1
Цахилгаан шатанд гацах
Магадгүй хүн бүр кинон дээр гардаг шиг "Цахилгаан шатан дотор гацвал яах болоо? гэж боддог биз ээ. Хэрвээ цахилгаан шат гацаж, аюултай нөхцөл байдал үүссэн бол зайлшгүй дарах ёстой товчлуур байх бөгөөд энэ нь ямар нэгэн эрсдлээс урьдчилан сэргийлэх зориулалттай ажээ. Гэвч зарим улс оронд энэхүү товчлуур ажиллахгүй байх бөгөөд яаралтай тусламж үзүүлэх хэн нэгэн ойр хавьд нь байхгүй байдаг байна. Хэрвээ тусламж ирэхгүй удвал цахилгаан шат гэнэт ажиллаж, кинон дээр гардагчлан огцом хурдтайгаар доош унадаг байх юм. Золгүй гэмээр энэ тохиолдлоор олон арван хүн амь насаа алдсан байдаг байна.
2
Эвхэгддэг ор
Итгэх эсэх нь таны мэдэх асуудал ч гэлээ, эвхэгддэг оронд даруулж, амь насаа алдсан тохиолдлууд үнэхээр олон байдаг байна. Зарим айлууд жижиг зай талбайтай гэрээ илүү саруул, цэлгэрг харагдуулахын тулд ханандаа эвхэгдэг орыг сонгодог. Гэвч энэ нь магадгүй таны амь насанд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал авчирдаг байх нь ээ. Ор гэнэт эвхэгдэж унахад таны хүзүүг гэмтээх, тэр ч бүү хэл тархийг тань бяцлах аюултай байдаг байна. Гэвч энэ нь тухайн орны хийц загвар, эдэлгээ, материал зэргээс ихээхэн хамаардаг аж.
3
Хогонд дарагдах
Гадны хогны машинууд овор ихтэй, хүнд даацын ачааны машинууд байдаг бөгөөд нэг удаагийн ачилтаараа хэдэн арван тонн жинтэй хог хаягдлыг ачдаг. Харин орон гэргүй, ядуу буурай хүмүүсийн хувьд хогийн цэгүүдийг бараадаж, шөнийг өнгөрөөх нь бичигдээгүй хууль гэлтэй. Тэгвэл хогны машинууд хогийн цэг дээр ирмэгцээ дээр дурдсан хэдэн арван тонн жинтэй хогийг тэр чигт нь асгах бөгөөд энэ үед хогон дунд хэвтэж байсан хүнийг дарж алдаг байна. Харамсалтай ч гэмээр энэхүү тохиолдлоос болж, олон арван хүн амь насаа алддаг ажээ. Түүнээс гадна хэрэгтэй зүйлээ санамсаргүйгээр хогонд хаяж, эргэж санахдаа хогны машин дотор орж, хаясан зүйлээ хайдаг хүмүүс байдаг бөгөөд нян, бактерийн өлгий нутаг болсон ачааны хэсэгт амьд бие организм удаан тэсэх нь юу л бол...
4
Гар зөрүүлэх
Ааг омог нь багтаж ядсан, пээдгэр залуус олширсон энэ цагт ялихгүй зүйлсээс болж, гар зөрүүлэх явдлууд бишгүй дээ л нэг гарах болсон билээ. Шөнө дунд унтаж байхад хүртэл энд тэнд бие биенийгээ харааж, зүхэж, элдвээр хэлж, гар зөрүүлэх нь сонсогдох болсон нь нэгэнт хэвийн зүйл болжээ. Гэвч зарим тохиолдолд гар зөрүүлж байх үед хэн нэгнийх нь амин хэсэг таарах бөгөөд ингэснээр хохирогчийг цохисон хүн шоронгийн хаалга татаж, цохиулсан нэгэн нь бурханы оронд залардаг байна. Хэрвээ амин хэсэг таарах л юм бол чангахан хүрэх төдийд хүн амь насаа алдах боломжтой байдаг ажээ. Тиймээс асуудлыг нударгаар шийдэх гэж яарсны хэрэггүй л болов уу.
5
Амьтан тэжээх
Хүмүүс амьтдыг олон шалтгаанаар тэжээх бөгөөд ихэнх нь уйдаж ганцаардсан үедээ хань болгох гэж, эсвэл өхөөрдөж, сайн найзаа болгох гэж тэжээдэг гэлтэй. Гэвч тэжээвэр амьтад эздийнхээ амь насанд хүрсэн тохиолдол цөөнгүй байх аж. Африкийн Танзани улсад аквариумтай загас тэжээдэг байсан нэгэн залуу загасаа хооллотол юунаас болсон юм бүү мэд, загас гэнэт аквариумаас огол харайн гарчээ. Харамсалтай нь загас залуугийн аман дотор орж, цааш бие рүү нь нэвтэрсэн байна. Удалгүй түүний биеийн дотор эрхтнүүдийг бага багаар идэж эхэлжээ. Үнэхээр ийм явдал болж байсныг нэгэн үе хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэж байсан юм. Загаснаас гадна муур, нохойтой холбоотой түүхүүдийг дурдвал дуусахгүй биз ээ.
6
Урсдаг шатанд хавчуулах
Хэр баргийн амьдралд тохиолдоод байдаггүй ч гэлээ, урсдаг шатанд хавчуулагдаж, амь насаа алдсан хүмүүс цөөнгүй байдаг байна. Өнгөрсөн онд гэхэд ийм явдал манай урд хөрш болох Хятадад болсон бөгөөд хүүхэдтэйгээ явж байсан бүсгүй хүүхдийнхээ амийг аварч, өөрөө урсдаг шатанд хавчуулагдан амь насаа алдаж байсан юм. Техник технологи өндөр хөгжсөн энэ цаг үед урсдаг шат бидний амьдралд цаг хэмнэх, ядраахгүй байх зэргээр чухал нөлөө үзүүлж байгаа ч гэлээ, сайны хажуугаар саар гэгчээр энэ мэтчилэн хүний амь насанд аюул учруулж байгаа нь нууц биш юм.
7
Байгалийн гамшигт өртөх
Хүн төрөлхтний түүхэнд хэмжээлшгүй их гарз хохирол авчирч, олон сая хүнийг уй гашууд автуулсан байгалийн гамшгууд болж байсан билээ. Бидний яагаад ч сөрж, зогсож чадахгүй энэхүү гэнэтийн аюулаас болж, өнөөдрийг хүртэлх хугацаанд амь насаа алдсан хүмүүсийг тоолоод баршгүй юм.
8
Нойр хоолгүй ажиллах
Индонезийн 24 настай нэгэн эмэгтэй тасралтгүй 30 цаг ажилласан бөгөөд энэ талаар Твиттерт жиргэснийхээ дараа төд удалгүй комд орж, амь насаа харамсалтайгаар алдсан байна. Тэрээр ажлаа хийж байх үедээ дунд нь нэг минут ч атугай амраагүй бөгөөд хэлэн дээрээ хүртэл юу ч тавиагүй юмсанж. Цалингийн зээлтэй байсан тэрээр амьдралынхаа төлөө нойр хоолоо хасан байж, ажиллаж байсан нь ийн амь насаа алдахад хүргэсэн байна. Авах ёстой нойроо авч чадаагүйгээс болж, хүний бие организм олон өвчний үүр уурхай болдог бөгөөд унтаж амрах нь эрүүл саруул амьдрахын баталгаа ч гэж ярьдаг нь үүнтэй холбоотой биз ээ.
9
Автобусны хаалганд тулж зогсох
Хэтэрхий олон хүн автобусаар үйлчлүүлснээс болж, заримдаа автобус дотор хөл тавих ч зайгүй болдог билээ. Энэ үед залуучууд хаалгатай тулж зогсдог бөгөөд хамгийн аюултай газар зогсож байна гэдгээ төдийлөн мэддэггүй байна. Автобусны хаалга нээгдэж, хаагдахад хүндрэл учруулахаас гадна гар, хөл болон толгойгоо хавчуулах, автобусны хажуу талаас автомашин мөргөх зэрэгт хаалгатай тулж зогсон, зорчиж буй хүмүүс хамгийн ихээр бэртдэг ажээ. Тэр ч бүү хэл амь насаа хүртэл алдах аюултай байдаг байна.
10
Бөөлжих
Дотор эвгүйрхэх, шартах болон зарим төрлийн өвчнөөс болж, хүн бөөлжихөд хүрдэг бөгөөд ойр ойрхон бөөлжөөд байх нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг эмч нар тогтоожээ. Бөөлжих бүрийд хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдахаас гадна их хэмжээгээр өвчлөх магадлалтай байдаг байна. Тэр ч бүү хэл 1977 онд дэлхийн нэрт дуучин Элвис Прессли (Elvis Pressley)-ийг ариун цээврийн өрөөндөө хэт их бөөлжсөн байдалтай үхсэн байхыг нь цагдаа нар олж байсан түүхтэй ажээ.
11
Өөрийгээ гэмтээх
Хутга, заазуур гэх мэт хурц иртэй, гал тогоонд байдаг хэрэгслүүдээс болж, эрдэнэт амиа алдаж байсан хүмүүс байх бөгөөд энэ нь ихэвчлэн анхаарал болгоомжгүйгээс болж байжээ. Зарим айлууд хүүхдийн гар хүрэхүйц газар хутга, заазуур зэргийг тавьдаг нь аюултай нөхцөл байдал үүсэхэд хүргэдэг байна.
12
Гар утас дэлбэрэх
Техник технологи өндөр хөгжсөн энэ үед хүн бүр гар утас хэрэглэх болсон билээ. Гар утас нэг ёсондоо бидний өдөр тутмын харилцаа, холбооны асуудлыг шийдвэрлэж өгч буй гол хүчин зүйл юм. Гэвч дээр дурдсанчлан сайны хажуугаар саар гэгчээр техникийн эвдрэл гэмтэл гэж байх бөгөөд үүнээс болж, олон арван хүн амь насаа алдаж байгаа гэсэн тоо баримт байдаг байна. Гар утсыг буруу цэнэглэснээс болж, баттерей нь муудаж, улмаар гар утас дэлбэрсэн тохиолдлууд олон гарч байгаа бөгөөд хохирогчид амь насаа алдах юм уу, эсвэл маш хүнд гэмтэж байгаа юм. Түүнээс гадна утаснаасаа хэт хараат хүмүүс олшрох болсон бөгөөд хатуухан хэлэхэд гар утсаа ашиглаж байх үедээ машины дугуйны нөхөөс болсон хүмүүсийн тоо хэдэн зуун мянгад тоологдох болжээ. Мөн цахим гэмт хэрэг гарах үндсийг утастай холбож, тайлбарлах нь ч бий.
13
Түргэн хоол идэх
Нэгэн үе АНУ-д амьдарч буй хэт таргалалттай хүмүүсийн тоо асар ихээр нэмэгдэх болж, улсын хэмжээнд илүүдэл жинтэй хүмүүсийн нөхцөл байдал яригдах болсон билээ. Тэдгээр хүмүүсийн хэт их илүүдэл жинтэй болсон шалтгаан нь түргэн хоолны газруудаар өдөр тутам үйлчлүүлж, төрөл бүрийн бургер, шарсан төмс, хийжүүлсэн ундаа уудаг байсантай нь холбоотой байсан юм. Энэ нь ч яахын аргагүй одоо цаг үеийн бодит үнэн бөгөөд түргэн хоол их хэмжээгээр идэх нь илүүдэл жинтэй болгож, улмаар амь насаа алдахад хүргэдэг байна. Тиймээс тохируулан хэрэглэх нь таны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм шүү.
14
Найтаах
"Найтаахаар хүн үхдэг гэж үү?" хэмээн та гайхаж байгаа байх. Гэвч хамаагүй хүчтэй найтааснаас болж амь насаа алдаж байсан хүмүүс байдаг ажээ. Тухайлбал 17 настай нэгэн хүүхэд 6 удаа дараалан хүчтэй найтааснаас болж, гэнэт багтарч амь насаа алдаж байсан тохиолдол АНУ-д болж байсан байна. Түүнээс гадна хүчтэй найтааснаар хүний нүд бүлтрэх, цэс харвах, эрүү гацах зэрэг шинж тэмдгүүд илэрч байсан тохиолдлууд байдаг аж.
15
Автомашинд мөргүүлэх
Өнөөдөр дэлхий даяар олон мянган хүн машины ослоос болж, амь насаа алдаж байгаа нь нууц биш юм. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, хурд хэтрүүлэх зэргээс болж эрдэнэт хүний амь нас эрсдэж байгаа бөгөөд эдгээр аваар ослууд ихэвчлэн жолоочийн буруугаас болсон байх нь бий. Гэвч үүнд явган зорчигч таны анхаарал болгоомж юу юунаас илүү чухал ач холбогдолтой зүйл гэдгийг хэрхэвч мартаж бологүй юм.
Ихэнх хүмүүс явган хүний замаар явж байгаа учраас аюулаас хол байна гэж боддог. Энэ нь ч төдийлөн буруу биш бөгөөд муу зүйл тохиолдчихвий гэж бодож, явах хүн гэж байхгүйтэй холбоотой биз ээ. Хэдий тийм ч гэлээ, явган хүний замаар явж байхдаа арагшаа болон хажуу тал руугаа харж, анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй аж. Учир нь таныг айх аюулгүй гэж бодож явтал араас тань согтуу жолооч ирээд мөргөхийг үгүйсгэхгүй шүү дээ. Энэ төрлийн осол аваараас болж, гэм зэмгүй олон хүн амь насаа алдсан судалгаа хүртэл байдаг гэнэ. Тиймээс анхаарал болгоомжтой байх нь хэзээ ч илүүдэхгүй юм шүү.