1
Уг гэмт халдлага болохоос өмнө Ким өөрийн дүү Кортни Кардашьян (Courtney Kardashian)-тай цуг Парис хотноо болсон загварын 7 хоногийн арга хэмжээнд оролцжээ. Үйл ажиллагаа халдлага болохоос хэдхэн цагийн өмнө өндөрлөсөн бөгөөд Ким өөрийн сайн найз болох Симоне Харуш (Simone Harouche)-тэй цуг зочид буудлын зүг явсан байна.
2
Маделейн (Madeleine) сүмээс холгүй орших зочид буудалд гэмт этгээдүүд халдсан бөгөөд энэ үйл явдал үүрийн 02:25 цаг орчимд болжээ. Ким өрөөндөө унтаж байсан бөгөөд тэднийг зочид буудалд орж ирэхийг Симоне Харуш мэдсэн бөгөөд угаалгын өрөөнд нуугдаж амжжээ. Энэ хугацаанд тэрээр Кимийн хувийн бие хамгаалагч руу залгаж нөхцөл байдлыг хэлсэн байна. Өдгөө 35 настай Ким гэмт этгээдүүдэд баригдсан бөгөөд түүний гар болон хөлийг хүлжээ. Халдлага хийсэн этгээдүүд бүгдээрээ цагдаагийн хувцас өмссөн байснаас гадна гэрээс нь их хэмжээний үнэ хүрэхүйц зүйл хулгайлах зорилготой байсан нь ойлгомжтой байв. Харин Ким өөрт нь тохиолдсон аймшигт нөхцөл байдлыг хүчирхийлэх гэж байна хэмээн бодож, ихэд айж балмагдсан байна.
3
Халдлага болсон зочид буудал нь 1839 онд баригдсан бөгөөд дан ганц Парис хот гэлтгүй дэлхийд алдартай зочид буудал юм. Тэрбумтнууд болон олны танил эрхмүүд Парист ирэх үедээ уг зочид буудлаар үйлчлүүлдэг юмсанж.
4
Энэхүү зураг нь Ким болон түүний найз Симоне нарын буудалласан өрөөний зураг бөгөөд цагдаагийн хувцас өмсөж, нүүрэндээ баг зүүсэн 5 этгээд энэ өрөөнд байсан түүний бүх гоёл чимэглэлийн хэрэгслүүдийг хуу хаман авч оджээ. Ойролцоогоор 10 гаруй сая доллар хүрэхүйц үнэт эдлэлүүдээ гэмт этгээдүүдэд алдсан бөгөөд үүний дотор Кимийн халдлагад өртөхөөсөө өмнө "Snapchat"-даа зургийг нь авч хийсэн бөгж болон гоёл чимэглэлээ хийсэн цүнх нь багтаж байгаа юм.
5
Гэмт халдлага болох үед харамсалтай нь түүний хувийн бие хамгаалагч хажууд нь байхгүй байсан бөгөөд тэрээр түүний эгч Кортни Кардашьян (Courtney Kardashian) болон Кендалл Женнер (Kendall Jenner) нартай "Арк" шөнийн цэнгээний газар явж байжээ. Түүнийг Паскал Дувье (Pascal Duvier) гэдэг бөгөөд Кимийг халдлагад өртсөн болохыг сонсмогцоо яаралтай зочид буудалд ирж, дотогш орох гэсэн боловч, гэмт этгээдүүд аль хэдийн зочид буудлыг орхисон байв.
6
Удалгүй Кендалл Женнер ч гэсэн эгчдээ санаа зовж, шөнийн цэнгээний газрыг орхиж, халдлага болсон зочид буудал руу яаран гүйж байгааг папараццичид камерийн хальснаа буулгаад амжжээ.
7
Харин түүнийг очиход зочид буудлыг аль хэдийн Францын цагдаагийн албаны ажилчид хамгаалалтандаа авсан байв.
8
Кардашьяний гэр бүлийнхний дотны найзууд болох урлаг, соёлын одууд зочид буудалд Кимийн аюулгүй байдалд санаа зовж, ээлж дараалан ирцгээж байжээ. Үүний дотор өсөх ирээдүйтэй моделиудын нэг болох Жасмин Сандерс (Jasmine Sanders) болон жүжигчин Терренс Жэй (Terrence J) нар байсан байна.
9
Энэхүү хэрэг явдлын дараа реалити шоуны од бүсгүй зочид буудлыг цагдаагийн ажилчдын хамгаалалтан дор "Mercedez" загварын автомашинаар орхин явжээ. Түүний хувьд илүү аюулгүй газар очиж, сэтгэл санаагаа тайвшруулахыг хүссэн гэнэ.
10
Харин маргааш өглөө бүсгүй яаралтай Франц улсыг орхихыг хүссэн бөгөөд ачаа тээшээ баглуулж, Ле Борже (Le Bourget) нисэх онгоцны буудлыг зорьжээ.
11
Сэтгэл санааны хямралд орсон Ким өөрийн хувийн бие хамгаалагчийн хамт Парисаас Нью-Йорк руу нисэх онгоцонд суусан байна.
12
Эхнэр нь гэмт халдлагад өртөж, золтой үхчихээгүй байхад нөхөр нь хаана, юу хийж байсан юм болоо гэж та бүхэн гайхаж байж магадгүй юм. Тэгвэл нэрт реппэр Канье Уэст (Kanye West) халдлага болох үеэр АНУ-ын Нью-Йорк хотод тоглолтоо хийж байжээ. Гэвч тэрээр Кимд тохиолдсон явдлыг сонсоод үзэгчдээс уучлалт хүсч, тоглолтоо цуцалж байгаагаа хэлсэн байна. Харин түүний шийдвэрийг тоглолтыг нь үзэхийг тэсч ядан хүлээж байсан фэнүүд нь нэлээн гонсгор хүлээж авсан нь ойлгомжтой.
13
Хосууд Кимийг Парисаас ирэх үед Нью-Йорк хотод уулзалдсан бөгөөд энэ үеэр түүний хайртын бэлэглэсэн сүйн бөгж Кимийн гарт нь байхгүй байхыг папарацичид аваад амжжээ. Ингэснээр Ким реппэр залуугийн бэлэглэсэн 1.6 сая долларын үнэтэй сүйн бөгжийг гэмт этгээдүүдэд алдсан болох нь тодорхой болсон байна.
14
Канье Уэст Сан Франциско хотноо Кимд гэрлэх санал тавьж байсан бөгөөд энэ үеэрээ 15 кратын алтаар хийсэн, "Lorraine Schwartz" брэндийн сүйн бөгж бэлэглэж байсан юм.
15
Хэрэг явдлын талаар сонссон Кимийн ээж Крис Женнер (Kris Jenner) охин дээрээ мөн иржээ.
16
Тэдний зочилсон газрын гадна реппэр залуу ойролцоогоор 10 гаруй бие хамгаалагчийг аюулгүй байдлын үүднээс үлдээсэн байна.
17
Кимийн буудалласан зочид буудалд халдсан этгээдүүдийг "The Pink Panther" гэх нэрээрээ гэмт хэргийн ертөнцөд алдаршсан этгээдүүд байж болзошгүй болохыг мэдэгджээ. Тэд 1984 оноос эхэлж, гэмт хэргийн амьдралд хөл тавьсан бөгөөд 2003 онд Лондон хотын нэгэн дэлгүүрээс үнэтэй эдлэлүүд хулгайлж байсан байна. Одоогийн байдлаар тэдгээр этгээдүүд Канн, Токио, Сингапур болон Дубай хотуудад гэмт халдлагууд хийж, 200 гаруй хүнээс үнэд хүрэх зүйлсийг нь хулгайлаад байгаа бөгөөд гольфийн тамирчид, жуулчид болон цагдаагийн хувцас өмсөж, эдгээр гэмт хэргүүдийг үйлдсэн байна.
18
Тэд 2007 онд Дубай дахь үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдэж байсан бөгөөд 2.1 сая долларын үнэтэй эд зүйлс хулгайд алдагдсан болох нь хожим тогтоогдож байжээ.