Хамгийн муу ээжүүд

Эх хүн гэдэг энэ хорвоо ертөнц дээрх хамгийн агуу хүн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэд үр хүүхэд, хань ижил, гэр бүлийнхнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй бөгөөд хайр халамж, уян зөөлөн сэтгэлийн бэлгэ тэмдэг гэж зөвхөн эх хүнийг л хэлдэг гэлтэй. Гэвч хүүхэд гаргасан эмэгтэй хүн бүр уг хүндлэлийг хүртэх эрхтэй гэсэн үг биш ажээ. Алдар нэрд хүрсэн олны танил бүсгүйчүүд эх хүний үүргээ үл ухамсарлаж, үр хүүхдэдээ буруу үлгэр дуурайлал үзүүлэх нь олны дургүйцэл, бухимдлыг өөрийн эрхгүй төрүүлдэг байна. Тэгвэл хамтдаа хэн гээч олны танил бүсгүйчүүд хамгийн муу ээжүүдэд нэрлэгддэг болохыг мэдэж авцгаая. 

Хамгийн муу ээжүүд

15 Дина Лохан (Dina Lohan)

Төрүүлсэн үр хүүхдэдээ байнга гар хүрч, элдвээр хэлж, доромжилж байдаг эх хүнийг хүүхдүүд нь хайрлаж хүндэтгэх нь юу л бол... Тийм ч үүднээс Дина Лохан өөрийн охин болох Линдсей Лохан (Lindsey Lohan)-той үл ойлголцсоор иржээ. Дина охидынхоо амьдралд үргэлж хошуу дүрж явдаг нэгэн бөгөөд түүний хамгийн том сул тал нь тэдний хүсч, мөрөөдөж буй зүйлсийг дэмжихээс илүүтэй өөрийнхөөрөө байлгахыг эрмэлзэх явдал гэнэ. Үүнээс болж Линдсей ээжтэйгээ цаг ямагт санал зөрөлдөх болж, ээж охин хоёрын хооронд хэрүүл, маргаан тасрахаа байжээ. Энэ талаар Линдсей сэтгүүлчдэд хүртэл ам нээгээд амжсан юм.

Дина Лохан (Dina Lohan)

14 Крис Женнер (Kris Jenner)

Түүнийг энэхүү жагсаалтанд орсонд гайхах хүн тун цөөхөн байгаа биз ээ. Алдарт Кардашьян гэх овгоор овоглож, өнөөдөр цахим ертөнц болон телевизийн реалити шоуны одууд болсон бүсгүйчүүдийг Крис Женнергүйгээр төсөөлөхгүй байхын аргагүй юм. Гэвч тэрээр хүүхдүүдийнхээ хүмүүжил, мэдлэг боловсрол зэрэгт анхаарч, ач холбогдол өгөхөөс илүүтэй тэднийг шоу цэнгээнд хөл тавьж, олны хэл амны бай болгоход хөтөлсөн нэгэн билээ.

Хэрвээ хүмүүжилтэй байсан бол 2006 онд түүний охин Ком Кардашьян (Kim Kardashian) болчимгүй үйлдэл хийж, секс бичлэг хийхгүй юм. Харин зарим хүмүүсийн хувьд тэрхүү секс бичлэг алдагдаж, интернетэд тавигдсанаар Кимийг олонд танигдаж, од болох гараагаа эхлүүлсэн ч гэж ярих нь бий. Ямартай ч өдөр бүр шахуу цахим ертөнцөд шуугиан тарьж, хүмүүсийн уур бухимдлыг барж байдаг Кардашьян овогтнынхны одоогийн амьдралын хэв маягийг Крис Женнер тавьсан гэхэд буруудахгүй болов уу.

Крис Женнер (Kris Jenner)

13 Нэнси Доу (Nancy Dow)

Нэнис Доу нь жүжигчин Женнифер Анистон (Jennifer Aniston)-ний ээж бөгөөд үргэлж охиныхоо амжилтаас хойш чангааж байдгаараа алдартай нэгэн юм. Хэвлэл мэдээллээр охиндоо гомдоллосон үг байнга шахуу хэлдэг түүний амнаас охиноо магтсан үг бараг гардаггүй аж. Ээжийнхээ энэ утгагүй занд дургүй жүжигчин бүсгүй Брэд Питт (Brad Pitt)-тэй хийсэн хуримынхаа үеэр ээжийгээ уриагүй байна. Үүнд дургүйцсэн Нэнси хэвлэл мэдээллээр охиныхоо өмнөх амьдралыг нэгд нэгэнгүй хэлээд авсан юм. Түүний энэхүү үйлдлийг харсан хүмүүс үнэхээр ийм ээж байдаг гэж үү хэмээн өөрийн эрхгүй дуу алдаж байсан билээ.

Нэнси Доу (Nancy Dow)

12 Бритни Спирс (Britney Spears)

Цагтаа попын гүнж хэмээн нэрлэгдэж явсан тэрээр хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст саяхнаас уран бүтээлийнхээ ажилд шамдан ороод байгаа билээ. Дуучин бүсгүй гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал хандуулахдаа маруухан нэгэн бөгөөд амьдралынхаа ихэнх цагийг зөвхөн уран бүтээлдээ зарцуулдаг байжээ. Түүний энэ үйлдлийг харсан олон эхчүүд дургүйцлээ илэрхийлж байсан юм. Харин тэрээр хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлахдаа үр хүүхэдтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөх ямар гайхалтай болохыг ойлгож авсан талаараа сэтгүүлчдэд хэлжээ.

Бритни Спирс (Britney Spears)

11 Брүүк Муэллер (Brook Mueller)

Хөөрхөн ихрүүдийн ээж болох Брүүкийг хар тамхинд донтогч, шоу цэнгээнд толгойгоо мэдүүлэгч, үр хүүхэд, гэр бүлээсээ илүү өөртөө цаг зав гаргагч нэгэн гэж хэн ч мэддэггүй байсан бөгөөд түүний нөхөр болох Чарли Шийн (Charlie Sheen)-ний гэрт Денис Ричардс (Denise Richards) ойр ойрхон ирж, ихрүүдийг харж хандах болсон үеэс эхлэн хүмүүс мэдэх болжээ. Чарли байнгын кино зураг авалттай гадуур ажилтай явдаг бол, Брүүк гадуур хий дэмий сэлгүүцэж, наргиж, цэнгэхээс өөр зүйл хийдэггүй байна. Тэр ч байтугай Чарли болон Денис нар ихрүүдийг авч, зугаалгаар явж байгаа нь хүртэл папараццичдын дуранд өртөөд амжсан юм. Хүүхдүүдээ өөр хүнээр халамжлуулахад хүргэсэн түүнийг ямархуу ээж болох нь ойлгомжтой биз ээ.

Брүүк Муэллер (Brook Mueller)

10 Тери Шиелдс (Teri Shields)

Брүүк Шиелдс (Brook Shields)-ийн ээж болох Тери нь охиныхоо менежер хийдэг бөгөөд түүний ажил, амьдралд хэтэрхий их оролцдог нэгэн юм. Бага балчир байхаас нь авахуулаад амжилтанд хүрэх хүртэл нь түүнээс нэг ч алхам холдоогүй гэж Брүүкийн эргэн тойрон дахь хүмүүс түүний ээжийг дүгнэдэг байна. Хамгийн утгагүй нь Тери бор дарсанд донтсон нэгэн бөгөөд охиныхоо мөнгөнд олон удаа дур мэдэн гар хүрч, архи дарсанд мөнгийг нь хүссэнээрээ үрж байсан аж. Тэр ч байтугай охиноо 12 настай байх үед нь хүчээр нэгэн найздаа биеийг нь үнэлүүлэх гэж байсан тухай яриа хүртэл хүмүүсийн дунд байдаг юмсанж.

Тери Шиелдс (Teri Shields)

9 Фарра Абрахам (Farrah Abraham)

"Teen Mom" гэх нэртэй телевизийн реалити шоунд оролцож, анх олны танил болох гараагаа эхэлж байсан түүний хувьд нэг хэсэг хүмүүсээс "Fame whore" буюу "Нэр алдарт хүрсэн өлөгчин" гэх нэрийг аваад байсан билээ. Энэ нь түүний насанд хүрэгчдийн кинонд дүр бүтээх болсон тухай цуурхал мэдээтэй холбоотой байсан аж. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол түүний хоёрхон настай нялх үр нь хожим хойно ээжийгээ насанд хүрэгчдийн кинонд тоглосон гэдгийг мэдээд бахархах байсан нь юу л бол...

Фарра Абрахам (Farrah Abraham)

8 Кортни Лав (Courtney Love)

Түүний хувьд нэгэн үе алдарт Нирвана (Nirvana) хамтлагийн рок од Курт Кобэйн (Kurt Cobain)-тэй гэр бүл болж байсан бөгөөд хар тамхитай холбоотой асуудлаас болж, охиноо багагүй зовоосоор ирсэн нэгэн юм. Фрэнцес Бин Кобэйн (Frances Bean Cobain) ээжийнхээ хар тамхи хэрэглэхийг болиулах гэж олон удаа хичээж байсан ч, нэг ч удаа амжилттай болж байгаагүй юмсанж. Түүгээр барахгүй Кортни охиныхоо нүдэн дээр хар тамхины хэргээс болж баривчлагдсан бөгөөд үүнээс үүдэж, охин нь түүнээс харьцаагаа таслахаар шийдэж байсан удаатай. 

Кортни Лав (Courtney Love)

7 Кэйт Мосс (Kate Moss)

Шоу цэнгээнд толгойгоо бүрэн утгаар нь мэдүүлсэн түүн шиг олны танил эх хүн тун цөөхөн биз ээ. Нялх охиноо юу ч бодож саналгүй гэртээ үлдээчихээд шоудаад явж байгаа хүнийг яаж эх хүн гэж хэлж болох билээ хэмээн түүний фэнүүд дургүйцлээ хүртэл илэрхийлж байв. Тэрээр шоу цэнгээн гэхээр нүдээ ухаад өгөхөөс буцдаггүй нэгэн бөгөөд охиноо ихэвчлэн өмнөх амраг болох Пит Догерти (Pete Doherty)-д үлдээгээд явдаг байна.

Кэйт Мосс (Kate Moss)

6 Надиа Сулеман (Nadya Suleman)

8 хүүхдийг нэгэн зэрэг төрүүлж, дэлхий нийтэд шуугиан тариад байсан түүнийг насанд хүрэгчдийн киноны жүжигчин байсан гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй болов уу. Амьдралын хэв маягаа үр хүүхдүүдийнхээ төлөө өөрчлөхөөр шийдсэн түүнийг муу ээжүүдийн тоонд оруулсан шалтгаан нь өмнөх амьдралынх нь баларшгүй хар толботой нь холбоотой бөгөөд 8 хүүхэд төрүүлэхээсээ өмнө тэрээр аль хэдийн 6 хүүхдийн ээж болоод байсан юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Надиа Сулеман (Nadya Suleman)

5 Мичелле Дюггар (Michelle Duggar)

Бүхэл бүтэн 19 хүүхдийн эх гэж энэ хорвоо дээр байдаг тухай сонсоод хэн ч гэсэн уулга алдах нь ойлгомжтой биз ээ. Тэгвэл Мичелле Дюггар гэх бүсгүй 19 хүүхдийн ээж бөгөөд хэзээ ч үзнэ гэж бодоогүй зүйлээ амьдралаас үзсэн нэгэн юм. Түүний охин, хүү хоёр нь хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болж, улмаар хүүхэдтэй болсон байна гэж хэн санах билээ. Хэтэрхий олон хүүхэдтэйгээсээ болоод нэг бүрчлэн тэдэнд анхаарал хандуулж чаддаггүй байсны дээр уурандаа хүүхдүүддээ гар хүрдэг байсан нь түүнийг ийн зовлонд унагасан гэж эргэн тойрнынхон нь үзэж байжээ.

Мичелле Дюггар (Michelle Duggar)

4 Сюзан Дафф (Susan Duff)

Бас нэгэн охиныхоо амьдралд хэт их хуруу дүрсэн ээжийн тухай бид танд өгүүлэх гэж байна. Түүнийг Сюзан Дафф гэдэг бөгөөд Хилари (Hilary)-ийн ээж гэдгээр нь хүмүүс сайн мэдэх болов уу. Хилариг жүжигчин, загвар өмсөгч болоход өөрийгөө асар их хувь нэмэр оруулсан гэж үздэг Сюзан охиндоо үргэлж амжилт авчирдаг гэж итгэж, түүний менежер болохоор шийдвэрлэсэн байна. Харамсалтай нь түүний шийдвэр зөв байгаагүй бөгөөд охиныхоо талаар хэвлэл мэдээллээр хэлж боломгүй нууц зүйлсийг ил болгон задруулж, хувийн амьдралынх нь талаар нэгд нэгэнгүй хэлж орхижээ. Ажил амьдрал, бизнесийг ялгаж, салгаж чадаагүй түүний уг болчимгүй үйлдэл охиных нь карьерт сөргөөр нөлөөлсөн юм.

Сюзан Дафф (Susan Duff)

3 Инез Руппрехт (Inez Rupprecht)

Кирстен Данст (Kirsten Dunst)-ийн ээж болох Инез нь охиноо дөнгөж 3 настай байхад рекламд тоглуулж, олны танил болох гарааг нь эхлүүлж өгч байсан ачтан юм. Харин түүнийг энэхүү жагсаалтанд оруулах болсон шалтгаан нь түүний охин Кирстен жүжигчин Брэд Питт болон Том Круйз (Tom Cruise) нартай хамт оролцсон телевизийн нэгэн шоуны үеэр Брэдийг уруул дээр нь үнссэн бөгөөд үүнээс үүдэж, түүний ээжийг охиндоо багаас нь хүмүүжил олгоогүй хэмээн хүмүүс бухимдлаа илэрхийлцгээж байсан юм. Учир нь Кирстен тэр үед дөнгөж өсвөр насны охин байжээ.

Инез Руппрехт (Inez Rupprecht)

2 Ким Портер (Kim Porter)

Бидний та бүхэнд хүргэх дараагийн муу ээжтэй холбоотой мэдээлэл танд ч бас хамаатай байж болох юм. Завгүй, ажил ихтэйгээсээ болж хүүхдээ асрагч авч, харуулах тохиолдол байдаг шүү дээ. Тэгвэл ямар асрагч авах, түүний хажиуд юу ярихаа сайтар бодолхийлэх хэрэгтэй байх нь ээ. Реппэр залуу болох Пафф Дидди (Puff Diddy)-ийн хүүхдийг Ким Портер тээж, төрүүлсэн гэдгийг түүний гэрийн хүүхэд асрагч олон нийтэд зарлахаас өмнө хэн ч мэдээгүй байсан бөгөөд хүүхдээ хайрлаж, халамжлах тал дээр асуудалтай байсныг нь асрагч хэлсэн байна. Мөн "Тэрээр яаж ч бодсон, шилдэг ээж шагналыг хүртэх нэгэн биш" гэж нэмж хэлсэн нь Кимийн нэр хүндийг унагасан явдал болжээ. 

Ким Портер (Kim Porter)

1 Линда Хоган (Linda Hogan)

Алдарт нохой зодоончны хүүхдүүд нь хэтэрхий багаасаа олон нийтийн өмнө ил гарах болж, төрөл бүрийн шоу цэнгээнд уригдаж, телевизийн реалити шоуны зочид болцгоосон билээ. Гэвч Халк Хоган (Hulk Hogan)-ийн эхнэр Линда үр хүүхдүүд болон нөхрөө бодолгүй өөрөөсөө насаар хамаагүй дүү залуутай гэр бүл болсон бөгөөд түүний энэ үйлдэлд охин, хүү хоёр нь ихэд гайхаж, ээждээ маш их урам хугарч байснаа хэлж байсан юм. Хүүхдүүдийнхээ ид юм сурч мэдэх, амьдралтай танилцах насан дээр нь хүмүүжил олгох ээж нь байхгүй байна гэхээр ямар хэрэг байх билээ. Энэ үед хүүхдүүдээ орхиод явсан түүнийг нөхөр нь нохой зодооны дэвжээн дээр хэмх нүдээсэй билээ гэж олон арван хүн дургүйцлээ илэрхийлж байсан юм.

Линда Хоган (Linda Hogan)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()