Танд хайртай залуугийн 7 шинж

Хайр хэмээх зүйл нь энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж юм. Хүнийг хайрлаж, хүнээр хайрлуулна гэдэг хүн бүрт олдох ховорхон боломжуудын нэг билээ. Яагаад ховор вэ гэж үү? Бид заримдаа хажуудаа байгаа хайрыг ч анзааралгүй, өөр хэн нэгнийг хүлээж хүсэмжилдэг. Иймд бид та бүхэндээ өөртөө хайртай залууг таних 7 шинжийг өгүүлье. Таны хайр яг одоо дэргэд чинь байгаа ч юм билүү?

Танд хайртай залуугийн 7 шинж

1 Гараа бэлхүүс, халаасны орчим аваачина

Ихэвчлэн хайртай бүсгүйнхээ хажууд сууж байхдаа тэд гараа ташаан тус газраа авах, эсвэл гараа халаасандаа хийдэг. Тиймээс таалагддаг залуугаа нэг сонжоод үзээрэй.

Гараа бэлхүүс, халаасны орчим аваачина

2 Үсээ үе үе хөнгөн илж, оролдоно

Та зөвхөн бүсгүйчүүдийг л хэн нэгэнд сээтэн хаях үедээ үсээ оролддог гэж бодоогүй биз. Үнэндээ эрчүүдийг ч гэсэн анзаараад харвал тэд хайртай бүсгүйчүүдээ таалагдах гэсэндээ үсээ үе үе хөнгөн илж, оролддог байна. 

Үсээ үе үе хөнгөн илж, оролдоно

3 Чадах чинээгээрээ ханагар том харагдахыг хичээнэ

Эр хүн бүр таалагддаг бүсгүйнхээ өмнө эрэлхэг, чанга эр мэт харагдахыг хүсдэг. Тиймдээ ч заримдаа гар мөрөө өргөх, цээжээ аль болох ханагар том харагдуулахаар алхдаг байна.

Чадах чинээгээрээ ханагар том харагдахыг хичээнэ

4 Ойрхон ойрхон байрлалаа солино

Найзуудынхаа дэргэд байхдаа эсвэл олон нийтийн газарт тэд хайртай нэгнийхээ анхаарлыг өөртөө татах гэсэндээ үе үе байрлал, позоо өөрчилдөг гэнэ шүү.

Ойрхон ойрхон байрлалаа солино

5 Тоглоом, наргиа хийнэ

Хэрвээ хэн нэгэн эр таныг үргэлж шоголож, өдөж хоргоодог бол тэр танд сайны илрэл байх магадлал өндөр байна. 

Тоглоом,  наргиа хийнэ

6 Түүний үйлдлийг дууриана

Таны үйлдлийг дууриаж, яг л тольны тусгал мэт аашилдаг бол тэр залуу хэдийн дурлажээ...

Түүний үйлдлийг дууриана

7 Ээрч мууран, улайна

Зүгээр байснаа гэнэт л ээрч мууран, нүүр нь улайн, сандарч эхэлбэл тэр хэдийн хайртай бүсгүйнхээ дэргэд байна гэсэн үг юм.

Ээрч мууран, улайна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()