Цагийг зөв зохистой ашиглаж, бүтээмжийг өсгөх шилдэг аргууд!

Өдөр болгон эрт боссон ч ажил тань нэг л амжихгүй байна уу? Тэгвэл "INC" сэтгүүлээс гаргасан цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх болон ажлын бүтээмжийг богино хугацаанд нэмэгдүүлэх талаар сонирхолтой зөвлөгөөнүүдийг танд хүргэе. Та эдгээрийг хэрэгжүүлээд үзэхэд буруудахгүй шүү.

Цагийг зөв зохистой ашиглаж, бүтээмжийг өсгөх шилдэг аргууд!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Улаан лоолийн арга

Энэхүү аргыг 1980 онд Италийн оюутан Франческо Чирилло гаргаж байжээ. Тэрээр ажил амралтаа зохицуулах аргаа олохгүй байсаар нэгэн зүйл бодож олсон нь улаан лоолийн хэлбэртэй сэрүүлэгтэй цаг ашиглан ажлийн цагаа 25 минутын дараалалтайгаар хувааж, ажил болон даалгавраа хийх үедээ 25 минут өнгөрөх тутамдаа 5 минут амарч байсан байна. Залуугийн гаргасан энэхүү арга дэлхий даяар нэлээд түгжээ. 

Улаан лоолийн аргын үндсэн зарчим:

  • Даалгавраа тодорхойлох
  • 25 минутын дараа дуугарах сэрүүлэг тавих
  • Хийж буй ажилдаа анхаарлаа хандуулах
  • Сэрүүлэг дуугарсны дараа богино завсарлага авах

Улаан лоолийн арга

2 Цагийг хэсэгчлэн хуваах

Энэ аргыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд өөрийн ажлуудыг чухалшаардлагатайтүр завсарлаж болно гэж ангилах хэрэгтэй. Өөрийн цагийн хуваарьт ингэж оруулснаар та дараа нь хийх ажлаа бодож цаг үрэх хэрэггүй болно. “Би  эхлээд үргэлж мэйлээ шалгаж, тэдгээрт хариу биччихээд төлөвлөгөөнийхөө дагуу дараа дараагийн ажлуудаа амжуулахад ямар ч асуудал гардаггүй" хэмээн бизнесмэн, "Eventup" агентлагийн үүсгэн байгуулагч Жейна Кук хэлжээ.

Цагийг хэсэгчлэн хуваах

3 Зөвхөн хийж буй ажилдаа л анхаарлаа хандуулах

Ямар нэгэн ажил хийхдээ бид юуны түрүүнд үр дүнг нь бодож, санаа зовж эхэлдэг. Харин доктор, сэтгэл судлаач Стен Бичем тухайн процесстоо илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж үзжээ. Ингэснээр таны анхаарал сайн төвлөрч, ажлын бүтээмж харьцангуй нэмэгдэх болно. 

Зөвхөн хийж буй ажилдаа л анхаарлаа хандуулах

4 Долоо хоногийн өмнө төлөвлөгөө гаргах

Элдэв өөр зүйлд сатаарч цаг алдахгүйн тулд тухайн долоо хоногийнхоо төлөвлөгөөг гаргах хэрэгтэй бөгөөд энэ төлөвлөгөөгөө дагаж мөрдөхийг хичээгээрэй. Ингэснээр ажил амралтаа зохицуулахад тань туслана.

Долоо хоногийн өмнө төлөвлөгөө гаргах

5 Эрэмбэлэх

Долоо хоногийн төлөвлөгөө гаргахдаа чухал шаардлагатай болон хоёрдугаарт тавьж болох гэж эрэмбэлэх хэрэгтэй. Энэ нь хамгийн чухал зүйлдээ анхаарал хандуулж, алгасахгүй байхад туслана.

Эрэмбэлэх

6 Бясалгал хийх, тайвшрах

Заримдаа ажлынхаа дундуур тайвширч, амрах хэрэгтэй. Энэ нь таны тархийг амрааж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нэн тустай.

Бясалгал хийх, тайвшрах

7 Ой тогтоолтоо хөгжүүлэх

Хэдийгээр бидний тархи компьютер биш ч гэлээ бодлуудаа цэгцэлж болно. “Ой тогтоолтоо ямар нэг аргаар заавал хөгжүүлэх хэрэгтэй, ингэснээр тархин дахь бодлуудаа цэгцэлж, амжилттай төлөвлөгөө гаргахад нэг шат ахина” гэж "Ninja Support"-ийн хамтрагч Коди Майклен хэлжээ. 

Ой тогтоолтоо хөгжүүлэх

8 Олон төрлийн аргаар ном унших

Орчин үед хүмүүс ном гартаа бариад унших нь ховордсон. Толгой өндийх завгүй ажиллах болсон өнөө үед өөрийгөө хувь хүн талаасаа төлөвшүүлж, хөгжүүлэхгүй бол олон зүйлсээс хоцрох нь ойлгомжтой. Энэ асуудлыг шийдэхийн тулд ауди ном сонсоорой.

Олон төрлийн аргаар ном унших

9 Хариуцлага хүлээх

Олон хүмүүс хариуцлагаас айж чухал ажил хийхээс татгалздаг нь нууц биш.

Өөрийн айдсыг дарж, чухал ажил хийж сурах хэд хэдэн энгийн арга байдаг:
- Өөрийнхөө өмнө шийдвэрлэхэд хэцүү асуудлыг тавьж, бие даан шийдэж сурах
- Ажлын хамт олон болон захирлаасаа аль болох бага тусламж хүсэх
- Санаачлагыг гартаа авах
- Жижиг зүйлээс болж гомдоллохгүй байх

Хариуцлага хүлээх

10 Арван минутын дасгал

Завгүй цагийн хуваарь нь таны биемахбодь өвчлөх үндэс болдог учир ямар ч тохиолдолд өөртөө цаг гаргаж, амрах нь хамгаас чухал. Эрүүл байхад та юуг ч бүтээж чадна шүү дээ. 

Арван минутын дасгал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()