“Жей Зи”-ийн тухай ичгэвтэр баримтууд

Хип хоп, реп хөгжим сонсох дуртай дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийн дотор түүнийг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Гаргасан дуу бүр нь хит болж, "Billboard"-ийн шилдэг 100 дууны жагсаалтанд байнга өрсөлддөг түүн шиг нэр алдар нь дэлхий даяар түгсэн уран бүтээлч тун ховор юм. Гэвч хүн л юм хойно бусдын адил амьдралд алдаж, оносон явдал түүнд бишгүй дээ олон байдаг аж. Тэгвэл хамтдаа "Jay-Z"-ийн бусдад тэр бүр дэлгээд байдаггүй нууцуудаас сонирхоцгооё. 

“Жей Зи”-ийн тухай ичгэвтэр баримтууд

1 Ахыгаа алах дөхсөн нь...

Түүний хувьд бусад реппэрүүдийн адилаар гудманд танхайрч явсан нэгэн бөгөөд өөрийн ах Эрик (Eric)-ийг буудаж байсан юм. Тухайн үед хаанаас буу олсон эсэх нь тодорхойгүй байсан ч, цагдаа нар хэн нэгний гэрээс хулгайлсан хэмээн үзэж байв. Ахыгаа буудсан шалтгаан нь "Jay Z"-ийн олсон нэлээн үнэтэй бөгжийг ах нь хулгайлсантай холбоотой байсан аж. Аз болоход ах нь түүний эсрэг ямар нэгэн гомдол мэдүүлээгүйгээр барахгүй дүүгээсээ бөгжийг нь хулгайлсандаа уучлалт гуйж байжээ.

Ахыгаа алах дөхсөн нь...

2 Ээжээсээ болж Нас-аас уучлалт гуйсан нь...

Түүний карьерт олон өрсөлдөгчид байсан бөгөөд тэдгээрийн нэг нь хип хоп хөгжим сонирхогчдын сайн мэдэх Нас (Nas) байсан бөгөөд тэдний хэвлэл мэдээллээр нэгэн рүүгээ хандаж хэлж байсан үгс болон дуугаараа дамжуулан илэрхийлж байсан санаанууд нь тухай үедээ хип хоп хөгжим сонирхогчдын дунд шуугиан тариад байсан юм. Харин асуудлыг намжаахаар "Jay Z"-ийн ээж Глориа Картер (Gloria Carter) залуусын дундуур орж, хүүгээ олон нийтийн өмнө Нас-аас уучлалт гуйлгахад хүргэж байжээ.

Учир нь реппэр залуу Нас-ийн эхнэрт хандаж, "Super Ugly" гэх нэртэй дуу гаргасан нь ээжийнх нь сэтгэл өвдөхөд хүргэсэн бөгөөд энэ талаараа "Ээж маань урьд өмнө нь хэзээ ч над руу миний уран бүтээлтэй холбоотой асуудлаар холбогдож байгаагүй. Тэр над руу залгаад, одоо больж үз хүү минь. Хэрээс хэтэрлээ гэж хэлсэн. Би хариуд нь чөтгөр аваг гэж, ойлголоо доо ээж минь" гэж хариулсан хэмээн хэлж байжээ. 

Ээжээсээ болж Нас-аас уучлалт гуйсан нь...

3 Хулгайч

Хип хоп хөгжим гэлтгүй ямар ч дуу хөгжмийн төрөлд хэн нэгний дууны үгийг хулгайлан өөрийн уран бүтээлдээ ашиглах нь байж боломгүй асуудал байдаг билээ. Тэгвэл "Jay Z"-ийн "Success" буюу "Амжилт" гэх нэртэй дууны зарим үг нь Эминем (Eminem)-ийн "I'm Back" буюу "Би буцаад ирлээ" гэх нэртэй дуунаас санаа авсан болох нь хожим ил болж байсан аж. 

Хулгайч

4 Инстаграм нөхөр

Ихэнх тохиолдолд нөхөр эсвэл найз залуу нь эхнэр, найз охиныхоо зургийг авдаг билээ. Үүний нэгэн адилаар реппэр залуу маань ч гэсэн өөрийн үзэсгэлэнт эхнэр болох Бейонсе (Beyonce)-ийн зургийг хаа явсан газраа авч, инстаграм даа байршуулдаг юмсанж. Үүнээс үүдэж, түүнийг фэнүүд нь "Instagram Husband" хэмээн хочлох болжээ. Харин түүнд энэ хоч нь тийм ч таатай санагдахгүй байгаа гэнэ.

Инстаграм нөхөр

5 Хамтрагчаа шүүхэд өгсөн нь...

Поп дуучин Рита Ора (Rita Ora) нь реппэр залуутай хамтран ажилдаг байсан бөгөөд хүмүүсийн дунд тэднийг хайр сэтгэлийн холбоотой байж ч болох юм гэж цахим ертөнцөөр нэг хэсэгтэй шуугиад амжсан билээ. Гэвч тэдний хамтдаа байх хугацаа удаан үргэлжлээгүй бөгөөд Рита Ораг хамтран ажиллах гэрээ нь дуусагүй байхад "Jay Z" түүнээс эртхэн холдохыг хүссэн бөгөөд хариуд нь поп дуучин түүнийг шүүхэд өгчээ. Гэвч энэ нь амжилттай болоогүй бөгөөд харин эсрэгээрээ реппэр залуу түүнийг шүүхэд өгч, 2 сая доллар нэмэмжилсэн нь амжилттай болж байжээ.

Хамтрагчаа шүүхэд өгсөн нь...

6 Бусдын ажлыг дур мэдэн хийсэн нь...

1999 онд түүний хувьд хэрэггүй зүйл д орооцолдсон нь нэгэн студийн продюсерийн ажлыг дур мэдэн хийж, "Q-Tip" гэх рэпперийн бүхэл бүтэн цомог дээр ажилласан аж. Гэвч ямар ч үр дүнгүй хоног өдрүүд өнгөрсөөр залуу уран бүтээлчийн цомгийн ажил хий хоосон цаг гарзадсан зүйл болж хувирчээ. Ингэснээс болж студийн жинхэнэ продюсер болон залуу уран бүтээлчтэй муудалцаж, багагүй шуугианыг тарьж байв. 

Бусдын ажлыг дур мэдэн хийсэн нь...

7 Хар тамхины наймаачин

Хар тамхи, мансууруулах бодис, согтууруулах ундааны асуудалд нэр холбогдож байгаагүй реппэр гэж бараг үгүй биз ээ. Бейонсегийн нөхрийн хувьд ч гэсэн энэ замыг тойролгүй дайрч өнгөрсөн аж. Хар тамхи наймаалах бизнест хөл тавьж, багагүй ашиг олдог байсан түүний энэ ажлыг эхнэр нь шахаж, шаардсаны эцэст болиулсан гэдэг.

Хар тамхины наймаачин

8 "Tidal"-г худалдаж авсан нь...

Өнөөдөр дуу хөгжим сонирхогчид "Tidal" гэхээсээ илүүтэйгээр "Soundcloud", "Apple Music" болон "Spotify" гэвэл илүү сайн мэдэх биз ээ. Дуу хөгжмийг олон нийтэд түгээгч дээрх газруудтай өрсөлдөхүйц компани байгуулахыг зорьсон тэрээр багагүй мөнгө хаяж www.tidal.com-ийг худалдаж авсан аж. Гэвч түүний бизнес санаа бодит амьдрал дээр тийм ч амжилттай биш байгаа бөгөөд "Tidal"-ийг ашигладаг хүмүүс өдрийн од шиг цөөхөн байдаг гэнэ.  

"Tidal"-г худалдаж авсан нь...

9 Хууран мэхлэгч

Бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлж, хосууд гэж ийм л байх ёстой гэсэн сэтгэгдлийг олон нийтэд төрүүлсээр ирсэн хосуудын харилцаанд сэв суулгасан явдал болсон нь "Jay Z"-ийг үзэсгэлэнт эхнэрээ аялан тоглолтоо хийж, явах зуур хуурсан гэх мэдээлэл гарсан явдал байв. Үнэн эсэх нь эргэлзээтэй ч гэсэн реппэр залуугийн дуу хоолой бичигдэн үлдсэн баримт байгаа гэдгийг хэд хэдэн эх сурвалжууд мэдээллээд амжсан юм. Гэвч хосуудын харилцаа хэвийн үргэлжилж, шуугиад байсан асуудал ч гэсэн төд удалгүй намжсан байна.

Хууран мэхлэгч

10 Бейонсегийн дүүд зодуулсан нь...

Дэлхий нийтийг шуугиулаад амжсан нэгэн үйл явдал болсон нь цахилгаан шатан дотор Бейонсегийн дүү Соланж (Solange) реппэр залууд гар хүрч буй нь бичигдэн үлдсэн бөгөөд түүний ийм үйлдэл гаргасан шалтгаан нь дээр дурдсанчлан эгчийг нь хуурсан гэдгийг дуучин бүсгүйн дуу сонссон бөгөөд уур нь хүрч, "Jay Z"-ийг цохиход хүрсэн гэж тухайн үед олон нийт тайлбарлаж байсан юм. 

Бейонсегийн дүүд зодуулсан нь...

11 Цагдаад баривчлагдсан нь...

Түүний хувьд биедээ галт зэвсэг авч явсан гэдэг хэргээр хэд хэдэн удаа баривчлагдаж байсан нэгэн юм. Хамгийн сүүлд гэхэд л Манхеттен (Manhattan) дэх нэгэн шөнийн цэнгээний газарт 3 найзынхаа хамт байсан түүнийг цагдаа нар баривчилсан байна.

Цагдаад баривчлагдсан нь...

12 Дууны үгээ бичиж чаддаггүй реппэр

"Jay Z"-ийн хувьд "Notorious B.I.G"-ийг хүндэлж, дуунуудыг нь сонсох дуртай нэгэн байсан бөгөөд уран бүтээлдээ түүний дууны үгнүүдээс олон удаа авч, ашиглаж байжээ. Үүнээс нь үүдэж, хип хоп хөгжим сонирхогчид түүнийг дууныхаа үгийг өөрөө бичиж чаддаггүй хэмээн нэг хэсэг шүүмжлээд байсан юм. Үнэхээр л бусдын үгийг дуундаа ашиглаж байгаа ямар ч уран бүтээлчийн нэр хүнд шалбаагтай хутгалдах нь гарцаагүй билээ.

Дууны үгээ бичиж чаддаггүй реппэр

13 Бурханаараа оролдох шахсан нь...

Хип хоп хөгжмийн түүхэнд олон алдартай реппэрүүдийн дисс буюу уран бүтээлээрээ дамжуулан бие бие рүүгээ санал бодлоо илэрхийлсэн, дайралт хийсэн дуунууд байсаар ирсэн нь нууц биш юм. Тухайлбал "2 Pac" болон "Notorious B.I.G" хоёрын дисс тухайн үедээ дэлхийн сонорт хүрч байсан юм. Харин "Jay Z"-ийн хувьд Тупак Шакур (Tupac Shakur)-т хандан дисс дуу хийж байсан бөгөөд харамсалтай нь олон нийтэд тэрхүү дуугаа цацаагүй аж. Удалгүй алдарт реппэр Тупак Шакур бусдын гарт амиа алдсан билээ.

Бурханаараа оролдох шахсан нь...

14 Бас нэг уран бүтээлийн өрсөлдөөн

"Fat Joe" болон "Jay Z" нарын дунд уран бүтээлийн өрсөлдөөн байсан бөгөөд реппэрүүд хоорондоо дисслэхийг утгаар нь үзүүлж байсан бөгөөд тухайн үеийн сонсогчдын сонорыг жинхэнэ мялааж байсан гэдэг. Тэдний дисс дуунуудаас "Lean Back" гэх дууг нэрлэж болох бөгөөд хамгийн алдартай, олонд хүрсэн нь аж.

Бас нэг уран бүтээлийн өрсөлдөөн

15 Дээрэмгүй нэгэн

Бусдын нүдний өмнө байнга ил байж, хүмүүсийн анхаарлын төвд явдаг одууд олон нийтийн өмнө биеэ хэрхэн авч явж буйгаас хамаарч тэдний нэр хүнд бусдад хэрхэн үнэлэгдэх нь хамаатай байдаг билээ. Тэгвэл реппэр залуу зургийг нь авах гэсэн гэрэл зурагчин бүсгүйд уурлаж, түүнийг цохиод авсан нь нэг хэсэгтэй л шар сонин болон хэвлэлүүдийн нүүр хуудсанд залрахад хүргэсэн юм. 

Дээрэмгүй нэгэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()