Бид яагаад үсчин орох хэрэгтэй вэ? Учир нь бид өөрт тохирсон үсний засалтыг хийлгэснээр, царай төрх өнгөлөг болж, урьд урьдынхаасаа илүү үзэсгэлэнтэй залуу харагддаг.
1
Өнгө
Үсний өнгө гэгээлэг байх тусам та илүү залуу харагддаг. Гэвч өнгөлөг гээд хурц тод өнгөний шийдлийг туршихдаа болгоомжтой байх хэрэгтэй.
2
Бор шаргал
Гол төлөв бор шаргал, шаргал өнгийг сонгоорой. Мөн арьс болон нүдний өнгөтэйгээ нийцүүлэх нь хамгаас зөв юм.
3
Урт
Богино үс нь таныг илүүтэй залуу харагдуулдаг. Гэвч дугуй, бөөрөнхий царайтай хүнд урт үс илүү зохимжтой. Учир нь царайг илүү өргөн, шанааг том харагдуулдаг.
4
Долгион
Наалдаж, шалчийсан үс таныг хөгшин, овор ихтэй харагдуулдаг. Тиймээс та долгионтой, хөвсгөр үсээр өөрийгөө чимээрэй.
5
Чёлк
Анзаарч байсан бол, чёлк нь тухайн хүнийг наснаас нь илүү залуу, овор багатай харагдуулдаг. Мөн духны үрчгэрийг нууснаар, та илүү залуу үзэсгэлэнтэй харагдах учиртай.
6
Үсээ хагалах
Үсээ нэг чиглэлд үргэлж хагалах нь үсний ургалтыг зогсоох, халцрах аюулд хүргэдэг. Тиймээс үсний чиглэл, хуваалтыг үргэлж өөрчилж байгаарай.
7
Нэгэн хэвийн уйтгартай засалт
Хэрвээ та нэгэн хэвийн уйтгартай засалтаас залхаж байвал, үсээ өөрчлөн, хэв маягаа эвдэж байгаарай. Үргэлж үсээ нэг маягаар янзуулах нь таныг уйтгартай, хөгшин харагдуулдаг.
8
Үдшийн засалт
Үдэшлэг цэнгүүнд явахдаа үсний угийг босгож, сүлжээс болон өөр олон янзаар янзалж үзээрэй. Үр дүн нь таныг гайхшруулах болно.
Ингээд эцэст нь, үсээ засуулахдаа анхаарах ёстой зүйлс:
- Үсээ өдөр тутам химийн найрлагатай зүйлсээр арчлах, будуулах, бэхжүүлэгч цацах нь таны үсийг маш их гэмтээн, гадаад үзэмжинд нөлөөлдөг.
- Хэрвээ гоёл чимэглэлээр үсээ чимэх бол үнэ бүхий, чамин, зүйлийг ашиглаарай. Эс бөгөөс таныг хямдхан харагдуулна.
- Үсээ хэт их ороох нь таныг эсрэгээрээ хөгшин харагдуулдаг. Тиймээс долгион оруулах төдийд ороогоорой.
- Үргэлж шинэлэг хэв маягийг хэрэгжүүлж, турших хэрэгтэй.