Эрүүл мэндэд хоргүй хоол амтлагчууд

Хоолыг илүү амттай болгож, идэх дур хүслийг нэмэгдүүлдэг зүйл бол мэдээжийн хэрэг хоол амтагч билээ. Ер нь бол төрөл бүрийн амтлагчгүйгээр хоолыг төсөөлөхөд үнэхээр бэрх юм. Харин хүмүүсийн хоол хийхдээ гаргадаг түгээмэл алдаануудын нэг бол эрүүл мэндэд ач тустайг нь мэдэлгүй хоол амтлагчдыг ашиглалгүй хаях магадлалтай байдаг байна. Тэгвэл хамтдаа таны хийж буй хоолонд гайхалтай амт оруулахаас гадна эрүүл мэнд, бие организмд тань сайн нөлөөтэй хоол амтлагчдыг мэдэж авцгаая. 

Эрүүл мэндэд хоргүй хоол амтлагчууд

1 Хар чинжүү

Хар чинжүү нь хоол боловсруулах эрхтний тогтолцоонд сайн нөлөө үзүүлдэг байна. Хоол, хүнсэндээ хар чинжүүг хэрэглэж, хэвшсэнээр хэвлийд хий хуримтлагдахаас сэргийлэх, идэж, уусан хоол ундыг хурдан хугацаанд шингээх ач холбогдолтой. Түүгээр барахгүй ханиад томуу хүрэх, зүрхний шигдээс тусах зэрэг өвчнөөс хамгаалах бөгөөд найрлагандаа төмөр, кали, марганц болон витамин C, витамин К агуулдаг байна.

Хар чинжүү

2 Улаан чинжүү

Улаан чинжүү нь халуун ногооны хаан гэж хэлж болох амтлагч бөгөөд төдий чинээ зарим өвчнийг анагаах шидтэй байдаг аж. Тухайлбал ходоодны төрөл бүрийн өвчлөлийг эдгээхээс гадна салстуудыг цэвэрлэдэг байна. Та өмнө нь улаан чинжүүгээр амталсан өндөг идэж үзсэн үү? Үнэхээр гайхалтай амтыг танд мэдрүүлэх болно. 

Улаан чинжүү

3 Цагаан гаа

Цагаан гаа хоол хүнсэндээ хэрэглэж хэвшсэнээр хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулах ач холбогдолтой бөгөөд төрөл бүрийн хорт хавдар үүсэх магадлалыг бууруулдаг ач тустай юмсанж. Түүнчлэн биеийн жингээ багасгаж, турах зорилготой байгаа хүмүүс цагаан гаа хэрэглэвэл хүссэн үр дүндээ хүрэхэд тус дэм хүргэх болно. Мөн халцарсан үсийг ургуулах шидтэй байдаг байна. Ингэхдээ та бүхэл цагаан гааг зүсэж, тухайн газраа үрээд үзээрэй.

Цагаан гаа

4 Жимсний үр

Төрөл бүрийн жимсний үрийг сайтар нунтаглаж, хоол хүнсэндээ хэрэглэснээр олон ач тустай бөгөөд тухайлбал хүний биеийн цусан дахь холестрол болон глюкозийн хэмжээг бууруулдаг аж. 2014 онд хийсэн эрдэмтдийн судалгаагаар чихрийн шижинтэй 2 хүний идэж буй хоол хүнсэнд жимсний үр хийж өгөхөд 3 сарын дараа гэхэд цусан дахь сахарын хэмжээ үлэмж буурсан байжээ.

Жимсний үр

5 Яншуй

Хүмүүс яншуйг ихэвчлэн хоолны хачир болгож, тавган дээр тавьсан харагддаг. Харин яншуйг удаан, сайтар зажилвал амьсгалын хөндийн элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн нөлөөтэй байдаг. Яншуйг эртний Ромын үеэс анх хэрэглэж эхэлсэн бөгөөд цусны төлжилтийг дэмжиж, бөөрний чулуутай болох аюулаас таны бие организмыг хамгаалдаг байна. Найрлагандаа витамин C, витамин К, витамин А зэргийг агуулдаг ажээ.

Яншуй

6 Орегано

Орегано нь тимол болон карвакол гэсэн бактерийн халдвараас сэргийлэх найрлагыг өөртөө агуулсан байдаг аж. Түүнчлэн нэрсэнд агуулагдах антиоксидантын хэмжээнээс даруй 4 дахин ихийг өөртөө агуулахаас гадна омега 3, төмөр зэрэг хүний эрүүл мэндэд хэрэгтэй химийн элементүүд найрлаганд нь байдаг байна. Түүнээс гадна биед агуулагдаж буй төрөл бүрийн хортой нян, бактерийг устгах ач холбогдолтой ажээ. Түүнээс гадна ореганог пиццанд хийвэл хамгийн тохиромжтой байдаг.

Орегано

7 Ганга

Сүүлийн үед хүн төрөлхтөнд ихээхэн аюул учруулах болсон "MRSA" вирусын эсрэг гангыг хамгийн сайн нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд батлажээ. Түүгээр зогсохгүй бие дээр гарч буй батгыг арилгах ач тустай юм. Найрлагандаа витамин C, витамин А, төмөр болон марганц агуулдаг байна.

Ганга

8 Сармис

Хүмүүсийн хоол хүнсэндээ түгээмэл ашигладаг болох сармис нь цусан дахь холестрины хэмжээг багасгахаас гадна ясны бэхжилтийг сайжруулах ач тустай байдаг ажээ. Түүнчлэн сармисыг эвгүй үнэр дарах зорилгоор ашиглах нь ч бий.

Сармис

9 Шанцай

Шанцайг халуун орны модны холтсоос гаргаж авдаг бөгөөд ихэнх хоол амтлагчдын адилаар цусан дахь холестрины хэмжээг бууруулах ач тустай байдаг байна. Түүгээр зогсохгүй чихрийн шижинтэй хүмүүс өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэвэл үр дүнтэй бөгөөд сахарын хэмжээг бууруулах сайн нөлөөтэй аж. Кофенд хольж уух, мах амтлах зэргээр ашиглаж болох юм.

Шанцай

10 Базил

Пиццаны найрлаганд ихээр агуулагддаг базил нь витамин К, витамин С болон кальц, төмөр, марганц, омега 3 агуулдаг эрүүл мэндэд сайн нөлөөтэй хоол амтлагч юм. Бие дээр гарах төрөл бүрийн батгыг устгахаас гадна сэтгэл санааг тогтворжуулж, хүнийг стресстэхэд хүргэдэг гормоний ялгаралтыг багасгадаг аж. 

Базил

11 Розмарин

Эрүүл мэндийн салбарт олон нэр төрлийн эм, антибиотик үйлдвэрлэн, гаргаж авахад розмариныг ихээр ашиглах болсон байна. Учир нь розмаринд агуулагдах найрлага нь хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулахаас гадна ясанд дутагдаж буй кальцийг нөхөх ач тустай ажээ. 

Розмарин

12 Улаан гоньд

Улаан гоньд нь чихэр өвстэй адилхан бөгөөд хамар битүүрэх, ханиад томуу хүрэх, гэдэсний хөндийн өвчлөлөөс сэргийлэх ач тустай ажээ. Тиймээс хоол хүнсэндээ улаан гоньд хэрэглэж хэвших хэрэгтэй юм байна шүү.

Улаан гоньд

13 Задь

Ногоон модонд ургадаг задь нь хоол боловсруулах эрхтний тогтолцоог дэмжихээс гадна эмэгтэйчүүдийн маань сарын тэмдэг ирэх үеийн өвдөлтийг намдаах ач тустай байдаг юмсанжээ. Харин эртний Грек-Ромын үед задийг стресс тайлах зорилгоор хэрэглэдэг байжээ. Бүх төрлийн хоолонд хольж идэх боломжтой бөгөөд тараг шиг амтагддаг байна.

Задь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()