Жижи Хадидийн үйлдэл цахим ертөнцийг шуугиулж байна

Өчигдөр буюу энэ сарын 22-ны өдөр, үзэсгэлэнтэй модель бүсгүй Италийн Милан хотод зохион байгаалагдсан загварын шоуг дуусгаад, гарч явахдаа дүү Белла Хадид (Bella HadId)-ийн хамт  танихгүй эрийн халдлагад өртжээ. Залуугийн үйлдэлд цочирдсон бүсгүй, маш их айсан нь илэрхий байв. Жижи түүнийг тохойгоороо хүчтэй цохиж, маш их уурлажээ. Түүний эл үйлдэл цахим ертөнцийг шуугиулаад байгаа юм.

Жижи Хадидийн үйлдэл цахим ертөнцийг шуугиулж байна

1

Бүсгүйн араас тэвэрсэн эрийг Витали Седюк (Vitalii Sediuk) гэдэг бөгөөд Украйны телевизийн хөтлөгч аж. Тэрээр бүсгүйд гэнэтийн бэлэг барих гэсэн оролдлого нь ийн бүтэлгүйтжээ. 

2

Өдгөө 21 настай модель бүсгүй Жижи Хадид (Gigi Hadid) шоуг дуусгасны дараа дүүгийн хамтаар машин хүлээж байхдаа ийн зурагчдад өртсөн байна.

3

Бүсгүй энэ талаар цахим ертөнцөд " Хэн нэгэн намайг алахыг завдлаа хэмээн тэрхэн мөчид бодогдсон. Ийм үед ямар ч бүсгүй, над шиг үйлдэл гаргах болов уу. Тэр тэнэг намайг ийм амархан дөнгөж чадна гэж бодсон байх...Гэхдээ тэр хариугаа хүртсэн" гэжээ.

4

Витали бүсгүйн араас тэврэхэд дүү Белла ч мөн маш ихээр цочирдож, эгчийгээ түүнээс салгахыг оролдож байв.

5

Мэдээж бүсгүй өөрт нь ийм зүйлс тохиолдохыг таамаглаагүй байсан нь тодорхой. Залуугийн үйлдэлд айж балмагдсан бүсгүй чадах чинээгээрээ тэмцсэн юм.

6

Тэдний үйлдлийг зурагчид хальснаа буулгаж амжжээ.

7

Залуу эр, буруу бүсгүйгээр оролдсондоо өөрөө ч маш их харамсаж байгаа болов уу. Тэрээр өөрийн цахим хуудсанд, "Багахан тоглоом ойлгохгүй, солиотой хүүхэн" хэмээсэн аж.

8

Түүнээс салсан даруй бүсгүй "Чи чинь ямар новш нь вэ? Юу хийж байгаа чинь энэ вэ" хэмээн маш их уурссан байна.

9

Бүсгүй бие хамгаалагчаа дуудаж, түүнийг барихыг шаарджээ.

10

11

12

Хэрэг болохоос хэд хоногийн өмнө, тэрээр Миланд шүтэн бишрэгчидтэйгээ цагийг өнгөрүүлсэн юм. 

13

14

15

16

Тэрээр "One Direction" хамтлагийн экс гишүүн Заян Малик (Zayn Malik )-тай Английн нийслэл Лондон хотноо папарацичдийн дуранд өртжээ...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()