Алдартнуудын бидний мэдэхгүй нууцлаг амьдрал

Хийж бүтээсэн гавъяатай, олны дунд нэр хүнд сайтай төдийгүй түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүс ч мөн сул талтай байдаг аж. Мэдээж дэлхий дээр төгс хүн гэж байхгүй нь тодорхой юм. Тэр ч үүднээсээ бидний хүндэлж биширч явдаг хүмүүс гайхшрал төрүүлэм сул талтай байх юм. Иймд танд зориулан дэлхийн үе үеийн алдартнуудын алдаа дутагдлуудыг танилцуулъя гэж бодлоо.

Алдартнуудын бидний мэдэхгүй нууцлаг амьдрал

1 Жон Леннон (John Lennon)

Хүн бүхний сэтгэлд эгшиглэх гайхалтай дуунуудыг амилуулсан "Beatles" хамтлагийн дуучин Жон Ленноны амьдрал шулуун дардан замыг туулаагүй юм. Түүний гайхалтай дуунууд, уянгалаг хоолой зэрэг нь өнөө хэр нь хүндлэгдэн, хүмүүсийн аманд аялагдсаар явдаг бөгөөд тэрээр нөхдийнхөө хамтаар хөгжмийн урлагийг шинэ түвшинд аваачсан билээ. Харин түүний амьдралд хар бараан түүх арвин бөгөөд нэрт дуучин анхны эхнэр хүүхэддээ байнга гар хүрдэг байсан төдийгүй хуурч, нууц амрагтайгаа гэрлэсэн юм. Бидний хайрт дуучин үнэн хэрэгтээ харгис хүйтэн нэгэн байсан ба олон хүнийг гомдоож, сэтгэлд нь сэв суулгасан байдаг. 

Жон Леннон (John Lennon)

2 Тереза эх

Энх тайван, амар амгалангийн төлөө тэмцэгч Тереза (Teresa) эхийн талаар сонсож байгаагүй хүн гэж үгүй. Тэрээр бидний амьдралд олон гайхалтай дэвшлийг авчирч, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн төдийгүй Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан билээ. Зовж зүдэрсэн олон мянган хүмүүст тусламжын гараа сунгаж явсан түүгээр бахархахгүй байхын аргагүй. Тереза эх асрагч нарынхаа хамт эмчлэгдэх найдваргүй болчихоод гудамжинд үхэх өдрөө хүлээн хэвтэж буй гэр оронгүй гуйлгачингуудыг өөрсдийн жижиг асрамжийн байрандаа авчран асарч сувилдаг байсан бөгөөд анх 13 асрагчтайгаар эхлүүлж байсан түүний асрамжийн газар эдүүгээ “Нигүүлсэхүйн одон” нэртэй буяны байгууллага болон өргөжин тэлж, дэлхийн 123 орны 600 гаруй хотуудад 4000 гаруй гэлэнмаа, 100 гаруй мянган сайн дурынхан үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин түүнд багахан сул тал байсан нь зөвхөн нэг талыг баримтлах үзэл байв. Тэрээр бусдаас цугларсан хандивыг зөвхөн өвчтэй зовлонтой хүмүүст зарцуулдаг байсан гэх бөгөөд бусад төрлийн зовж зүдэрч яваа хүмүүст төдийлэн анхаарлаа хандуулдаггүй байсан гэнэ. Гэхдээ энэ багахан сул талыг түүний агуу сэтгэлтэй хэрхэн харьцуулж болох билээ. 

Тереза эх

3 Патрик Генри (Patrick Henry)

Америкийн алдарт өмгөөлөгч, улс төрч Патрик Генри нь хувьсгалын эцэг, эрх чөлөөний тэмцэгч гэдгээрээ алдартай. Улс орондоо ардчиллыг авчирсан түүнийг Америкчууд ихээр хайрлаж, хүндэтгэдэг. Харин үнэн хэрэгтээ тэрээр амьдралынхаа туршид 60 гаруй боолтой байсан гэдэг. Хүний эрхийн төлөө тэмцэж явсан тэрээр боолуудаа тамалж, адгын муухай ажлыг хийлгэдэг байжээ. 

Патрик Генри (Patrick Henry)

4 Жастин Бибер (Justin Bieber)

Уянгалаг хоолой, халуухан төрхөөрөө охидын шүтээн болсон дуучин залуу нь бага байхаасаа л урлагт хөл тавьж хүн бүхний хайрыг булааж байв. Мэдээж түүний уран бүтээлүүд төгс гэдгийг дурдахгүй орхиж хэрхэвч болохгүй. Харин хувийн зан чанарын тал дээр тэрээр нэлээдгүй асуудалтай бөгөөд шоу цэнгээнд толгойгоо мэдүүлж, элдэв жигтэй үйлдэл гаргах нь шүтэн бишрэгчдийнх нь урмыг хугалдаг билээ. Гэвч тэрээр сүүлийн үед ухаан сууж, гаргах ичгэвтэр үйлдэл нь багасч байгаад талархууштай. 

Жастин Бибер (Justin Bieber)

5 Шайа ЛаБойуф (Shia LaBeouf)

Гайхалтай жүжигчин эр өдгөө хэдийн нэр алдрын оргилд гарч, ур чадвараа үнэлүүлсээр ирсэн юм. Тэрээр тоглосон кино бүртээ чамин шигтгээ нь болж өгдгөөс гадна дүр бүрээ төгс гаргаж чаддаг. Харин жүжигчин эр өнгөрсөн үеээ дурсах тун ч дургүй гэнэ. Учир нь тэрээр 9 настай байхдаа анх хулгай хийж, шоронд 6 цагийг өнгөрүүлж байсан төдийгүй үүнээс хойш дахин 4 удаа шоронд орж байсан юм. 11 настайдаа дээрэм хийж, 20 насандаа хөрштэйгээ муудалцаж, 25 насандаа Нью Йорк хот дахь "Cabaret" танхимыг сүйтгэсэн гэх хэргээр тус тус хоригдож явжээ. Гэхдээ эдгээр нь хэдэн цаг, хоногоос хэтэрч байгаагүй гэдэг. 

Шайа ЛаБойуф (Shia LaBeouf)

6 Жулия Робертс (Julia Roberts)

Холливуудын нэгээхэн өнгө болсон чадварлаг жүжигчин нь үнэлгээ өндөртэй нэгнээс гадна амжилт дүүрэн яваа нэгэн билээ. Харин түүний нэг сул тал нь бүдүүлэг авир нь гэнэ. Бүсгүй бусадтай тун ч бүдүүлэг харилцдаг бөгөөд энэ тал дээр маш олон хүмүүс шүүмжлэлтэй ханддаг аж. Түүнтэй хамтран кино бүтээх, тоглох зэрэг нь хүндрэлтэй байдаг талаар олон уран бүтээлчид хэлсэн байдаг билээ. 

Жулия Робертс (Julia Roberts)

7 Мэрилин Монро (Marilyn Monroe)

20-р зууны хамгийн сайхан бүсгүй, секс билэг тэмдэг гэгдэж, олон эрсийн зүрхийг булиглуулж явсан жүжигчин бүсгүй нь он цаг улиран одсон хэдий ч хүн бүрийн сэтгэл зүрхэнд залуу халуун төрхөөрөө хадгалагдан үлдсэн юм. Гэвч түүнд дутагдалтай талууд ч олон байсан бөгөөд замбараагүй амьдрал, согтууруулах ундаанд донтсон байдал зэрэг нь бүсгүйн амьдралыг үгүй хийж орхисон аж. 

Мэрилин Монро (Marilyn Monroe)

8 Стив Жобс (Steve Jobs)

Хүн төрөлхтөний амьдралыг нэгэн шинэ түвшинд авчирч өгсөн түүнд талархахгүй байхын аргагүй. Харилцаа холбооны салбарт хувьсал хийсэн тэрээр хүнд бэрх замыг туулсаар амжилтанд хүрч чадсан байдаг. Харин түүний ойр дотны хүмүүс Стив Жобсын хахир хатуу зан чанар, хувиа хичээсэн байдал зэргийг нь шүүмжилж ярьдаг байна. Түүнийг агуу зохион бүтээгч байсан гэдэгтэй маргах хүн үгүй боловч зарчимч байдал, хэт хүйтэн хандлагатай байсан гэдэг аж.

Стив Жобс (Steve Jobs)

9 Бага Мартин Лютер Кинг (Martin Luther King Jr.)

Санваартан, идэвхтэн, мөн Африк-Америкчуудын иргэний эрхийн хөдөлгөөний гарамгай удирдагч тэрээр Америкийн орчин үеийн либерализмын түүхэнд билэг тэмдэг нь болон үлдсэн байдаг. Харин түүний сул тал нь хүүхэмсэг байдал байжээ. Тэрээр эхнэрээ олон удаа хуурч, гомдоож байсан төдийгүй түүний олон гайхалтай илтгэлүүдийн зарим нь бусдын үзэл бодлыг хулгайлсан байсан нь сүүлд илэрсэн билээ. 

Бага Мартин Лютер Кинг (Martin Luther King Jr.)

10 Томас Эдисон (Thomas Edison)

Гэрэл цахилгааныг бидний амьдралд авчирч өгсөн нэрт зохион бүтээгч Томас Эдисон нь түүхэнд тодоор бичигдэн үлдсэн байдаг. Гэвч үнэн хэрэгтээ  бид бүхнийг эрчим хүчээр хангаж буй цахилгаан систем буюу "хувьсах үйлдэл"-ийг анх Никола Тесла (Nikola Tesla) санааг нь гаргаж, бүтээсэн бөгөөд Томасд худалдсан аж. Үнэн хэрэгтээ Томас Эдисон математикч, зохион бүтээгч, ухаантан байгаагүй бөгөөд ердөө л ухаантай хүмүүсийг хэрхэн ашиглаж, өөртөө ажилуулахыг тун сайн мэддэг сэргэлэн нэгэн байсан аж. Тухайн үед Тесла, Эдисоны дор ажилладаг байсан бөгөөд шинэ зүйл санаачилж, Эдисонд дуулгаад бичиж тэмдэглэлгүй орхичихдог бол Томас Эдисон түргэхэн шиг үүнийг тэмдэглэн, зохиогчийн эрхийн газар руу гүйдэг байжээ.

Томас Эдисон (Thomas Edison)

11 Доктор Сьюз (Dr. Seuss)

Хүүхдийн зохиолын эцэг гэгддэг гайхалтай авьяас, чавдартай тэрээр бид бүгдэд инээд хөөр, хайр, нөхөрлөлийг бэлэглэж чадсан билээ. Гэвч тэрээр хувийн зан чанарын тухайд асуудалтай бөгөөд хорт хавдартай тэмцэж явсан өвчтэй эхнэрээ хуурсан төдийгүй түүний эхнэр амиа хорлож байсан юм.

Доктор Сьюз (Dr. Seuss)

12 Махатма Ганди (Mahatma Gandhi)

Тэрээр өөрийн амьдралаа бусдын төлөө зориулсан дэндүү гайхалтай нэгэн билээ. Махатма Ганди нь Энэтхэгийг Английн колониос салж бие даасан улс болох үйл хэрэгт их хувь нэмэр оруулсан аж. Харин тэрээр дотоод сэтгэл, үзэл бодлын тухайд өөрийнхөөрөө хандлагатай нэгэн байжээ. Он цаг улиран одохын хэрээр түүний бие муудсан бөгөөд эм ууж, өвчнөө анагаахыг зөвлөсөн боловч тэрээр орчин цагийн эмчилгээнд итгэхгүй байгаагаа илэрхийлж, өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байдаг билээ. 

Махатма Ганди (Mahatma Gandhi)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()