Долоо хоногийн дотор харвингүй болох арга

Зөвхөн хоолны дэглэм эсвэл дасгалаар турах гэдэг боломжгүй. Хоёуланг нь хослуулж байж хүссэн үр дүндээ хүрэх учраас их тэсвэр хатуужил шаардах болно. Ингээд бид та бүхэндээ долоо хоногийн дотор нарийхан бэлхүүстэй болох шилдэг аргыг хүргэж байна.

Долоо хоногийн дотор харвингүй болох арга

1 Ойр ойрхон идэх:

Хэрвээ та өдөрт маш их хэмжээгээр 1 удаа хооллочихоод өөрийгөө турна гэж бодож байвал “үгүй” юм. Ингэж идвэл ходоодны хэмжээ ихэсч, илүү их өлсдөг байна. Тиймээс 3-4 цагийн зайтай бага багаар хооллохыг зөвлөе.

Ойр ойрхон идэх:

2 Татгалзах хүнс:

Хоолны дэглэмээсээ та долоо хоногийн туршид цэцэгт байцаа, вандуй зэргийг хасах хэрэгтэй. Учир нь ийм төрлийн хүнс таны гэдсийг хийгээр дүүргэж, нарийхан бэлхүүстэй болох явцыг удаашруулах болно.

Татгалзах хүнс:

3 Хоолоо зохицуулах:

Өдөржин гадил идэхийн оронд, төрөл бүрийн хүнсний ногоо, жимсийг ээлжилж бага багаар идэх нь илүү үр дүнтэй. Мөн бага өлсгөдөг байна.

Хоолоо зохицуулах:

4 Ус уух:

Турахад нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол “ус” юм. Тиймээс өдөрт 5-6 аяга ус ууж хэвшээрэй.

Ус уух:

5 Ногоон цай:

Ногоон цай нь өөх шатаадаг төдийгүй биеийг эрүүлжүүлж хорыг гадагшлуулдаг байна.

Ногоон цай:

6 Цагаан гаа:

Идэх болон уух зүйлдээ цагаан гаа бага зэргийг хийснээр турах үйл явц илүү хурдсах болно.

Цагаан гаа:

7 Алкохолоос татгалз:

Согтууруулах ундаа өөх шатаах, турах үйл явцыг хэвийн үеийнхээс 36 хувиар удаашруулдаг ажээ.

Алкохолоос татгалз:

8 Чихэр идэх хэрэггүй:

Найрлагандаа элсэн чихэр их хэмжээгээр агуулсан чихэр, тараг болон ундаанаас татгалзаарай.

Чихэр идэх хэрэггүй:

9 Дасгал хийх:

Судалгаанаас үзэхэд хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй турах арга нь аэробик гэнэ. Тиймээс долоо хоногт 15 цаг дасгал хөдөлгөөн хийснээр үр дүнгээ маш хурдан өгөх болно.

Дасгал хийх:

10 Гэдэсний таталт:

Өдөрт 3 удаагийн давтамжтайгаар гэдэсний таталт хийгээрэй. Ингэхдээ 12-15 удаа тасралтгүй хийгээд 30 секүнд амраад, ахин эхнээс нь хийх хэрэгтэй.

Гэдэсний таталт:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()