Учир битүүлгээр амиа алдсан хүмүүсийн аймшигтай түүх

Тэртээ 1959.02.02-ны өдөр Игор Дятлов гэх эрхэм уулчдыг ахлан ЗХУ-ын Урал уул өөд авиралт хийсэн юм. Харамсалтай нь тэд түр амрах баазад товлосон хугацаандаа ирээгүй бөгөөд цагдаа нар тэднийг амь насаа алдсан хэмээн үзэж байв. Гэвч төд удалгүй уулчдын цогцсыг олсон бөгөөд хамгийн хачирхалтай нь тэднийг чухам яаж амиа алдсан нь олон хүний гайхшралыг төрүүлж байсан юм. 

Учир битүүлгээр амиа алдсан хүмүүсийн аймшигтай түүх

Тэр ч бүү хэл харийнхан, ууланд амьдардаг омгийнхон, алмас зэрэг этгээд хачин зүйлстэй тэднийг тааралдсан гэх яриа хүртэл байдаг байна. Ингээд хамтдаа сэтгэл сэртхийлгэм түүхийг сонирхоцгооё.

 

1 Цасны нуранги

Уулчид цаг агаарын нөхцөл байдлыг сайтар ажигласны эцэст авиралтыг эхлүүлсэн аж. Гэвч богино хугацааны дараа цаг уур гэнэт өөрчлөгдөж, цасаар шуурч эхэлсэн учраас чиглэлээ өмнөд зүг рүү өөрчилж, "Death Mountain" буюу "Үхлийн уул" руу явжээ. Очмогцоо буруу газар ирсэн гэдгээ ойлгож, цасан шуурга намжтал тэндээ өнжихөөр шийдвэрлэсэн байна. Уулчдыг ахлаж явсан Игор Дятлов нь олон жил уулын спортоор хичээллэсэн хашир туршлагатай нэгэн байсан бол бусад 9 уулчны хувьд түүнээс дутахааргүй чадварлаг уулчид байв.

Цаг орой болж, унтаж амрахын өмнөхөн тэдэнд цасан нуранги ирж яваа чимээ сонсдох нь тэр... Гараад хартал ойролцоогоор цагт 80 милийн хурдтайгаар асар том цасан нуранги тэднийг чиглэн ирж байсан аж. Гайхшралд орсон уулчид хоёр хэсэг болж зугтсан бөгөөд нэг хэсэг нь ой мод руу, нөгөө хэсэг нь жалга руу орж, нуугдсан ч, тэдний амийг цасан нуранги зүгээр өнгөрөөгөөгүй аж.

Цасны нуранги

2 Биеийн дулаан алдагдах өвчин

Энэ өвчнийг туссан нөхцөлд биеийн дулаан алдагдаж, бага багаар хүний бие улам хүйтэн болсоор байдаг бөгөөд улмаар хамаг хувцсаа тайлж, удалгүй зүрх нь цохилохоо больдог байна. Асар том хэмжээний цасан нурангитай нүүр тулгарсан уулчдыг уг өвчнөөр өвчилсөн байж болзошгүй хэмээн үзэж байсан аж. Учир нь тэдний цогцосноос хоёр нь ямар ч хувцасгүй байдалтай олджээ.

Биеийн дулаан алдагдах өвчин

3 Дайны зориулалттай зэвсгийн туршилт

1959.02.02-нд уулчдыг авиралтаа хийх үед ЗХУ-ын цэргийн нууц ажиллагаа Урал ууланд болсон юм. АНУ-ын "Active Dental System" гэж нэрлэдэг зэвсгийг Урал уул руу туршилтын шугамаар буудаж, ашигласан бөгөөд зөвлөлтийн цэргийн командлагчид уулчдыг тэнд байсан эсэхийг мэдэлгүй энэхүү ажиллагааг эхлүүлсэн аж. Үүнээс үүдэж, авиралт хийж байсан Игор Дятловын багийнхны зарим гишүүд амь насаа алдсан байж болзошгүй хэмээн үздэг байна. Дээр дурдсан дайны зориулалттай зэвсэг нь хүний чихэнд сонсогдохгүй бөгөөд чиглэсэн байныхаа эргэн тойрон дахь амьд бие организмд аюул учруулдаг юмсанж.

Дайны зориулалттай зэвсгийн туршилт

4 Харийнханд олзлогдсон нь

Тэдэнтэй холбоотой хамгийн сонирхолтой яриа байдаг нь харийнхантай учирсан гэх хачирхалтай яриа бөгөөд уулчдыг замаа туулж байх үеэр тэнгэр дээр хурц гэрэл тусч, үл мэдэгдэх харийн биет газардан, харь гарагийнхан тэдэн рүү дайрч, ой мод руу авч явж, маш хэрцгийгээр тамлаж, зовоож байгаад явсан гэж ярьдаг байна. 

Харийнханд олзлогдсон нь

5 Алмас

Урал уулын "Dead Mountain" гэх хэсэг газар нь буг чөтгөр, цасан хүн, алмас зэрэг этгээд хачин зүйлсээр дүүрэн гэх цуу яриа байсаар ирсэн нь нууц биш юм. Өмнө нь олон уулчид уг газар үл мэдэгдэх шалтгаанаар амь насаа алдаж байсан түүхтэй бөгөөд зөвлөлтийн уулчдыг тэдэнтэй нэгэн адилаар амь насаа алдсан байж магадгүй гэж үздэг аж. Цасан шуурганы дараа майхнаасаа гараад хартал тэднийг нэлээн хэдэн алмас хүрээлэн зогсож байсан бөгөөд өндөр нь ойролцоогоор 7 метр гаруй байсан гэдэг. 

Алмас

6 Чөтгөрийн хорлол

Энэхүү үйл явдал болж өнгөрснөөс хойш эрэл хайгуулын багийнхан уулчдын цогцсыг олсон бөгөөд тэдний заримынх нь хэл тасарсан, гавлын яс цөмөрсөн, амьдаараа шатсан, хөлдөж үхсэн байдалтай олдсон аж. Үүнийг хийх хүн тэдний дунд байхгүй бөгөөд ийм байдалтай амь насаа алдсаны гол шалтгаан нь чөтгөрийн хорлол байсан байж болзошгүй хэмээн тухайн үед мэргэжилтнүүд үзэж байжээ. Тэр тусмаа Игор Дятловын хувьд мухар сүсэгтэй нэгэн байсан нь түүнийг чөтгөрт хорлуулж, улмаар бусдынхаа аминд хүрсэн байх магадлалтай гэж цагдаа нар бодож байсан нь нууц биш юм.

Чөтгөрийн хорлол

7 Өлсөж үхсэн

Дээр дурдсанчлан уулчид цасан нурангинаас зугтаж явахдаа идэж, уух бүх хоол хүнсээ авч амжилгүй алдсан бөгөөд цасан дунд хоног өдрийг өлсөж өнгөрөөсөөр амь насаа алдсан байж болох талтай аж. Түүгээр барахгүй тэд нэгнээ барьж идэхийг санаархаж, уулчин бүсгүйн хэлийг тайрч идсэн байж болзошгүй хэмээн үзэж байв. 

Өлсөж үхсэн

8 Хөлдөж үхсэн

Цасан шуурга хүчтэй шуурсны үр дүнд уулчдыг ахалж явсан Игор Дятлов багийнхныг хоёр хэсэгт хувааж, бааз руу буцахаар болжээ. Түүний хувьд дөнгөж 23 настай байсан хэдий ч, ууланд авирах тал дээр асар их туршлагыг хуримтлуулсан нэгэн байсан аж. Харамсалтай нь түүний ур чадвар зогсохгүй үргэлжилсэн цасан шуургыг давж гарч чадаагүй бөгөөд цасан шуурга намжтал хоног төөрүүлэхээр шийдсэн багийнхан бүгдээрээ хөлдөж үхсэн байна.

Хөлдөж үхсэн

9 Юри Юдлин

ЗХУ-аас 10 уулчин уг авиралтыг хийхээр багаа бүрдүүлсэн бөгөөд тэдний 9 нь учир битүүлгээр амь насаа алдсан бол ердөө ганцхан уулчин амьд гарсан ажээ. Уг эрхмийг Юри Юдлин гэдэг байсан бөгөөд Урал дахь галт тэрэгний зогсоол дээрээс түүнийг Игор Дятлов цааш цуг явахыг нь эсэргүүцсэн юм. Учир нь "Юдлин - Дятлов - Дубинина" гэсэн хайрын гурвалжин уулчдын дунд байсан аж. Галт тэрэгний зогсоол дээр Юдлин болон Дятлов нар хайртай бүсгүйгээсээ болж муудалцсан бөгөөд Юдлин үүнд ихэд бухимдан үлдсэн аж. Үүнээс үүдэж түүнийг бусдынхаа араас очин, амь насыг нь хөнөөсөн гэж үздэг байна. 

Юри Юдлин

10 Засгийн газрийн бодлого

Тэдний үхэлтэй холбоотой бас нэгэн яриа байдаг нь ЗХУ-ын засгийн газраас уг 9 уулчдад улсын чанартай, маш нууц даалгавар биелүүлэхээр үүрэг болгож, Урал уул руу явуулсан бөгөөд цасан шуурганаас үүдэж, даалгавар биелэгдэх боломжгүй болсон учраас тэдний амийг хөнөөсөн гэж үздэг юмсанж. 

Засгийн газрийн бодлого

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()