Гитлерийн үхэлд хэн буруутай вэ?

Олон хүний амь насыг хайр найргүй бүрэлгэж, дэлхийг нэгэнтээ донсолгож, түүхэнд нэрээ мөнхөлсөн хүн бол нацист Германы хүчирхэг удирдагч Адольф Гитлер (Adolf Hitler) юм. Түүний  амьдралын түүхийг өгүүлсэн баримтууд олон ч, үхэлтэй нүүр тулж байсан тухай түүхүүд ховор аж. Ийнхүү та бүхэндээ Гитлерийн амийг хөнөөхөөр оролдож байсан, бүтэлгүй оролдлогуудыг өгүүлье. Тухлан сууж таалан болгооно уу.

Гитлерийн үхэлд хэн буруутай вэ?

1 Тэнэсэн сум

Дэлхийн II-р дайн эхлэхээс 20 жилийн өмнө Гитлерийг хөнөөх гэж анх удаагаа оролдов. Тухайн үед Нацист нам дөнгөж байгуулагдаад байсан бөгөөд Гитлер намын гишүүдэд хурал зохион байгуулж байжээ. Тус уулзалт нь "Hofbrauhaus"  шар айрагны тэнхимд зохион байгуулагдсан бөгөөд сүүлдээ тэдний цуглаан, цэнгүүн болж хувирсан  гэдэг. Согтсон залуус хоорондоо муудалцсан төдийгүй Гитлер тэнэсэн суманд оногдох шахжээ. Энэ нь зохион байгуулалттай хэрэг болох нь тодорхойлогдож, хожим хэрэгтнийг шоронд суулгасан байдаг. 

Тэнэсэн сум

2 Курт Люттер (Kurt Lutter )

Тус явдлаас 10 жилийн дараа Гитлер бөмбөгдөлтөнд өртөж, амь насаа алдах дөхжээ. Курт Люттер гэх эр бөмбөг дэлбэлж, Гитлерийг хөнөөх гэж оролдож байсан юм. Тэрээр Нацист намын эсрэг байр суурь баримтлагч, комминуст намын гишүүн байсан бөгөөд 1933 оны 3-р сарын 4-ны өдөр Гитлерийг хурлын өдрийг нь тааруулан, хэргийг зохион байгуулсан байна. Харин түүний тус нууц ажиллагааг цаг алдалгүй илрүүлсэн бөгөөд 3-р сарын 3-ний өдөр баривчилсан аж. 

Курт Люттер (Kurt Lutter )

3 Генрих Грунов (Heinrich Grunow)

Мэдээж Гитлер бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их үзэн ядагдсан нэгэн билээ. Тиймдээ ч түүний аминд хүрэхийг хүссэн хүн олон боловч, оролдсон хүн тоотой байдаг. Харин 1935 онд түүний бие хамгаалагч Генрих гэх эр Гитлерийг үзэн ядаж явдаг байсан төдийгүй түүнийг машинтайгаа гадуур явж байхад нь арын суудал руу буудаж, хөнөөхөөр оролджээ. Азаар тухайн үед Гитлер машины урд талын суудалд сууж явсан байна. 

Генрих Грунов (Heinrich Grunow)

4 Отто Страссер (Otto Strasser )

1936 онд Германы улс төрч, Отто Страссер болон Хельмут Хирш (Helmut Hirsch) гэх Еврей эртэй хамтран, Гитлерийг хороохоор оролдож байжээ. Тэд Гитлертэй уулзалт зохион байгуулахаар цаг төлөвлөж, ингэхдээ бөмбөг дэлбэлэхээр тогтсон аж. Харин тэднийг хурлын танхим руу орохоос өмнө шалгаж, халдлага зохион байгуулсныг олж тогтоожээ. Энэ бүхний гол буруутан нь еврей эр болж, 1937 онд цаазаар авахуулсан гэдэг. 

Отто Страссер (Otto Strasser )

5 Маурайс Бавуад (Maurice Bavaud)

Гитлерын нэр хүнд  ихсэх тусам, түүнийг үзэн ядах хүмүүс олширч байв. Швейцарийн шашны номлолын оюутан Маурайс гэх залуу 1938 онд Германы Мюнхен хотод Гитлерийг хөнөөх, асар их зориг зүрх тээн иржээ. Тэрээр буу худалдан авч, Гитлерийг өдөр шөнөгүй даган, боломжтой мөчийг хүлээж байв. Харин залуу парадын үеэр Гитлерийг ажин, буугаа гарган, буудахаар завдахад, олон хүн харж байсан тул залуу юу ч хийж чадалгүй өнгөрчээ. Гэвч сүүлд түүнийг олж баривчлан, цаазаар авсан байдаг. 

Маурайс Бавуад (Maurice Bavaud)

6 Георг Эльзер (Georg Elser)

1939 оны 11 сард Мюнхений мужаан Георг Эльзер гэгч Гитлерийг үг хэлж байхад нь дэлбэлэхээр төлөвлөж цагтай бөмбөг бэлтгэжээ. Гэтэл Гитлер энэ удаа зуршлаа өөрчилж, олон цаг үг хэлэлгүй, цаг гаран ярьсны эцэст бөмбөг дэлбэрэхээс ердөө 5 минутын өмнө индрийг орхисон байна. Харин түүнийг индрээс буусны дараа бөмбөг дэлбэрч, 8 хүн нас барж, олон хүн бэртсэн байдаг. Гэвч Георг Эльзарын гол бай болох Гитлер ямар ч бэртэл гэмтэлгүй үлдсэн аж. 

Георг Эльзер (Georg Elser)

7 Цэргийн жагсаал

Түүнийг хороохыг хүсэгчдийн зарим нь ойр дотны хүмүүс байсан нь аймшигтай. 1941 онд Германы хэдэн цэрэг удирдагчаа үзэн ядаж, хөнөөхийг хүсэмжилсэн байна. Тэд удахгүй болох цэргийн жагсаалыг тааруулж, Гитлерийг хөнөөхөөр төлөвлөжээ. Гэтэл тэдний төлөвлөгөөг мэдэв үү гэлтэй жагсаал хойшлогдож, цэрэг эрс удалгүй баригджээ. 

Цэргийн жагсаал

8 Хэннинг фон Тресков (Henning von Tresckow)

Түүнийг хөнөөх гэсэн оролдлогууд цаг ямагт тохиолдож байсан тул Гитлер хамгаалалтаа чангатгав. 1943 оны 3-р сарын 13-ны өдөр Гитлер хамгаалагч офицеруудынхаа хамтаар Берлин хот руу онгоцоор нислэг хийсэн аж. Харин онгоц хөөрөхөөс өмнө офицер Тресков нэгэн хайрцагтай зүйлийг бусад офицеруудад тээн явуулжээ. Тэрээр Гитлерийн хөнөөх чин хүсэлтэй байсан бөгөөд дайлгаж явуулсан хайрцгандаа цагийн тохиргоотой бөмбөг хийсэн ч онгоц аюулгүй газардсан байв. Залуу гайхан сүүлд чухам юу болсныг судалж үзвээс бөмбөгний тохиргоо алдагдсан байжээ. 

Хэннинг фон Тресков  (Henning von Tresckow)

9 Рудольф фон Герсдорф (Rudolf von Gersdorff)

Германы офицер Рудольф фон Герсдорф нь 1943 оны 3-р сард амиа золиослон, Гитлерийг хөнөөхөөр төлөвлөж байв. Тэрээр  Гитлерийг олзны зэвсгийн үзэсгэлэн үзэх үеэр нь хөнөөхөөр төлөвлөж, халаасандаа бөмбөг хийгээд цаг тохируулан, хүлээж байжээ. Гэтэл Гитлер тэнд ердөө 3 минут болоод л танкууд байгаа задгай талбай руу явчихсан байна. Иймд залуу бушуухан угаалгын өрөө орж, бөмбөгөө идэвхигүй болгожээ. 

Рудольф фон Герсдорф (Rudolf von Gersdorff)

10 Клаус фон Штауфенберг (Claus von Stauffenberg)

1944 оны долдугаар сарын 20-нд Гитлерийн амь насанд халдах оролдлогыг зохион байгуулсан Германы Эсэргүүцлийн хөдөлгөөний гол зорилго нь Гитлерийг устгах, төрийн эргэлт хийх, нацист Засгийн газрыг түлхэн унагаах байв. Тэдний удирдагчаар Клаус фон Штаунферберг ажиллаж байсан бөгөөд цэргийн хуралдааны үеэр бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж, цагийг тааруулжээ. 7-р сарын 20-ны 12 цаг 10-д хурал эхэлж, Гитлер болон 20 офицер ширээ тойрон сууцгаав. Харин  Штауффенберг цүнхээ ширээн дор тавин, 10 минутын дараа уучлал хүсэн гарч одсон байна.

Клаус фон Штауфенберг (Claus von Stauffenberg)

12 цаг 40 минутанд дэлбэрэлт болж, хоёр генерал, дэд хурандаа болон бичээч амь үрэгдэж, харин Гитлер хөнгөн шархдсан байв. Угтаа бол Гитлер үхэх ёстой байсан ч  Штауффенбергийн тавьсан цүнхийг хэн нэгэн хөлөөрөө түлхэж, Гитлерээс холдуулсан эсвэл дэлбэрэлтийн долгионыг зузаан царсан ширээ хаасан байж болох юм. 

11 Сүүлийн оролдлого

Гитлерийн амийг хөнөөх гэж оролдсон хамгийн сүүлийн ажиллагаа 1945 оны 2-р сард болж өнгөрсөн юм. Германы архитектур Альберт Спир (Albert Speer) гэгч эр Гитлерийн итгэлийг ашиглан, түүнийг хөнөөхийг оролджээ. Залуу Гитлерийн өрөөнд хорт хий цацан хороохыг төлөвлөж байсан ч ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө баригдсан аж. 1945 оны 4-р сарын 30-нд ЗХУ-ын цэргүүд Германы нийслэл Берлинд тулж ирсэн бөгөөд тухайн үед А.Гитлер Рейхштагын ойролцоох хорогдох байрандаа эхнэр Эвагийн хамт амиа егүүтгэсэн байдаг. Үүнээс харахад түүнийг хөнөөхийг оролдсон хүмүүс олон боловч, гагцхүү Гитлерийг алж чадах цор ганц хүн нь тэр өөрөө байжээ.

Сүүлийн оролдлого

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()