Найзуудыгаа чадах 5 энгийн арга

2016-09-20, 11:02
8,298

Найзуудтайгаа бяцхан марзаганах гоё ш дээ, тийм ээ? Тэгвэл танд хялбар хэрнээ хор хөнөөлгүйгээр найзуудыгаа чадах 5 аргыг танилцуулъя.

Найзуудыгаа чадах 5 энгийн арга

1 Аман хууртай машин

Найзынхаа машин дээр нь аман хуурыг скочоор наагаад байршуулчих. 50 км цагаас илүү хурдлах болгонд аман хуурын эгшиг уянгалан, хурд хэтрүүлэх гээд байгааг нь сануулах болно.

Аман хууртай машин

2 Бурмаар амталсан сонгино

Сонгинод модон иш хатгаад бэлдчих. Шоколадтай бурам хайлуулаад сонгиноо дүрээд аваарай. Ингээд бурамтай сонгино тань бэлэн.

Бурмаар амталсан сонгино

3 Хөгжилтэй дуудлага

Мобикомын хэрэглэгчид хөгжилтэй дуудлагын Magic Voice үйлчилгээг ашиглан хүссэн хоолойгоороо найзыгаа чадаарай. 422 руу залгаад л хүүхэлдэйн хоолой, эрэгтэй хоолой, эмэгтэй багшийн хоолой, нисэх буудлын ая, төрсөн өдрийн ая, замын хөдөлгөөний аяуудаас хүссэнээ дуудлагынхаа дундуур тоглуулан найзуудтайгаа хөгжилдөхийг санал болгоё. Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД дарж авна уу.

Хөгжилтэй дуудлага

4 Хаашаа ч харсан хамгийн дуртай жүжигчин нь

Найзынхаа ширээ, компьютер, гар утас, ер нь зураг нааж болох бүхий л газрыг нь хүндэлж явдаг уран бүтээлчийнх нь зургаар чим. Хаашаа ч харсан хэмжээлшгүй урам зориг аваг,  тийм ээ?

Хаашаа ч харсан хамгийн дуртай жүжигчин нь

5 Нойрмог гүнжийг сэрээе

Найздаа ажлын амжилт хүсээд сандлынх нь доор хийн бүрээ байршуулаарай. Эсвэл хаалганых нь бариулын зэргэлдээ скочдоход ч болно. Нойр нь сэргэсний дараа танд яаж талархах бол?

Нойрмог гүнжийг сэрээе

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.