Хамгийн утгагүй шаардлага тавьдаг одууд

Нэр алдрын оргилд гарсан дуучид гадны улс орон болоод хотуудад тоглолт хийхдээ мөрддөг тогтсон шаардлага гэж байдаг аж. Тэдний нэр хүнд өсөх тусам шаардах зүйлс нь төвөгтэй болж, бусдын бухимдлыг төрүүлэхүйц болж хувирдаг байна. Тэдгээр нь ихэвчлэн дэлхийн жишигт нийцсэн өндөр стандарттай байдаг ч, заримдаа үнэхээр утгагүй, тэнэг ч гэмээр шаардлагууд зонхилох ажээ. Тэгвэл хамтдаа олны танил урлагийн хүмүүс тоглолт хийхдээ ямар шаардлага тавьдгийг сонирхоцгооё.

Хамгийн утгагүй шаардлага тавьдаг одууд

1 Женнифер Лопез (Jennifer Lopez)

Өөрийн хүч хөдөлмөрөөр өдгөө олны танил болж чадсан хүчирхэг хатагтай Женнифер Лопез нь нэлээдгүй шаардлага өндөртэй аж. Тэрээр тоглолтонд оролцохдоо амралт, нүүр будгийн өрөөг цав цагаан өнгөтэй, лили цэцэг хаа сайгүй байрлуулсан байхыг хүсдэг юм. Хэрэв түүний хүслээс зөрөх аваас бүсгүй шууд л тоглолтыг орхиж явах тул зүгээр л түүний хүссэнийг хийх хэрэгтэй байдаг. 

Женнифер Лопез (Jennifer Lopez)

2 Леди Гага (Lady Gaga)

Өвөрмөц өнгө төрхийг илэрхийлэгч дуучин бүсгүй хамгийн тухтай, зөөлөн дулаан уур амьсгалтай амралт, нүүр будалтын өрөөг шаарддаг байна. Мөн тус өрөөнд бүсгүйд эрч хүч, урам зориг өгөх Элтон Жон, "Queen" зэрэг алдартнуудын зургийг хана дээр өлгөж, түүнд дуртай амттан болох газрын самрын тосыг нь авчирж өгөх ёстой аж. 

Леди Гага (Lady Gaga)

3 Бейонсе (Béyonce)

Хүчирхэг хоолой, хөдөлмөрч зан, үзэсгэлэнтэй дүр төрхөөр шүтэн бишрэгчдээ байлдан дагуулдаг дуучин бүсгүй, өөрийн тайзны эргэн тойронд "Кока Кола" компанийн бүтээгдэхүүнүүд байхад тун дургүй гэнэ. Тиймээс ч түүнийг аялан тоглолт хийж байгаа газруудад эдгээр бүтээгдэхүүнүүдийн ул мөр ч байдаггүй гэхэд болно. Түүнчлэн түүний дуу хоолойг илүү сайхан, тод байлгахын тулд өрөөний температур дулаан, дээрээс нь анхилуун үнэртэй лаануудыг байрлуулсан байх ёстой гэнэ.

Бейонсе (Béyonce)

4 Жастин Тимберлэйк (Justin Timberlake)

Сайхан хоолой, төрхийг өөртөө цогцлоосон дуучин залуу нь охид бүсгүйчүүдийн зүрхийг хулгайлж, олон залуусын атаархлыг төрүүлсэн нэгэн билээ. Харин дуучин залуу амралтын өрөөг маш цэвэрхэн байгаасай гэж хүсдэг тул 2 цаг тутам ажилчдыг дуудан цэвэрлүүлдэг байна. Үүнээс гадна цахилгаан шатаар ганцаар зорчихын тулд энгийн иргэдийг хүлээлгэж, хүчээр гаргуулдаг байх юм. 

Жастин Тимберлэйк (Justin Timberlake)

5 Жей Зи (Jay-Z)

Дуучин Бейонсегийн нөхөр, алдарт реппер залуу, тайзны арын өрөөг маш тав тухтай, дулаахан, мөн газрын самрын орц бүхий зуушыг байлгахыг шаарддаг аж. Хөрөнгө чинээ ихтэй реппер, продюсер эр үргэлж л үнэтэй дарс, оргилуун дарс зэргээр өөрийгөө шагнаж, бага зэргийг хүртэж, өөртөө эрч хүч хайрладаг байна. 

Жей Зи (Jay-Z)

6 Мэри Жей. Бляж (Mary J. Blige)

Гайхалтай ур чадварт дуучин бүсгүй хэний ч эдэлж хэрэглэж байгаагүй цоо шинэ зүйлсийг шаарддаг байх юм. Ялангуяа өмнө нь хэн нэгэн хэрэглэж байсан угаалгын өрөөг үзэн яддаг бөгөөд суултуурыг заавал шинээр солихыг хүсдэг аж. Харин түүний хүслийг биелүүлэхгүй бол юу болох нь тодорхой. 

Мэри Жей. Бляж (Mary J. Blige)

7 Принц (Prince)

Дуучин залуу, тайзны арын өрөөндөө ихээхэн анхаарал хандуулдаг аж. Бүхий л тавилга, толь, шүүгээ, гал тогооны хэрэгсэл зэргийг хүнсний скочоор ороохийг шаарддаг аж. Чухам яагаад тийм шаардлага тавьдгийг мэдэхгүй ч, ингэх нь түүний цэвэрч байдалтай ч холбоотой байж болох юм. Мөн тэрээр тансаг, чамин дээд зэрэглэлийн зүйлст дуртай бөгөөд Лондон хотод тоглолтоо хийж явахдаа “The Dorchester” зочид буудлын хамгийн үнэтэй буюу хоногийн 4,000 долларын өрөөнд хоноглосон байна.

Принц (Prince)

8 Кристина Агилера (Christina Aguilera)

Хүчирхэг хоолой, үзэсгэлэнт төрх нь Кристинаг тодорхойлох хүчин зүйлс билээ. Харин тэрээр тоглолт хийхдээ тэгтлээ их зүйлс шаардаж, ажилтнуудаа зовоогоод байдаггүй боловч ойр ойрхон Витамин С авчрахыг хүсдэг аж. Энэ нь түүний эрч хүчийг нэмэгдүүлж, хүчирхэг хоолойгоо гаргахад тус болдог хэмээжээ. 

Кристина Агилера (Christina Aguilera)

9 Мадонна (Madonna)

Нэгэн үе залуусыг шуугиулж, алдар хүндийн оргилд гарсан тэрээр өдгөө ч залуу насаа дурсан, уран бүтээлээ туурвисаар байгаа юм. Харин дуучин маань ихэд шаардлага өндөртэй бололтой шүү. Тэрээр 2012 онд хийсэн “MDNA” тойрон аяллынхаа үеэр очсон улс бүрийнхээ зохион байгуулагчдаас ухаан алдаж унам их зүйлсийг шаардсан гэдэг. Тиймдээ ч түүнтэй хамтарч ажиллахад тун төвөгтэй гэнэ. Тэрээр тоглолт бүрийнхээ арын албанд 200 ажилтан, туслах болон 20 хамгаалагч, хувийн тогооч, иогийн багш, эмч зэрэг бүрэлдэхүүнтэй явдаг аж. Мөн түүний хувцас солих өрөө нь бүхэлдээ ягаан өнгөтэй, хувийн ариун цэврийн өрөөг ч мөн багтаасан байх ёстой гэнэ.

Мадонна (Madonna)

10 Ариана Гранде (Ariana Grande)

Бага наснаасаа дэлхийн хөгжмийн салбарт хөл тавьж, олны танил болсон түүнийг дуу хөгжим сонирхогчид дуу нэгтэйгээр энэ цаг үеийн хамгийн шилдэг поп дуучдын нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг байна. Харин залуухан халуухан дуучин бүсгүй тайзны арын өрөөндөө хэн нэгнийг дуудаж, зургаа авахуулдаг бөгөөд өрөөг тэр чигээр нь нил ягаан өнгөтэй байх хүсдэг аж. 

Ариана Гранде (Ariana Grande)

11 Рианна (Rihanna)

Элдэв маяг өнгө төрх, этгээд хэв маягаараа ижил уран бүтээлчдээс эрхгүй ялгарч чадсан, Барбадосын дуучин бүсгүй өөрийн гэх үзэл бодол, тогтсон шаардлагатай нэгэн. Түүний тайзны арын өрөө нь хар хөх өнгийн шийдэлтэй, түүнчлэн ямар нэг өхөөрдөм амьтан байлгахыг хүсдэг ажээ. Мөн хөл нүцгэн гүйхэд ч асуудалгүй дулаан, цэвэрхэн шалтай байхыг шаарддаг төдийгүй өрөөнд алтан зул цэцгийг дөрвөлжин вааранд хийж тавих ёстой гэнэ шүү. 

Рианна (Rihanna)

12 Вилл Феррел (Will Ferrell)

"Дэлхийн хамгийн инээдтэй хүн" гэх эрхэм хүндэт цолыг нуруундаа үүрч яваа жүжигчин эр маань гадны улсуудаар аялан, киноныхоо нээлтийг хийж явах үеэрээ 3 дугуйт цахилгаан мотоцикл, чихэвчтэй микрофон, дугуйтай сандал зэргийг шаарддаг байна. Мөн түүнийг арын албаны ажилчидтай их бүдүүлэг, дээрэнгүй харьцдаг хэмээн хүмүүс жиг жуг ярилцдаг. 

Вилл Феррел (Will Ferrell)

13 Кети Перри (Katy Perry)

Нэрт дууичн бүсгүй тайзны арын өрөөндөө тансаг хоол, унд болоод шинэхэн жимс жимсгэнэ байрлуулсан байхыг шаарддаг аж. Мөн тэрээр цэцгэнд маш их дуртай тул эргэн тойронд нь өнгө ялдам үзэсгэлэнт цэцэгс байрлуулж, тансаг вааранд хийсэн байвал баярлаж, нүүрэндээ инээмсэглэл тодруулдаг юм. Бүсгүйн тухайд их ялдамхан нэгэн тул өрөөг бүхэлд нь зөөлөн өнгөөр тохижуулсан байхыг хүсдэг аж. 

Кети Перри (Katy Perry)

14 Канье Вест (Kanye West)

Реппер, загвар зохион бүтээгч гэх олон мэргэжлийн эзэмшсэн Канье үргэлж л бардам аашилж, олны дургүйцлэх төрүүлэх нь бий. Тэрээр тайзны арын өрөөнд үйлчлэх ажилчдыг даавуун цэвэрхэн хувцас өмсөхийг шаарддаг бөгөөд өрөөндөө олон төрлийн согтууруулах ундаа байршуулсан байхыг хүсдэг юм. Харин түүний хүсэл сонирхолыг дагахгүй бол яавч сайн зүйл болдоггүй гэнэ. 

Канье Вест (Kanye West)

15 Мэрайя Кэри (Mariah Carey)

Уянгалаг төгс хоолойг өөрийн нэрийн хуудас болгосон гайхалтай дуучин бүсгүй нь нэлээдгүй шаардлага өндөртэй аж. Тэрээр 20 ширхэг цагаан муурын зулзага болон 20 ширхэг цагаан тагтааг тайзны арын өрөөнд нь байрлуулсан байхыг шаарддаг төдийгүй энэ нь түүнд тайвшрал бэлэглэдэг хэмээжээ. 

Мэрайя Кэри (Mariah Carey)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()