15
Миранда Керр (Miranda Kerr) - Ноосон цамц
Үзэсгэлэнт загвар өмсөгч, "Victoria's secret"-ийн сахиусан тэнгэр гайхалтай бүсгүй ямагт л чамин дэгжин хувцаслаж олны нүдийг хужирлаж байдаг билээ. Түүний энгийн нэг өдрийн гоёл гэхэд л 2000 доллар давах аж. Өхөөрдөм Мирандагийн өмссөн тус ноосон цамц нь 480 долларын үнэтэй бол бие барьсан цагаан өнгийн даруухан даашинз нь 185 доллар юм. Гэхдээ энэ нь өдөр тутмын хувцаслалт гэдгийг мартаж болохгүй.
14
Селена Гомез (Selena Gomez) - Өндөр өсгийт
Олон охидын үлгэр дууриалал, залуусын шүтээн болсон үзэсгэлэн төгөлдөр дуучин бүсгүй нь сүүлийн үед цахим сүлжээг донсолгож, од болон гялалзаж байгаа билээ. Үргэлж дэгжин хувцасладаг Селенагийн өмссөн энэхүү өндөр өсгийт нь 695 долларын үнэтэй бөгөөд зөвхөн түүнийн хүсэл сонирхолд нийцүүлэн цор ганцыг урласан байдаг аж.
13
Бейонсе (Beyonce) - Маникюр
Дэлхий даяар олон сая фэнтэй, нэрт дуучин маань 2013 онд "The Mrs Carter Show"-ний үеэр алтан шаргал өнгийн хумстай байсан нь өөрийн эрхгүй олон хүний харааг булааж байсан юм. Эх сурвалжуудын мэдээллэж байснаар бол уг маникюр 850 гаруй долларын үнэтэй байжээ. Уг гайхалтай хумсыг "H&H" гэх газар хийлгүүлсэн байна.
12
Кендалл Женнер (Kendall Jenner) - Цүнх
Хэрвээ танд Кардашиан (Kardashian)-ний гэр бүлийнхэн таалагддаг бол тэдний өмссөн, зүүсэн бүхэн нь харцыг тань булаах нь дамжиггүй юм. Түүний гартаа барьсан "Linda Farrow" брэндийн цүнхийг та хэдэн долларын үнэтэй гэж бодож байна? Итгэх эсэх нь таны дур ч гэлээ, уг цүнхийг та өөрийн болгохыг хүсч байвал 896 доллар төлөх хэрэгтэй болох нь ээ.
11
Гвен Стефани (Gwen Stefani) - Нимгэн цамц
Түүний өмссөн уг нимгэн загвартай цамцыг эхлээд харахад хэн ч гэсэн дэлгүүрүүдэд боломжийн үнэтэй зарагддаг цамц гэж андуурахаар боловч, яг үнэндээ энэхүү цамцны зах зээлийн үнэ ханш нь 950 доллар аж.
10
Рийз Уитерспүүн (Reese Witherspoon) - Dolce & Gabana юбка
Дэлхийн алдартай "D&G" брэндийн юбка өмсөж, олны хараанд өртөх болсон жүжигчин Рийз Уитерспүүн сүүлийн үед цахим ертөнцийн нүүрэнд залрах болсон билээ. 1025 долларын үнэтэй даашинз түүнийг үнэхээр дэгжин харагдуулж байгаа бөгөөд бусад өмссөн хувцас, зүүсэн гоёл нь нийтдээ ойролцоогоор 425-545 долларын үнэ хүрэх юмсанж.
9
Рианна (Rihanna) - Хүзүүний зүүлт
Зүүсэн гоёл чимэглэл нь өмссөн хувцаснаасаа илүү үнэтэй байна гэхээр нэг л төсөөлөгдөхгүй байгаа биз? Тэгвэл алдарт дуучин Рианнагийн зүүсэн "Jennifer Fisher" брэндийн хүзүүний зүүлт нь 1570 долларын үнэтэй юм байна. Түүнчлэн түүний өмссөн "Rupert Sanderson" брэндийн өндөр өсгийт нь 975 доллар бөгөөд тэрээр Лос Анжелес дэх нэгэн шөнийн цэнгээний газар очихдоо л ийн үнэтэй брэндүүдээр гоёсон нь түүнийг ямар ганган чамин хувцасладаг нэгэн болохыг харуулж байгаа юм.
8
Хилари Дафф (Hilary Duff) - Гоёмсог цамц
2015 онд АНУ-ын Нью-Йорк хотын гудмаар явж байсан түүний зургийг папараццичид авсан бөгөөд өмссөн байсан цамц нь өөрийн эрхгүй нүд хужирлахаар гоёмсог, хээнцэр загвартай байсан ажээ. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар уг цамц нь "Marco De Vincenzo" брэндийн цамц бөгөөд 1600 долларын үнэтэй юм байна. Харин уранхай загвартай жинсэн өмдний хувьд харьцангуй бага буюу 209 долларын үнэтэй аж.
7
Норт Уэст (North West) - Гутал
Кэни Уэст (Kanye West) болон Ким Кардашиан (Kim Kardashian) нарын хүүхэд болох Норт Уэстэд ээж нь 1700 доллараар гутал авч өгчээ. Үр хүүхдээ ч гэсэн өөртэйгөө адилхан ганган чамин хувцаслуулж, олны харааг булаадаг нэгэн байлгахыг Ким хүсдэг аж. Энэхүү Баленсиага (Balenciaga) брэндийн гутал харамсалтай нь Нортоос өндөр бөгөөд ээж нь "Энэ бол өмс гэж авч бус, зүгээр л бэлэг байсан" гэж хэлжээ.
6
Крисси Тэйгэн (Chrissy Teigen) - Цүнх
Түүний өмссөн "Magda Butrym" брэндийн даашинз түүнд гайхалтай зохиж байгаа ч гэсэн түүнээс илүү гартаа барьсан цүнх нь олны харааг булаагаад байгаа юм. Учир нь уг "Valentino" брэндийн цүнхийг 2345 доллараар үнэлж, худалдаалдаг бөгөөд хэн бүхний худалдаж аваад байдаг цүнх биш гэдгээрээ онцлог аж.
5
Кэйт Босуорт (Kate Bosworth) - Хүрэм
"Coachella"-ийн хөгжмийн наадамд хүрэлцэн ирсэн оддоос өмссөн гоёлоороо онцгойрч байсан жүжигчин бүсгүйн хүрмийг 3165 долларын үнэтэй гэвэл та итгэх үү?
4
Ким Кардашиан (Kim Kardashian) - Хүрэм
Өмсөж буй хувцсаараа үргэлж цахим ертөнцөд шуугиан тарьж байдаг Кимийн гэр бүлийнхнийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Тэрээр 2015 оны 11 дүгээр сард нэгэн арга хэмжээнд оролцохоор ирэх үедээ гадуураа гоёмсог загвартай хүрэм өмссөн байсан нь олны хараанд өртөөд амжсан юм. Энэхүү хүрмийг өөрийн болгохыг хүссэн хэн ч гэсэн 4350 доллараар худалдаж авах боломжтой ажээ. Түүнчлэн Кимийн өмссөн богино өмд нь гэхэд 650 долларын үнэтэй, "Alaia" брэндийн өмд байжээ.
3
Кэти Перри (Katy Perry) - Даашинз
Дээр дурдсанчлан "Coachella" хөгжмийн наадамд оролцсон одууд цөмөөрөө олны нүдийг хужирлаж байсан бөгөөд бас нэгэн бүсгүйн гоёл тэрхүү үдшийг чимж байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Олон сайхан дуугаараа дэлхий даяар сая сая фэнтэй болсон дуучин бүсгүй "Lanvin maxi" брэндийн 5840 долларын үнэтэй даашинзаар гоёсон юм. Түүний энэ даашинзыг алдарт "H&M" түүнд зориулан урлажээ.
2
Хэйди Клум (Heidi Klum) - Цүнх
"Hermes Birkin" брэндийн цүнхнүүд хамгийн үнэтэйгээрээ дэлхийд алдартай бөгөөд үзэсгэлэнт загвар өмсөгч бүсгүйн гартаа барьсан цүнх гэхэд 17500 долларын үнэтэй ажээ. Түүний хувьд уг брэндийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд папараццичдын дуранд тогтмол өртдөг нэгэн юм.
1
Бейонсе (Beyonce) - Сүйн бөгж
Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан алдарт брэнд болох "Lorraine Schwatz"-ийн урласан 18 каратын алтаар хийсэн энэхүү сүйн бөгжийг 5 сая доллараар үнэлж буй ажээ. Хамгийн гайхалтай хосуудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг реппэр Jay-Z болон дуучин Бейонсе нарын хайр сэтгэл хэр хүчтэй болохыг реппэр залуугийн хайртдаа бэлэглэсэн сүйн бөгжөөс харж болох юм.