Алдартай брэндүүдийн үүссэн түүх

Бидний өдөр тутмын амьдралдаа өргөнөөр хэрэглэдэг уух зүйлс анх хаана, хэрхэн яаж бүтсэн тухай та өмнө нь сонсож байсан уу? Бидний бэлтгэсэн дараах сонирхолтой мэдээлэл танд дэлхийд түгсэн 10 алдартай уух зүйлсийн хэрхэн бүтсэн түүхийг өгүүлэх болно. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, мэдлэгийн цар хүрээгээ тэлцгээе.

Алдартай брэндүүдийн үүссэн түүх

1 "Mountain Dew"

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хэрэглэгчдийн таашаалд ихээр нийцэх болсон "Mountain Dew" ундааг амталж үзээгүй хүн цөөхөн биз ээ. 2014 онд гэхэд дэлхий даяар нийт 125 сая америк долларын ашиг авчирсан уг бүтээгдэхүүнийг 1948 онд ах дүү Барни (Barney) болон Элли Хартман (Ally Hartman) нар бүтээжээ. Тэд АНУ-ын Теннесси (Tennessee) мужийн Ноксвилл (Knoxville)-д өөрсдийн үйлдвэрийг байгуулсан бөгөөд Теннессид орших сүрлэг уулсаас санаа авч, "Mountain Dew" хэмээн нэрлэсэн байна. Гэвч 1964 онд ах дүү хоёр компаниа "Pepsi Co"-д заржээ.

"Mountain Dew"

2 "Red Bull"

"Red Bull" компанийг Австрийн иргэн Дойтрих Матешиц (Dietrich Mateschitz) гэх эрхэм байгуулсан байна. Тэрээр өмнө нь "Jacob's Coffee" гэх газар ажиллуулж байснаас гадна "Blendax" гэх компанид маркетингийн менежер хийж байжээ. Дэлхийн улс орнуудаар аялах дуртай Австри эрхэм нэгэн удаа Тайланд улсыг зорьсон бөгөөд тэнд очоод кофейн агуулсан, тамиржуулах шингэн зүйл уусан нь түүнд "Red Bull"-ийг хийх санааг төрүүлсэн байна.

Удалгүй Тайландын шар айраг нэрэгч Чалео Ёовидхиа (Chaleo Yoovidhiya) гэх хүнтэй танилцаж хамтран ажиллахаар болжээ. Компаниа 1987 онд байгуулж, хамтран хувь эзэмшихээр тохиролцсон бөгөөд энэ нь түүнийг дэлхийн тэрбумтнуудын нэг болгосон юм. "Forbes" сэтгүүлийн зүгээс "Red Bull" компаний нийт хөрөнгийг 7.7 тэрбум ам доллар хэмээн мэдэгдсэн аж.

"Red Bull"

3 "Hires Root Beer"

Хандалсан цай уух дуртай байсан Чарльз Хайрс (Charles Hires) гэх эрхэм XIX зууны үед АНУ-ын Нью Жерси хотод бал сараа тэмдэглэж байх үедээ өөрийн гэсэн хандалсан цайны үйлдвэр байгуулахаар болж "Hires Root Tea" гэх нэртэй компаниа байгуулж байжээ. Эхэндээ түүний бизнес тийм ч амжилттай байгаагүй бөгөөд тэрээр цайны бизнесээр амжилтанд хүрэхгүй юм байна хэмээн үзэж 1876 онд Филадельфиа хотод "Hires Root Beer" гэх шар айраг үйлдвэрлэдэг компанийхаа үйл ажиллагааг явуулж эхэлсэн байна. Энэ нь нүдээ олсон шийдвэр болж Чарльз 1892 оноос эхлэн жил бүр 3 сая гаруй шил шар айраг борлуулах болжээ. 140 гаруй жилийн настай уг шар айраг өнөөдрийг хүртэл АНУ-д зарагдсаар байгаа гэнэ шүү.

"Hires Root Beer"

4 "Barq's Root Beer"

1890 онд химичид болох Эдуард Чарльз (Edward Charles) болон Эдмонд Барк (Edmond Barq) нар "Barq's Brothers Bottling Co" гэх компаниа үүсгэн байгуулж байжээ. Удалгүй 1897 онд ах дүүс Миссиссппи мужийн Билокси руу компаниа нүүлгэсэн бөгөөд компанийхаа нэрийг "Barq's" болгон өөрчилсөн аж. Тухайн үедээ шар айрагны зах зээлд томоохон байр суурийг эзлэх болсон "Barq's Root Beer"-ийг 1991 онд алдарт "Кока-Кола" компани 91 сая америк доллараар худалдан авч байжээ. 

"Barq's Root Beer"

5 "Canada Dry"

"Canada Dry"-г үүсгэн байгуулагч Жон Жэймс МакЛафлин (John James McLaughlin) гэх эрхэм 1865.03.02-ны өдөр Онтарио, Эннискиллен (Ontario, Enniskillen)-д төрсөн нэгэн бөгөөд 1885 онд Торонто хотноо эмийн санч мэргэжлээр сурч эхэлжээ. Удалгүй тэрээр "McLaughlin's Belfast Style Ginger Ale" хэмээх компанийхаа үйл ажиллагааг албан ёсоор явуулж, алдар нэр нь Их Британи даяар цуурайтах болсон аж. Жон 1914 онд өөд болсон бөгөөд түүний компанийг хожим 1953 онд "The Dr. Pepper Snapple Group Inc" компани худалдан авч, одоог хэр нь эзэмшиж байгаа юм.

"Canada Dry"

6 "7-Up"

Анх уг бүтээгдэхүүнийг "Bibi-Label Lithiated Lemon-Lime" гэж нэрлэж байсан тухай та өмнө нь сонсож байсан уу? 1929 онд "7-Up"-ийг Чарльз Григг (Charles Grigg) гэх эрхэм зохион бүтээсэн бөгөөд тухайн үед хүмүүс түүнийг юуны учир "7-Up" гэх нэрийг өгсөн талаар гайхацгааж байжээ. Ингэж нэрлэсний шалтгаан нь уг бүтээгдэхүүнд нийт 7 төрлийн найрлага агуулагддаг аж. Сонирхуулж хэлэхэд 1948 онд АНУ-ын мэргэжлийн хяналтын газраас "7-Up"-ийг борлуулах эрхийг хориглосон бөгөөд бүтээгдэхүүнээс мансууруулах бодис илэрсэн хэмээн ийн шийдвэрлэсэн байна. Гэвч 2 жилийн дараа хоригийг авсан бөгөөд 1986 онд "The Dr. Pepper Snapple Group Inc" 240 сая америк доллараар "7-Up"-ийг худалдан авчээ.

"7-Up"

7 "Fanta"

Итгэх эсэх нь таны дур ч гэлээ, бидний сайн мэдэх фанта ундааг анх Нацистууд зохион бүтээж байсан тухай баримт байдаг аж. Фанта гэх нэрийн учир нь Германий "Fantasie" гэх үгнээс гаралтай бөгөөд уг бүтээгдэхүүнийг хамгийн анх дэлхийн II дайны үед буюу 1943 онд ХБНГУ-д борлуулж байжээ. Өнөөдөр дэлхий даяар нэг өдөрт гэхэд 130 сая хүн "Фанта" уудаг гэсэн тоо баримт байдаг байна.

"Fanta"

8 "Dr. Pepper"

Нэлээн хэдэн амжилттай яваа компаниудыг худалдан авч, өөрийн болгосон "Dr.Pepper" компани нь анх 1885 онд үүсгэн байгуулагдаж байжээ. Нийт 23 нэр төрлийн найрлага бүхий уг бүтээгдэхүүнийг АНУ-ын Техас мужийн Вакод бүтээсэн аж. Чарльз Алдертон (Charles Alderton) гэх эрхэм, хүмүүс нэг төрлийн найрлагатай гэхээсээ илүүтэйгээр олон төрлийн найрлагатай бүтээгдэхүүн авч хэрэглэх нь тааламжтай байх болов уу хэмээн бодолцож, "Dr.Pepper"-ийг бүтээсэн нь амжилтын оргилд түүнийг гаргасан юм.

"Dr. Pepper"

9 "Pepsi"

Хамгийн анх бидний сайн мэдэх Пепси ундааг 1898 онд Хойд Каролинагийн Нью Берн (New Bern)-д эмийн санч мэргэжилтэй Кэйлеб Д. Брэдхем (Caleb D. Bradham) гэх эрхэм бүтээхээр туршиж байжээ. 1903-1905 оны хооронд багагүй амжилт олсон уг бүтээгдэхүүнийг 1931 онд "Loft" гэх чихэр, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаний эзэн Чарльз Гью (Charles Guth) худалдан авч, өнөөдрийн дэлхийн алдартай бүтээгдэхүүний нэг болгох үндсийг нь тавьсан байна.

Гэвч түүний хувьд 1941 онд Пепси компанийг цааш үргэлжлүүлэн авч явахыг хүсээгүй бөгөөд тухайн үед ажлаа хүлээлгэж өгөөд байсан "Кока Кола" компаний гүйцэтгэх захирал Пепси компанийн захирлаар томилогджээ. Улмаар 1966 онд компанийхаа нэрийг "Pepsi Co" болгон өөрчилж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Өнөөдөр дэлхийн алдартай түргэн хоолны сүлжээ газрууд болох "KFC",  "Pizza Hut" болон "Tropicana", "Dole", "Quaker Oats", "Gatorade" зэрэг бүтээгдэхүүнүүд нь цөм "Pepsi Co"-ийн өмч аж.

"Pepsi"

10 "Coca-Cola"

"Кока Кола" ундааг анх яаж бий болсон тухай олон яриа байдаг бөгөөд тэдгээрээс дурдахад хамгийн анх химич Ангело Мариани (Angelo Mariani) гэх эрхэм вино болон кокайныг хольж, "Vin Marine" гэх бүтээгдэхүүнийг гаргаж авсан бөгөөд энэ нь кока кола үүсэх үндэс болсон аж. Мөн Атланта хотод амьдардаг байсан доктор Жон Смит Пембертон гэх эрхэм "French Wine Coca" гэх бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байсан тухай баримт байдаг байна. Харин 1903 онд кока коланы найрлагаас кокайныг авч, оронд нь кофейн болон сахарын найрлага хийж өгсөн нь өнөөгийн кока кола ундаа бий болох үндэс болсон аж. Саяхан 2016 онд Кока Кола компаний 130 жилийн ой тохиосон бөгөөд яах аргагүй энэ цаг үеийг эзлэсэн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани билээ.

"Coca-Cola"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()