Хамгийн хачирхалтай газруудад амьдарч байсан хүмүүс

Бидний ихэнхи нь дөрвөлжин хана бүхий орон сууц эсвэл байшинд амьдардаг билээ. Гэвч зарим хүмүүс төсөөлөлд ч буухааргүй ширэнгэн ой, дэлгүүрт гэх мэт хачирхалтай газруудад амьдарч байжээ. Бид тэдгээр итгэмээргүй тохиолдлуудыг та бүхэндээ хүргэхээр шийдлээ.

Хамгийн хачирхалтай газруудад амьдарч байсан хүмүүс

1 Үхдэлтэй 18 сарын турш амьдарсан бүсгүй.

Америкийн иргэн Линда (Linda Chase) хэмээх бүсгүй хөрш залуугаа нас барснаас хойш 18 сарын турш хэнд ч хэлэлгүй гэртээ хамт амьдарчээ. Үүнийгээ тайлбарлахдаа тэрээр ганцаардахаас айсан гэж хэлсэн байна.

Үхдэлтэй 18 сарын турш амьдарсан бүсгүй.

2 Автобусанд амьдардаг хүүхдүүд

Техасын цагдаа гудамжаар явах 2 хүүхдийг анзаарчээ. Тэд гутал хувцас муутай, харгалзах хүнгүй байсан учраас цагдаа тэднийг дагасан байна. 11 болон 8 настай хоёр хүүхэд хуучин автобусанд хэдэн сарын турш амьдарсан байсан бөгөөд ээж аав нь шоронд орсны улмаас харгалзах хүн, орон гэргүй болжээ.

Автобусанд амьдардаг хүүхдүүд

3 Нисэх онгоцны буудалд 18 жил амьдарсан залуу.

Ираны иргэн Mehran Karimi Nassri хэмээх залуу 1988 оноос 2006 оны хооронд нисэх онгоцны буудалд амьдарсан бөгөөд түүний амьдралаас сэдэвлэсэн “The terminal” хэмээх кино хүртэл гарсан билээ.

Нисэх онгоцны буудалд 18 жил амьдарсан залуу.

4 Агуйд 4 жилийг өнгөрөөсөн нь.

Мексикт 56 настай нэгэн эр агуйд 4 жилийн турш амьдарсан бөгөөд ор, дэр болон радио хүртэл тавьж тохижуулсан байжээ. Түүнийг хүмүүс олоход маш их хэмжээний марихуан татаж байсан байна.

Агуйд 4 жилийг өнгөрөөсөн нь.

5 Нийт 1.5 квадрат метр байранд 15 жил амьдарсан залуу.

Парист 50 настай нэгэн залуу ердөө 1.5 квадрат метрийн байранд амьдардаг байсан бөгөөд дотор нь зөвхөн ор л байжээ.

Нийт 1.5 квадрат метр байранд 15 жил амьдарсан залуу.

6 Камбож охин 19 жил ширэнгэн ойд амьдарчээ.

Цахим ертөнцөөр “Cambodian jungle girl” гэх нэрээр алдартай болсон эгч дүү хоёр охид 1979 онд алга болсон байна. Тэд 19 жилийн турш ширэнгэн ойд амьдарсан бөгөөд хэл яриа, хүнтэй харилцах чадваргүй болсон байжээ.

Камбож охин 19 жил ширэнгэн ойд амьдарчээ.

7 Их дэлгүүрт 4 жил амьдарсан нь.

Michael Townsend болон түүний хэсэг найзууд их дэлгүүрт амьдрахаар шийдсэн бөгөөд жижигхэн хүнгүй газарт нь хонодог байжээ. Тэднийг хэн ч анзааралгүй 4 жил болсон ч, засварын ажилчид тэднийг 2004 онд олжээ.

Их дэлгүүрт 4 жил амьдарсан нь.

8 Хувцасны шүүгээнд амьдардаг эмэгтэй.

Японы 57 настай иргэн нэг өдөр цагдаад хөргөгчнөөс хоол алга болсон тухай мэдээлсэн байна. Цагдаа нар гэрийг нь шалгасны дараа 58 настай эмэгтэйг хувцасны шүүгээнээс нь олсон бөгөөд амьдрах газаргүй учраас нууцаар орж амьдарсан гэжээ.

Хувцасны шүүгээнд амьдардаг эмэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()