Намарт дурлах 10 шалтгаан

Аагим халуун зун нэгэнт ард хоцорч, намрын сэрүүхэн өдрүүд хэдийн хаяанд иржээ. Анх аав, ээжийнхээ гараас хөтлүүлэн эрдмийн их өргөө рүү явж байсан намрын тэр өглөө одоо ч гэсэн нүдэнд тодхон харагдана. Түүнийхээ гараас хөтлөн навчис хөглөрсөн хотын гудмаар алхаж, намайг л гэсэн харцнаас нь хэмжээлшгүй их хайрыг мэдрэх юутай жаргалтай. Ингээд бодохоор намрын улирал надад бас чамд нандин дурсамжуудыг бэлэглэхээр ирсэн гэлтэй. 

Намарт дурлах 10 шалтгаан

10 Шинэ цувралууд нээлтээ хийх

Хэрвээ та "Netflix" ашиглан олон ангит кино шимтэн үзэх хоббитой нэгэн бол намрын улирлыг тэсч ядан хүлээх нь дамжиггүй юм. Учир нь ихэнх олон ангит кинонуудын цоо шинэ ангиуд ихэвчлэн намрын улирал эхэлмэгц албан ёсоор нээлтэй хийдэг байна. "The Walking Dead", "Game of Thrones", "Teen Wolf" гээд дурдаад байвал дэлхий нийтэд түгсэн гайхалтай цувралууд дуусахгүй биз ээ. Тэгвэл эдгээр цувралуудаас хамгийн түрүүлж, 10 дугаар сард "The Walking Dead" цувралын цоо шинэ ангиуд гарч эхлэх билээ.

Шинэ цувралууд нээлтээ хийх

9 Шинэ хувцаснууд худалдаж авах

Намрын улирал дөхөөд ирмэгц сэрүүвтэр уур амьсгал айлчлан ирдэг нь бичигдээгүй хууль юм. Хэт зузаан эсвэл хэт нимгэн бус хувцаслах нь тохиромжтой бөгөөд хүмүүсийн хувьд зун юм уу өвөл өмсөхийг хүссэн ч, улирлын онцлогоос хамааран өмсөж чаддаггүй хувцаснуудаа намрын налгар өдрүүдээр өмсөх боломжтой байдаг байна. Пальто, цув зэрэг нь хүмүүсийн номер нэг сонголт байх нь олонтаа.

Шинэ хувцаснууд худалдаж авах

8 Зорилго тавих

Намар болмогц хүмүүс зуны амралтаа дуусгаж, ажил хөдөлмөр, сургууль соёлдоо орж, амьдрал гэх уртаас урт үргэлжлэх аялалдаа гардаг билээ. Энэ үед хүн бүр өмнөө шинэ зорилго, зориултууд тавьж, түүндээ хүрэхээр чармайдаг байна. 

Зорилго тавих

7 Баярууд айлчлан ирэх

"Halloween"-ний баяр, "Шинэ жилийн баяр" гээд хүмүүст инээд хөөр, аз жаргал бэлэглэж, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгох баярууд ар араасаа айлчлан ирдэг бөгөөд намрын улирал эдгээр гайхалтай мөчүүдийг урин дууддаг гэлтэй. Гэр бүлээрээ баярын ширээгээ тойрч суугаад шинэ оноо угтах ч сайхан шүү.

Баярууд айлчлан ирэх

6 Болзох

Аагим зуны халуун ард хоцорч, навчис хөглөрсөн сэрүүхэн намар хаяанд иржээ. Бүсгүй минь юу бодож, гэртээ сууна вэ? Гоё хувцсаа өмсөөд болзоонд явахгүй гэж үү? Залуу минь өөртөө итгэлтэй байж, түүнийгээ болзоонд урихад яг одоо тохиромжтой цаг биш гэж үү? Намрын навчис хөглөрсөн гудмаар хайртынхаа гараас хөтлөөд алхах үед түүний инээмсэглэл ертөнцийг чимдэг цор ганц зүйл гэмээр санагдах болно...

Болзох

5 Гоёмсог гуталнууд

Намрын улиралд зориулсан гуталнууд хамгийн гоё загвартай гуталнууд байдаггүй гэж үү? Тэр тусмаа манай охид, бүсгүйчүүд маань гоё загвартай, дэгжин харагдуулдаг гуталнуудад өөрийн эрхгүй л нүдээ унагадаг нь нууц биш юм. Тэгвэл намрын улиралд өөртөө тохирсон гоёмсог гутал худалдаж авах цаг аль хэдийн болжээ.

Гоёмсог гуталнууд

4 Хээнцэр цамц

Таныг дэгжин, загварлаг харагдуулахх цамцнуудыг энэ улиралд өмсөх нь илүү тохиромжтой аж. Ялимгүй сэрүүхэнд дааруулахгүй бөгөөд биед эвтэйхэн, зөөлөн материалтай цамц өмсөх нь таныг дээр дурдсанчлан дэгжин, цоглог харагдуулдаг ажээ. 

Хээнцэр цамц

3 Гадуур зугаалах

Намрын улиралыг ерөнхийдөө халуун ч биш, хүйтэн ч биш яг тохирсон уур амьсгалыг байгал, эх дэлхийд авчирдаг гээд хэлчихэд төдийлэн буруудахгүй болов уу. Тиймээс найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд гарах ч юм уу аль эсвэл хотоор зугаалж, чөлөөтэй цагаа өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой байдаг билээ.

Гадуур зугаалах

2 Тав тухтай мэдрэмж төрүүлэх

Хахир өвлийн хүйтэн нэг л мэдэхэд хаалгыг чинь тогших учир намрын улирал аль болох хийхийг хүсч буй зүйлсээ хийж, үр дүнгээс нь тав тухыг мэдрээрэй. Өглөө нь ажилдаа эрч хүчтэй явж, үдээс хойш ажлаа тараад, фитнессээр хичээллэж, орой нь гэр бүлийнхэнтэйгээ амттай хоол хийж идчихээд, хайрттайгаа амрахаар хэвтэхэд тань өөрийн эрхгүй сайхан мэдрэмж төрөх болно гэдэгт итгэлтэй байна.

Тав тухтай мэдрэмж төрүүлэх

1 Алхах

Амьдралд тохиолдсон алдаа, оноо, оюун бодолд үлдсэн дурсамжууд, сэтгэлд үлдсэн тодхон мөчүүд, ирээдүйд хийж бүтээхээр төлөвлөж буй зүйлсээ хотын гудмаар алхангаа бодох нь сайхан мэдрэмж төрүүлдэг гэнэ. Хөлд гишгэгдэн дуугарах навчсын чимээ танд халуун дотно санагдах нь гарцаагүй юм. Магадгүй ингэж алхах зуураа насан туршийнхаа хайрттайгаа учрах ч юм билүү?

Алхах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()