1
Хөмсөгний сам
Та дууссан сормуусны будгаа хаях гэж яарах хэрэггүй. Үүний оронд хадгалж, сормуусны самыг нь аван, сайтар цэвэрлээрэй. Харин дараа нь сормуусны сам руу үсний лак цацаж, үүгээрээ будсан хөмсгөө самнаарай. Ингэснээр хөмсөгний тань будаг илүүтэй сайн тарж, тогтдог байна.
2
Хумсаа цайруулах
Хэрэв та өнгөө алдсан хумсаа цайруулахыг хүсвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. Нүүр арчигч хөвөнд нимбэгний шүүс шингээж үүгээрээ хумс бүрээ дарж бооно. Харин үүний дараа гадуур нь гялгар цаасаар боож, 10-15 минут байлгахад хангалттай. Товлосон цаг болмогц гараа угааж, зөөлөн арчаарай.
3
Бүтээгдэхүүнээ хэр удаан хэрэглэхээ харах
Ихэнх гоо сайхны бүтээгдэхүүний тайлбар хэсэгт онгойлгосноос хойш хэр удаан ашиглаж болохыг зааж өгсөн байдаг. Үүнийгээ харж, зааврын дагуу хэрэглэж байвал зохилтой.
4
Хугарсан хумс
Хумс хугарах нь эмэгтэй хүн бүрийн хувьд аянганд ниргүүлэхтэй адил зүйл байдаг. Харин хугарсан хумсыг буцаан хэвийн байдалд оруулах хялбархан арга ч бас байдаг ажээ. Танд ердөө л дүрдэг цай, хумсны хутга, хумсны будаг байхад хангалттай. Ингэхдээ хугарсан хумсан дээрээ дүрдэг цайны уутыг суллаж, хайчлаад наана. Үүнийгээ сайтар нааж, тогтоосны дараа илүү хэсгийг хумсны хутгаар авна. Та дүрдэг цайны уутыг хумсандаа наахдаа өнгөгүй хумсны будгийг ашиглаж болно. Одоо харин наасан хумсаа өөр өнгийн будгаар будах бөгөөд ингэснээр хумс тань цааш ургаж, эдгэрэх аж.
5
Сормуусны будаг
Сормуусны будаг тань дуусч, хатчихаад хүндхэн байдалд ороод байна уу? Тэгвэл сормуусны будгандаа 1-2 дусал нүдний дусаалга хийн, сайтар сэгсрээд үзээрэй. Хормын төдийд шингэрч, нүдийг тань үзэсгэлэнтэй харагдахад тус хүргэх болно.
6
Үсний индүү цэвэрлэх
Байнга ашигласаар байгаад түлэгдэж муудсан индүүгээ хаях талаар бодсоны хэрэггүй. Та индүүгээ цэвэрлэхдээ хүнсний содыг ус төрөгчийн хэт ислийн уусмалтай хольж арчаарай. Ингээд л асуудал тань шийдэгдэнэ.
7
Уруул өнгөлөгч
Гялалзсан уруул өнгөлөгчөө матте болгох маш хялбар ажээ. Өдгөө хүн бүр л матте уруултай гадуур алхах болсон тул та ч бас оролдоод үзээрэй. Уруулаа гялалзсан өнгөлөгчөөр будаж, дээрээс нь тохирох өнгийн тенийг тавьж өгөхөд л хангалттай.
8
Хумсаа цэвэрлэх
Та хумсаа будахаасаа өмнө уруулын бальзамыг хумсныхаа эргэн тойрны арьсанд түрхэж өгвөл зохилтой. Ингэснээр будсан хумс тань сайхан харагдахаас гадна илүү гаргаж будах асуудлыг мартахад туслана.
9
Будгаа хамгаалах
Ийш тийшээ аялалд явах болоход будаг минь хагарчихгүй, асгарчихгүй байгаа гэхчлэн эмэгтэй хүн бүр санаагаа чилээдэг билээ. Харин та будагныхаа дээд талд цэвэрхэн хөвөн хийхэд л элдэв асуудлаас сэргийлж, амар тайван явах боломжтой юм.
10
Багсаа угаах
Та багсаа байнга угааж цэвэрлэхгүй бол элдэв халдвар авч, нүүрний арьс бохирдох эрсдэлтэй. Харин багсаа угаахдаа аль болох арзгар гадаргуутай зүйлийг сонгож, үүндээ багсаа үрэх байна. Ингэснээр багсны бохир хурдан хугацаанд сайтар арилах ач тустай.
11
Нүд хүрээлэгч
Хэрэв таны харандаанан контур буюу нүд хүрээлэгч дуусч, гарахаа больсон бол яах вэ? Хаях гэж үү? Харин үүний оронд та хошууг нь эргүүлж хийхэд л болоод явчихна. Ингээд л таны контурын эдэлгээ уртасч, мөнгийг тань хэмнэх юм.
12
Биений үс хусах
Та биеийн үсээ хусахдаа хөөсний оронд хүүхдийн тосыг ашиглаад үзээрэй. Энэ нь өвдөлтиийг намдаахаас гадна арьсыг тань зөөлөн, булбарай болгох шидтэй аж.
13
Хөлний арьсаа зөөлрүүлэх
Хөлний өсгий байнга л хуурайшиж, хатуурч байдаг Харин үүнээс ангижрахын тулд та заавал гоо сайхны салон зорих шаардлагагүй аж. 2 аяга бүлээн ус, нэг аяга цагаан цуу, нэг аяга ам зайлагчыг хольж, үүндээ хөлөө хийж, тайван суугаарай. Энэ нь хөлний тань арьсыг зөөлрүүлж, амраадаг байна.
14
Үсний тослогийг арилгах
Үс тань тослогжиж, хэцүүхэн байдалд оруулаад байвал гар арчигч цаасаар зөөлөн дарж, тослогыг шингээн авч болно. Гэхдээ зайлшгүй нөхцөлд тус аргыг ашиглах бөгөөд бусад үед та үсээ сайтар угааж, хуйхаа эмчлэх тал дээр анхаарлаа хандуулаарай.
15
Уруулаа будах
Та уруулаа будахдаа дотор талыг нь бага зэрэг цайруулах гэж аргаа бардаг уу? Тэгвэл танд маш хялбархан аргыг дуулгая. Та уруулаа будаж дууссаны дараа хуруугаа амандаа хийгээд аваарай. Гэхдээ гар тань цэвэрхэн байх ёстой гэдгийг мартаж болохгүй шүү. Харин одоо толиндоо хардаа? Таны хүслээр уруулын тань дотор хэсгийн будаг бүдгэрч, төгс гэж хэлж болохуйц болсон байгаа биз?