Хөхний даруулгаа хэрхэн зөв сонгох вэ?

Охид бүсгүйчүүдийн дотны анд болсон хөхөвчийг хэрхэн зөв сонгох талаар маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Өөрт таараагүй хөхний даруулгыг зүүснээр таны эрүүл мэнд, гоо үзэмжинд сөргөөр нөлөөлж байдгийг санах нь зүйтэй. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Хөхний даруулгаа хэрхэн зөв сонгох вэ?

1 Хөхөвчний хэлбэр

Юун түрүүнд таны анхаарах ёстой зүйлсийн нэг бол хөхөвчний хэлбэр билээ. Ямар хэлбэртэйг зүүхээс шалтгаалж таны биеийн галбир болоод тав тухтай байдал шалтгаалдаг. 

Хөхөвчний хэлбэр

2 Өргөгч

Жижиг эсвэл бага зэрэг унжсан хөхтэй бүсгүйчүүдэд өргөгч хөхийг зөв хэлбэртэй харагдуулдаг. Харин том хөхөнд тийм ч зохимжтой биш билээ.

Өргөгч

3 Хэмжээг зөв тодорхойлох

Хөхний хэмжээг зөв тодорхойлж, өөртөө таарсан хөхөвчийг сонгож байгаарай. Мөн улирлын байдлаас шалтгаалж, материал, нимгэн зузааныг бодолцох хэрэгтэй.

Хэмжээг зөв тодорхойлох

4 Харагдах байдал

Хөхөвч зүүсний дараах харагдах байдал ч мөн маш чухал учир, өөрт эвтэйхэн байхаас гадна, үзэмжийг анхаарах хэрэгтэй. Аяга нь хэт том бол хажуу талаас онцгүй харагдуулдаг.

Харагдах байдал

5 Тав тух

Мэдээж хөхөвч сонгоход, хамгийн чухал өөрт мэдрэгдэх тав тух юм. Тиймээс та аль болох даавуун материалтай гэгээлэг өнгийн, хатуулга, даруулга багатай, бие бариагүй хөхөвчийг сонгосон нь зүйтэй.

Тав тух

6 Хэмжээ

Хөхний даруулгыг сонгоход хэмжээ хамгаас чухал байдаг. Хэт бариу эсвэл том даруулга нь таны биеийг онцгүй харагдуулахаас гадна, эрүүл ахуйд сөрөг талтай. Дээр нь таараагүй хөхөвч биед тухгүй шүү дээ. Иймд хөхний даруулгын тойргийг 2 хуруу орж байхаар хэмжээтэй сонгоорой. Харин хөхөвчний аяганы тухайд өөрт таалагдах хэмжээтэйг сонгосон нь зүйтэй.

Хэмжээ

7 Бүсгүйчүүдийн анхааралд

Хөхний даруулгыг 6 сар тутамд шинэчилж байх хэрэгтэй аж. Ингэснээр та элдэв өвчлөлөөс холуур байх юм.

Бүсгүйчүүдийн анхааралд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()