Кейт Миддлтоны тухай цочирдом баримтууд

Английн хатан хааны гэр бүлийн чимэг болсон үзэсгэлэнт гүнж Кейт Миддлтон  (Kate Middleton)-ийг танихгүй хүн гэж ховор билээ. Тэрээр чинээлэг бизнесмений энгийн нэгэн охин бөгөөд өөрийн гоо үзэсгэлэн, өхөөрдөм ааш аалиараа ханхүүгийн зүрх сэтгэлийг эзэмдэж, язгууртан гэр бүлийн гишүүн болж чадсан юм. Ингээд та бүхэндээ Кембриджийн гүнгийн ахайтан Кейт Миддлтоний тухай цочирдом баримтуудыг дуулгая.

Кейт Миддлтоны тухай цочирдом баримтууд

1 Хайр дурлал

Ханхүү Виллиам (William)-ийн гэргий болох Кейт Миддлетон нь өдгөө 34 настай бөгөөд өхөөрдөм төрх, сайхан сэтгэлээрээ өдгөө хүн бүрийн хайрыг татаж, хүндлэл хүлээж яваа билээ. Хосууд анх “St. Andrew’s”-ийн их сургуульд танилцсан бөгөөд бие биедээ анхны харцаар дурласан байдаг. Өдгөө тэд 2 хүүхдийн эцэг эх төдийгүй ард түмэндээ үлгэр дууриалал болон сайн сайхан, зөв зүйтэй амьдарч яваа билээ. 

Хайр дурлал

2 Загвар өмсөгч

Үзэсгэлэнтэй, халуухан Кейт Миддлетон нь оюутан байхдаа буюу Хатан хааны гэр бүлд багтахаасаа өмнө загвар өмсдөг байжээ. Тэрээр хагас нүцгэн тайзнаа алхаж, хүн бүхний харцыг булааж байв. Түүний загвар өмсөж байхдаа авахуулсан халуухан зурагнууд маш их байдаг бөгөөд бүсгүй энэ бүхнийгээ хараад баярлах бус бухимдаж, ичдэг гэнэ. 

Загвар өмсөгч

3 Согтуу гүнж

Мэдээж залуу хүн алдаж онолгүй л яахав. Бүсгүй Ханхүү Виллиам (William)-тай нэр холбогдож байхдаа байнга л папарацичдын дуранд өртөж явсан юм. Тэрээр нэгэн удаа шөнийн цэнгээний газраас халамцуу гарч яван, өөрийн ухаанаа алдсан байхыг нь овсгоотой зурагчид хальснаа буулгаж, олон нийтийн хэрэгслээр цацсан байдаг. Тухайн үед хүн бүхэн л ханхүүгийн сонголтыг гайхаж, Кэйтийг элдвээр доромжилж байсан юм. 

Согтуу гүнж

4 Гэри Голдсмит (Gary Goldsmith)

Гэр бүл бүрт нэг үл бүтэх этгээд байдаг. Харин гүнжийн гэр бүлийн нэгэн хэцүүхэн хүн нь нагац ах Гэри нь аж. Тэрээр хар тамхи хэрэглэж, олон нийтэд өөрийн талаар буруу суртал ухуулга хийснээс болж гүнжийн нэр хүндийг багагүй унагаж орхисон юм. Үүнээс үүдэн түүнийг гүнжийн ээжийн төрсөн өдөрт очихыг хориглож байсан гэдэг. 

Гэри Голдсмит (Gary Goldsmith)

5 Хийсэх хормой

Гүнгийн авхай маань хувцасныхаа хормойг анзаарч явах тал дээр бага зэрэг асуудалтай. Түүний хийсэх хормойны цаанаас үзэгдэх өгзгийг нь хараагүй хүн ховор болов уу? Мэдээж эмэгтэй хүн болсон хойно өөрийн нууц зүйлсээ олонд дэлгээд байх нь эвгүй тул эдгээр зурагнуудыг аль болох харахгүй байхыг хичээдэг аж. 

Хийсэх хормой

6 Үдэшлэгийн хатан хаан

Тэрээр ханхүүгийн гэргий болохоосоо өмнө нийгмийн амьдралд идэвхитэй оролцогч, үдэшлэг цэнгүүн алгасалгүй хэсэгч байсан юм. Түүний энд тэндхийн үдэшлэгийг чимэн зогсох зургууд цахим сүлжээгээр нэг тарсан байдаг бөгөөд хүний хань, хүүхдийн эх болсноор түүнийг ухаан суусан хэмээн үзэх хүмүүс олон байдаг. Өдгөө тэрээр үргэлж л эрхэмсэг хувцаслаж, үдэшлэг бус цэнгүүн, хүлээн авалтад зочилж яваа билээ. 

Үдэшлэгийн хатан хаан

7 Тамирчин

Тэрээр бага байхаасаа спортоор хичээллэх дуртай байсан бөгөөд элдэв спорт хэмээн онцлолгүй бүх спортод дуртай аж. Ялангуяа усанд сэлэх, ширээний теннес, өндрийн харайлт зэрэг төрлүүдэд амжилт өндөртэй байдаг байна. Мөн тэрээр коллежид сурч байхдаа өндрийн харайлтын тэмцээнд оролцож, 150 см харайж рекорд тогтоосон байдаг билээ. 

Тамирчин

8 Хөхөвчгүй гүнж

2012 оны 9-р сард гүнж Франц улсад амарч явахад түүний хөхөвчгүй зургийг нэгэн залуу дарж амжсан байна. Тус зураг олонд дэлгэгдэж багагүй хэл ам дагуулсан бөгөөд хүн бүр л гүнжийг ирээдүйд яаж хатан болно доо хэмээн санаа зовнин суусан юм. Энэ нь Кейтийн хамгийн ихээр харах дургүй, үзэн яддаг зураг бөгөөд үүнээс болж гүнж маань олон өдөр бухимдал, стресстэй явсан ажээ.

Хөхөвчгүй гүнж

9 Загварын чиг хандлагыг тодорхойлогч

Түүний өмссөн хувцас бүхэн олны мэлмийг мялааж, үүнээс нь бүсгүйчүүд санаа аван, өмсөх хувцасаа сонгох нь бий. Ерөнхийдөө түүний өмссөн зүйлс нь шинэхэн трэнд болдог юм. Бүсгүй төрөлхийн сайхан бие, царай төрхтэй тул түүнд зохихгүй хувцас гэж үгүй бөгөөд гүнжийн өмсөж олны өмнө гарсан хувцас бүхэн эрэлт өндөртэй байж, нэг хэсэгтээ л шуугиан тарьдаг жамтай. Иймдээ ч бүсгүй улс орондоо загварын чиг хандлагыг тодорхойлж байгаа хүний хувьд аль болох дэгжин, цэвэрхэн хувцаслахыг зорьдог байна. 

Загварын чиг хандлагыг тодорхойлогч

10 Өнгийн охин

Кейт Миддлтон гүнж болоод цоо шинэ хүн болсон гэхэд хилсдэхгүй. Тэрээр өмнө нь олон өнгийн хувцас өмсөж, охид залуустай цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан бол ханхүүгийн гэргий болмогцоо энгийн хэрнээ эрхэмсэг хувцаслаж, эгэлгүй болж хувирсан билээ. Түүний залуу цагийн зурагнууд нь өдгөө харах төдийд л хачин санагдана. Гүнжийг урьд өмнө нь ийм байсан хэмээн итгэхэд ч бэрх юм.

Өнгийн охин

11 Салалт

Нэрт хосуудын харилцаа салж, нийлэн төвөгтэй байдал дунд үргэжилсэн байдаг. 2007 онд Виллиам, Кейт нар хоёр тийш болж, харилцаандаа цэг тавьсан юм. Тухайн үед Кейт өнөөх туулайны баг өмсөж, цэнгэж явсан бол Виллиам ч зүгээр суулгүй үдэшлэгт морилж, охидоор хүрээлүүлж явжээ. Харин тэдний тус байдал удаан үргэлжлэлгүй хосууд эргэн нийлж, өдгөө хүн бүхний бахархал болсон гэр бүлийг цогцлоожээ. 

Салалт

12 Ханхүү Харри болон Кейт Миддлетон

Хүн бүр л тэдний ойр дотно байдлыг харж, элдвээр ярьдаг. Тэд яг л сайн найзууд шиг байдаг бөгөөд бүх зүйлс дээр санаа нэгдэж чаддаг аж. Мөн Кейт нэгэн удаа сэтгүүлд ярилцлага өгөхдөө энэ хорвоогийн хамгийн сайхан залуу бол Ханхүү Харри гэж хэлж байсан удаатай. Харри ч бэр эгчтэйгээ харилцаа тун сайн, дотно аж. Тэдний энэхүү нэгнээ гэсэн байдал нь хүмүүсийн гайхшралыг төрүүлж, буруугаар ойлгоход хүргэдэг байна. 

Ханхүү Харри болон Кейт Миддлетон

13 Америктай садан төрөл

Кембриджийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон нь АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон (George Washington)-ий 8 дахь төрөл нь аж. Мөн тэрээр АНУ-ын нэрт зохиолч  Фрэнсис Скотт Кэй (Francis Scott Key)-ийн үеэл нь ажээ. Тэгэхээр Английн язгууртан гэр бүл, АНУ-тай салшгүй садан төрлийн холбоотон болж таарч байна. 

Америктай садан төрөл

14 Жеймс Миддлетон (James Middleton)

Кейт Миддлетоны дүү болох Жеймс нь тун ч сахилгагүй, шоу цэнгээнд дурлагч нэгэн билээ. Тэрээр коллежид сурч байхдаа үргэлж л элдэв зүйлс сэдэн, согтуу зурагнууд нь олныг шуугиулж байсан юм. Мэдээж энэ нь гүнгийн авхайн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байсан бөгөөд эгч хүн байж дүүгээ сургасангүй гэж элдвээр доромжлуулж байжээ.

Жеймс Миддлетон (James Middleton)

15 Хөгжилтэй Кейт

Тэрээр тун ч хөгжилтэй нэгэн аж. Гүнж бусадтай зөв зүйтэй харилцаж, учраа олох тал дээр чадварлаг бөгөөд хэн ч байсан сэтгэлээсээ харилцаж чаддаг юм. Магадгүй энэ нь түүнийг өнөөдөр хүн бүхэнд хүндлүүлж яваагийн үндэс аж. Урлаг соёлын алдартнууд, улс төрийн сэхээтнүүд бүгд л дуу нэгтэй Кейтийг магтан сайшаадаг билээ. Түүний хөгжилтэй байдал, эерэг энерги хүн бүхэнд таалагддаг нь гарцаагүй биз ээ.

Хөгжилтэй Кейт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()