Шашин шүтлэг бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

Хүн бүр л өөр өөрийн гэсэн сүсэг бишрэлтэй байх бөгөөд үүний дагуу итгэж найдсан шашиндаа сүсэглэн ажил үйлс, амьдралаа даатгадаг билээ. Харин шашин шүтлэг гэх зүйл бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг юм бол? Та өмнө нь энэ талаар бодож байсан уу? Тэгвэл хамтдаа асуултын хариултыг бидний бэлтгэсэн дараах мэдээллээс олж авцгаая. 

Шашин шүтлэг бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зөв хооллож хэвших

Шашины номлол дээр хүнийг бие махбодь доо ихээхэн анхаарч, урт удаан наслах тухай сургаалыг айлдсан байдаг. Үүнээс улбаалж хүмүүс эрүүл, зөв хооллож эхлэх нь бий. Учир нь өнөөдөр хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлуудын нэг бол яах аргагүй буруу хооллож, өвчний үүр уурхай болж буй явдал юм. 

Зөв хооллож хэвших

2 Өөртөө итгэлтэй болох

Та аль ч шашины сургаалийг эрхэмлэн сүсэглэдэг байлаа ч, шашин бүр номлолдоо хүнд итгэл бэлэглэж, хүний сайн сайхны төлөө байдаг нь бичигдээгүй хууль аж. Хүрээлэн буй муу муухай зүйлсийг зайлуулж, хийморь лундааг нь сэргээх учир хүн улам өөртөө итгэх итгэлтэй болж, өмнөхөөсөө илүү цог жавхаатай болдог байна.

Өөртөө итгэлтэй болох

3 Сайхан инээмсэглэл тодруулах

Шашин шүтлэгт итгэж, сүсэглэдэг хүмүүс нь огт итгэдэггүй хүмүүстэй харьцуулахад үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулан амьдардаг байна. Энэ нь тэдний итгэж, сүсэглэж буй шашин шүтлэг муу муухай зүйлсээс өөрсдийг нь хамгаалж байгаа хэмээн итгэдэгтэй холбоотой.

Сайхан инээмсэглэл тодруулах

4 Өөрийгөө таньж мэдэх

Өөрийгөө бүрэн гүйцэт таньж, мэдэж байж гэмээн хүн гэдэг амьтан бүх хүч чадал, боломж бололцоогоо ашиглаж, амжилтанд хүрч, сайхан амьдралыг цогцлоох үндсийг тавина хэмээн шашины номлолд айлдсан байдаг ажээ. Харин шашин шүтлэг нь сүсэглэж буй хүнд өөрийгөө таньж мэдэхэд тустай байна. 

Өөрийгөө таньж мэдэх

5 Бусдыг хайрлаж энэрэх

Хүн байхын утга учир бол бусдыг хайрлаж, энэрэх явдал болохыг шашины номлолууд болон судрууд дээр бичсэн байдаг. Бусдын алдаа дутагдлыг уучилж, өршөөж, тэдэнд энэрэнгүй сэтгэлээр хандах нь хүнд байх ёстой хамгийн эрхэм нандин зан чанаруудын нэг гэж үздэг. Уг зан чанарыг өөртөө хэвшүүлж чадсанаар бусдаар өөрийгөө хүрээлүүлж, ганцаардал гэх зүйлээс ангид байхыг бэлгэддэг ажээ.

Бусдыг хайрлаж энэрэх

6 Гутранги үзлээс ангижрах

Амьдралд бишгүй дээ л олон зүйлс тохиолддог шүү дээ. Энэ үед хүн бүрийн гаргах сэтгэл хөдлөл, хүлээж авах байдал харилцан адилгүй байх нь бий. Гэвч ихэнх нь сэтгэл санаагаар унаж, нэг хэсэгтэй л юм бүхэнд гутранги үзлээр ханддаг нь нууц биш юм. Харин шашин шүтлэгт итгэж, сүсэглэн залбирдаг хүмүүсийн хувьд энэ төрлийн сэтгэл шаналгасан мэдрэмжийг огтоосоо мэдэрдэггүй байна. Учир нь сэтгэл санаагаар унасан үедээ сүсэг бишрэл нь өөрсдийг нь хамгаалж байгаа хэмээн үздэг.

Гутранги үзлээс ангижрах

7 Эрүүл мэнд сайжрах

Лос Анжелес хотын Калифорни мужийн Эрүүл мэнд, Боловсролын их сургуулийн эрдэмтэн багш нарын судалгааны үр дүнд ямар нэгэн шашин сүсэглэж, сүмд явдаг 1517 хүний 75% нь бие физилогийн хувьд эв эрүүл, сав саруул болох нь тогтоогдсон байна. Харин огт шашин шүтлэг шүтдэггүй 510 хүний 60% нь ямар нэгэн байдлаар өвчтэй гэсэн үр дүн гарчээ. 

Эрүүл мэнд сайжрах

8 Цусны даралтыг бууруулах

Норвегийн нэгэн их сургуулийн зүгээс судалгаа явуулж үзэхэд сүмд явдаг хүмүүстэй харьцуулахад огтхон ч явдаггүй хүмүүс илүү их цусны даралттай болох нь нотлогдсон байна. Энэ нь тэдний сэтгэл дотроо ямар нэгэн зүйл нууж, хадгалалгүй дотроо онгойтол өөрт тохиолдсон зүйлээ ярих, сүмд очин дуулах, залбирах, шашины зан үйлээс суралцах зэргээс үүдэж, сэтгэл хөдлөлөө хянах, амархан уурлаж бухимдахаа болих, стресстэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой учраас цусны даралтаар бага өчвилдөг гэж үзсэн байна.

Цусны даралтыг бууруулах

9 Сөрөг хандлага

Гэвч ийн шашинд хэт сүсэглэснээр зарим хүмүүс амьдарч буй нийгмээсээ хэт холдож, бурхны таалал хэмээн буруу зүйлсийг хийх нь бий. Энэ нь тухайн хүний бодол сэтгэл, сөрөг хандлагатай холбоотой. Өөрсдийн хийсэн зөв буруу зүйлсийг бурхны таалал хэмээн эндүүрч, хийсэн нүглээ нуун, нэг ёсондоо сэтгэлээ засаж буй хэрэг билээ. Ямарваа шашин хэзээд бусдын сайн сайхны төлөө байдаг ч, зарим хүмүүс үүнийг буруугаар эргүүлж, бусдын амь насыг золиослосон, ноцтой хэрэг үйлдсэн байх нь бий. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Сөрөг хандлага

10 Шашины төөрөгдөл

Хүмүүс аливаа шашины үзэл, номлол, сургаалийг бүрэн таньж мэдээгүй байж тус шашины хүнийг гадуурхах, тэдний талаар сөрөг хандлагатай байх нь бий. Гэвч хүмүүсийн харилцаа, нийгмийн оролцоонд бусдыг шашин шүтлэг, үндэс угсаагаар ялгарлан харьцах нь байж боломгүй юм. Иймд бусдыг ямарваа шашин шүтсэнийх нь төлөө гадуурхах, нийгмээс тусгаарлах нь утгагүй хэрэг билээ. 

Шашины төөрөгдөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()