1
Өөр байдал
Үндэс угсаа, улс орон нэгтэй хүмүүсээс өөр, бүр тэс өөр бодол сэтгэлгээтэй нэгэнтэй болзох нь маш сонин мэдрэмжийг тухайн хүнд бэлэглэдэг байна. Хүн бүхэн л онцгой шинэ зүйлсэд дурлан, татагдаж байдаг тул шинэ зүйлс туршиж, тэс өөр ертөнцийн хүнтэй болзох нь тааламжтай байдаг аж. Ийм учраас өдгөө олон залуус харь орны хүмүүстэй болзож, хайрлан дурлалцаж явна. Мэдээж энэ нь эхэндээ сайн сайхан байх боловч удалгүй уйдаж, урьдны хэвэндээ орохыг хүсэх нь бий.
2
Өөрийгөө таньж мэднэ
Энэ нь нэг талаараа өөрийгөө таньж мэдэх томоохон шалгуур ч болж болно. Та үнэхээр тус төрлийн хүмүүстэй харилцаа үүсгэхэд бэлэн эсэхээ олж мэдэн, дэлхий ертөнцийг таньж, өөрийн үзэл бодлоо чөлөөлөх боломжтой. Хүмүүсийн тогтсон хэвшмэл ойлголт, үзэл суртал зэргээс холдохыг хүсэгчид ихэвчлэн гадаад хүнтэй болзож, цаашлаад түүндээ уусан, гэр бүл болох талаар бодож эхэлдэг байна. Магадгүй энэ нь тухайн хүний сэтгэлгээний онцлогоос хамаардаг байж мэднэ.
3
Улсаа сурталчилах
Гадаад хүнтэй болзох нь өөрийн улс орноо бусдад сурталчилах гүүр болж өгдөг. Мэдээж хүн бүр л өөрийн төрж өссөн нутгаа сайн сайхан талаас нь харуулахыг хүсч, төрөлх хэлээ таниулан заахыг зорьдог аж. Харин өөрийн улсын хүнд энэ тухай ярих нь утгагүй зүйл бөгөөд гадны хүмүүст бүхнийг зааж тайлбарлах нь таатай санагдаж, аажмаар энэ нь хайр болон цэцэглэх аж. Гэхдээ тухайн гадны хүн таны хэлсэн бүхнийг сурч мэдэн, яг л үндэс нэгт хүнтэй адил болж хувирвал яах вэ? Арай дахин өөр гадаад хүнийг сонгож, улсынхаа үүх түүхийг өгүүлэх юм биш биз?
4
Гадны хэл соёлд суралцах
Зарим хүмүүс ердөө л гадаад хэл сурах, соёл, ёс заншилтай нь танилцах гэсэндээ тухайн хүнтэй үерхэж, болзох нь ч бий. Өдгөө хэлгүй бол хөлгүй гэх дүрэм үйлчилж хүн бүр л хэлний түвшнээ дээшлүүлж, хоёр улсыг холбогч болохыг хүсдэг. Харин тэдэнд туслах хүн бол яалтчгүй харь орны иргэн байх бөгөөд үүнээс үүдэн хосын харилцаа бий болдог юм. Гадаад хүнтэй болзох нь олон гайхалтай давуу чанартай төдийгүй энэ нь ердөө түүний нэгээхэн хэсэг аж.
5
Ялгааг хүлээн зөвшөөрөх
Тус харилцааны хамгийн том давуу тал бол дэлхий нийтийн томоохон асуудал болсон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын эсрэг зогсож буй хэрэг юм. Энэ нь маш гайхалтай зүйл бөгөөд ялгаа дутагдал арвинтай хүмүүс нэгдэн нэг хүн болж чадаж байгаа нь сэтгэлийн хат, сэтгэлгээний цар хүрээ хэр өргөн болохыг харуулна. Гэхдээ бид үүгээрээ таныг гадаад хүнтэй үерхэж, болзохыг уриалаагүй төдийгүй ердөө л нэгнээ хүлээн зөвшөөрөх хичнээн бахархууштай зүйл болохыг дурдахыг зорилоо.
6
Ердөө л хайр сэтгэл
Магадгүй тэд зүгээр л хайр сэтгэлээ дагаж, хүний нутгийн нэгэнд сэтгэлээ өгсөн байж мэднэ. Тус төрлийн хүмүүст нутаг орныхон нь тааламжтай бус байдаг бөгөөд хүн бүр л нүд үзүүрлэн, харийн нэгэн хэмээн үзэх болдог аж. Мэдээж энэ нь тэдний сэтгэлд сэв суулгаж, тайван байдлыг нь алдагдуулах хэдий ч хайрыг хорьж болдоггүйн гайгаар түүнээсээ холдож чадалгүй насыг бардаг аж.
7
Маргалдах
Хосууд муудалцахдаа ихэвчлэн биеэ барих боловч хүсээгүй муухай үгсийг хэлж хайртай хүнээ гомдоож орхидог. Харин хэл үл нэвтрэлцэх хүнтэй болзож, муудалцахад хэлж байгаа үгийг нь ойлгохгүй тул хэрүүл тэгсгээд өндөрлөдөг байна. Гэвч нь нэг нэгнийхээ үзэл бодол, сэтгэлийг ойлгохгүй харилцаа удаан үргэлжлэхгүй нь тодорхой.
8
Гадаад улсаар аялах
Гадны улсуудаар аялж, галуу шувууны мах идэх нь хүн бүхний хувьд хүсэл болсон зүйл Харин гадаад хүнтэй болзосноор ганц улсад амьдрах биш хоёр улсад иргэншилтэй мэт л холхин, нааш цааш явах боломжыг олгодог байна. Улс орон бүрийн уламжлал, ёс заншил өөр байх тул үүнийг таньж мэднэ гэдэг ховор тохиох аз завшаан юм.