15
"Eternity" - Трускавец, Украйн
Уг цэнгээний газар нь дэлхий дээрх цорын ганц авс шиг хэлбэртэй цэнгээний газар бөгөөд нийт 6 метр өндөр, 6 метр өргөнөөс гадна урт нь 20 метр ажээ. Доторх хэлбэр, загварыг нь оршуулгын газар байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйц хийсэн байна. Тухайлбал ширээнүүдийг нь авс шиг хэлбэртэйгээр хийж, хананд нь цэцэг тавьсан байна. Үүний гол зорилго нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд байх аваас та удахгүй яг ийм газар очих болно гэсэн санаагаар хийсэн аж.
14
"Monkey Bar" - 25 цаг зочид буудал, Берлин
Уг газар нь "25 цаг" гэх нэртэй зочид буудлын 10 дугаар давхарт байх бөгөөд цонхоор нь харахад сармагчингийн зоо парк харагддаг учраас ийн нэрлэж байжээ. Үйлчлүүлэгчид суухад тохиромжтой, тусгай зориулалтын олбогон дээр суух бөгөөд цонхоор нар жаргахыг харах боломжтой байдаг ажээ.
13
"The Bathroom" - Орчин үеийн бие засах газар, Тайван
Захиалсан хоолоо хүлээгээд сууж байх зуур чинь хэн нэгэн нь 00-ын өрөөний тухай юм ярих үед сайхан мэдрэмж төрах нь юу л бол. Тэгвэл 00-ын өрөөн дотор байгаа юм шиг дизайнтай хийгдсэн цэнгээний газар тэрнээс дор байх нь гарцаагүй биз ээ. Гэвч уг газраар үйлчлүүлэх дуртай тайванчууд маш олон байдаг гэнэ шүү.
12
"Blue Frog Lounge" - Мумбай, Энэтхэг
Уг газар нь дэлхийн хамгийн алдартай, гоёмсог өнгө, дизайнаар доторх засал чимэглэлийг нь хийсэн газар юм. Нийт 1000 м/кв талбайг бүхэлд нь хамарсан энэхүү цэнгээний газарт олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг газрууд байх бөгөөд зоогийн газар, шөнийн цэнгээний газар, дуу бичлэгийн студи давхар байрладаг байна.
11
"Sunland Pub" - Лимпопо аймаг, ӨАБНУ
Та өмнө нь найз нөхөд болон ажлын хамт олонтойгоо модон дотор шар айраг уугаад сууж байна гэж төсөөлж байсан уу? Тэгвэл танд энэ мэдрэмжийг төрүүлэх боломжийг ӨАБНУ-д орших "Sunland Pub" олгож байгаа аж. Нийт 60 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай уг газрыг эзэмшигчид нь анх байгуулахдаа Баобаб (Baobab) гэх нэртэй модыг тусгайлан янзлаж, хийсэн байна.
10
"Hotel Edelweiss" - Мюррен, Швейцэрь
Далайн төвшнөөс дээш нийт 1800 метрийн өндөрт орших энэхүү цэнгээний газар нь Бернеш Оберлэнд, Мюррен (Bernese Oberland Morren)-д байрлах багаад үйлчлүүлэгчиддээ Юнфрау (Jungfrau), Монх (Monch), Айгер (Eiger) зэрэг уулсыг ойроос харах боломжийг олгодог байна. Түүгээр зогсохгүй хэрвээ та хүсвэл уг газраар үйлчлүүлэнгээ цана, чаргаар гулгах боломжтой ажээ.
9
"Bicycle Bar" - Бухарест, Румын
Румын улсад орших энэхүү цэнгээний газар нь бүхэлдээ унадаг дугуйг илтгэсэн хэлбэр загвартай аж. Ингээд харахад тав тухгүй мэт санагдаж байж болох ч, үйлчлүүлсэн хүн бүр ам сайтай байдаг байна. Түүнээс гадна уух зүйлс болон үйлчилгээний хувьд дэлхийн хамгийн алдартай газруудын нэгт зүй ёсоор тооцогддог аж.
8
"Rumours Club" - Ливерпүүл, Англи
Энэхүү цэнгээний газар нь "Гиннессийн амжилт"-аас дэлхийн хамгийн бяцхан цэнгээний газраар өргөмжлөгдөн, шагнал хүртэж байжээ. Дунджаар 2.1 метр урт бөгөөд дотроо 2 яригч, 2 ширээ, "LED" диско гэрэл байхаас гадна хамгаалалтын ажилтан, DJ нар ажилдаг байна.
7
"Alux Caverna Lounge" - Плаяа дел Кармен, Мексик
Агуй дотор байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц энэхүү цэнгээний газрыг хамгийн романтик орчныг бүрдүүлсэн газар хэмээн хүмүүс дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг байна. Эзэн нь 10000 жилийн настай агуйг ийн засч янзлан, дэлхийн хамгийн алдартай цэнгээний газар болгосон аж. Жилд олон мянган хосууд уг газрыг зорьдог юмсанж.
6
"Safe House" - Милоиуки, Висконсин
Холливуудын кинонуудаас хүн бүр л адал явдалтай, тагнуулчтай кино үзэх дуртай байдаг шүү дээ. Тэгвэл танд яг тагнуулчдын ажлын газарт сууж байгаа мэт сэтгэгдлийг АНУ-ын Милоукид орших цэнгээний газар төрүүлэх аж. Ширээний бүтээлэг, гаднах хаалга гээд бүх л зүйл таныг тагнуулч мэт санагдуулах нь дамжиггүй юм.
5
"Smuggler's Cove" - Сан Франциско, Калифорни
Хөлөг онгоцоор аялж буй мэт сэтгэгдэл төрүүлэх энэхүү цэнгээний газрын уух зүйлс нь боломжийн үнэтэй байхаас гадна амт, чанарын хувьд үнэхээр төгс байдаг гэнэ. 400 төрлийн архи, дарс байхаас гадна 70 төрлийн коктэйлээр үйлчилдэг байна.
4
"Kayabukiya Tavern" - Үцүномияа, Япон
Японы хачин жигтэй уг цэнгээний газарт та захиалгыг тань зөөгчид авчирч өгөхөөс нааш сэтгэлд тань байдаг л нэг газар шиг санагдах нь дамжиггүй юм. Учир нь эднийх зөөгчдөөрөө хүнийг бус сургуулилттай сармагчингуудыг ажлуулдаг байна. Үйчлүүлэгчгүй үед тэднийг өрөөнд нь байлгадаг бөгөөд урт, саглагар моднууд, зүлэг ногоо гээд яг л сармагчин амьдардаг газар шиг өрөөг нь тохижуулжээ.
3
"H.R. Giger Bar" - Груйр, Швейцарь
Дэлхийн диваажин гэж нэрлэгддэг Швейцарь улсад хэд хэдэн алдартай цэнгээний газрууд байдгийн нэг нь "H. R. Giger" гэх нэртэй цэнгээний газар бөгөөд танд дэлхий дээр бус, өөр гариг ертөнц дээр байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхүйц өвөрмөц дизайнтай хийгдсэн газар юм.
2
"The Lock-Up" - Токио, Япон
Шоронд хоригдонгоо шар айраг уух ямар санагдах бол? Хэрвээ та үүнийг мэдрэхийг хүсч байвал Япон улс, Токио хотыг зорих хэрэгтэй болох нь ээ. Энд таныг гэмт хэрэг үйлдсэн мэт торны цаана суулгаж, гаднаас тань түгжих бөгөөд гарах үед чинь л онгойлгож өгдөг аж.
1
"The Ice Bar" - Кебек хот, Канад
Бидний танд хүргэж буй дэлхийн хамгийн өвөрмөц 15 цэнгээний газруудаас зуны улиралд очиж болохгүй цорын ганц газар бол Канадын Кебек (Quebec) хотод орших мөсөн цэнгээний газар юм. Учир нь уг газрыг өвлийн улиралд цасны тусламжтайгаар барьж, байгуулдаг аж. Канадад 1-3 сар хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.