Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?

Өдгөө хуулбарлан, дууриалгаж хийхгүй зүйл гэж үгүй болжээ. Охид бүсгүйчүүдийн дотны найз болсон гоо сайхны бүтээгдэхүүнийг хүртэл хуурамчаар хийх болсон бөгөөд энэ нь аажим аажмаар бидний арьсыг гэмтээж, сөрөг нөлөөг үзүүлж байдгийг та мэдэх үү? Иймд та бүхнийхээ гоо сайхан, эрүүл мэндэд анхаарч, хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг таних хялбар аргуудыг дуулгая. 

Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?

1 Албан ёсны борлуулагчаас худалдаж авах

Хамгийн найдвартай болоод хялбар арга бол албан ёсны гэрээт борлуулагчийг зорин, хүссэн гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгож авах юм. Ингэснээр та ямар ч айдас, эргэлзээгүйгээр хүссэн гоо сайхны бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой. Харин хуурамч барааны тухайд арьсыг гэмтээж, түлэхээс гадна арьсыг үрчлээтүүлж, элдэв батга гаргах сул талтай байдаг аж. 

Албан ёсны борлуулагчаас худалдаж авах

2 Савлагааг нь харах

Та өөрийн авахыг хүссэн, сонирхсон бүтээгдэхүүнээ судалж, интернэт болон албан ёсны вэб хуудаснаас зургыг нь хараад аваарай. Харин тус зургаа авах гэж байгаа бүтээгдэхүүнтэйгээ тулгаж, элдэв асуудал, зөрүү байгаа эсэхийг анзаарвал зохилтой. Мөн үг үсгийн алдаа байвал энэ нь тус барааг хуурамч гэдгийг хэлж өгч буй хэрэг болно. 

Савлагааг нь харах

3 Сериал номерийг харах

Худалдаж авч буй гоо сайхны бүтээгдэхүүнд тань сериал номер байх нь гарцаагүй. Энэ нь бүтээгдэхүүний доод талд болон хайрцаг дээр ч мөн байх ёстой юм. Хэрэв тус хоёр номерын тоонууд хоорондоо зөрвөл энэ нь хуурамч бараа болохыг таниулж өгнө. Мөн оригинал бүтээгдэхүүн нь үргэлж орц, найрлагаа нэгд нэгэнгүй бичсэн байдаг бол хуурамч бүтээгдэхүүнд байдаггүй аж. Түүнчлэн орц найрлагыг өөр бүтээгдэхүүнээс хуулбарлан авах нь бий.

Сериал номерийг харах

4 Өнгө

Хуурамч нүдний тень, уруулын будаг зэрэг нь оригинал бүтээгдэхүүний өнгөнөөс өөр болоод тогтоц муутай байдаг. Өнгөний гаралт тааруу байхаас гадна үйрч унадаг сөрөг талтай. Иймд та тус шинж чанарыг ажигласны үндсэн дээр сонголтоо хийхийг зөвлөе. 

Өнгө

5 Үнэр болон гаралт

Оригинал гоо сайхны бүтээгдэхүүнд элдэв химийн бодис агуулагддаггүй билээ. Харин хуурамч буюу дууриамал будагнууд ихэвчлэн бага зэргийн химийн бодис ашигладаг бөгөөд энэ нь үнэрээс нь мэдрэгдэх талтай. Мөн түрхэц нь бүхнийг хэлээд өгчихнө. Ердөө л та анзаарга сайтай байхад л болоод явчихна шүү. 

Үнэр болон гаралт

6 Багс

Хуурамч багсны үс нь хялбархан унахаас гадна хатуу ширхэгтэй байдаг. Та оригинал болон хуурамч багсыг барьж үзэх төдийд ямар их ялгаатайг ойлгох болно. Үүнээс гадна хэлбэр хэмжээ болоод өнгөний хувьд харилцан адилгүй байдаг юм. 

Багс

7 Шалгаж үзэх

Та худалдан авалт хийхээсээ өмнө заавал шалгаж үзээрэй. Ингэхдээ гартаа дусаан жигд түрхэж, арьсанд тань шингэж байгаа эсэх, хайрцган дээрх өнгөөрөө гарж байгаа эсэхийг анзаарах шаардлагатай. 

Шалгаж үзэх

8 "Mac" уруулын будаг

Бид бүхний дунд өргөн тархсан алдарт "Mac" брэнд нь тансаг, таатай бүтээгдэхүүнээр олны хүндэтгэлийг хүлээсэн байдаг. Харин сүүлийн үед тус брэндийн бүтээгдэхүүнийг хуулбарлах нь олширч байгаа юм. Жишээлбэл уруулын будагны хувьд хэлбэр нь өөр байх бөгөөд оригиналиас илүү гялалзсан байдаг. Мөн савлагааг нь сайн ажих аваас маш олон сул талтай юм.

"Mac" уруулын будаг

9 Шахмал энгэсэг

Харин шахмал энгэсэгийг хуурамч эсэхийг ялгаж танихад хялбар байдаг. Сайтар ажих аваас энгэсэгний өнгө, шахалт зэрэг нь харагдах бөгөөд үүнээс нь хамаарч ,хуурамч эсэхийг нь мэдэж болно. Мөн тогтоцыг нь ажиглах хэрэгтэй төдийгүй бага зэргийг гарандаа түрхээд үзээрэй. Сайтар гарахгүй мөртлөө амархан хийсэн одож байвал энэ нь хуурамч барааны баталгаа болж өгнө. 

Шахмал энгэсэг

10 Савлагаа

Ямар ч брэнд байлаа гэсэн савлагааны тухайд хамгийн сайн чанарын будгаар нэр, орцоо бичиж өгдөг. Энэ нь арилна гэж үгүй бөгөөд өн удаан жил чанараа гайхуулан, зурайж байдаг билээ. Харин хуурамч бүтээгдэхүүний тухайд бичиг нь түргэн арилж, төрх байдлаа алддаг юм. 

Савлагаа

11 Нүдний тень

Нүд гэдэг хамгийн эмзэг эрхтэн. Хорвоогийн хамгийн сайхан бэлэг болох нүдээ хайрлахгүй аваас хараа муудаж, цаашлаад хэзээ ч өнгөт орчлонг харах хувь тохиохгүй байж ч мэднэ. Иймд та нүдний будаг сонгохдоо маш хянуур байх хэрэгтэй. Өнгө, гаралт нь хамгаас чухал бөгөөд савлагаа, багсыг нь ч мөн сайтар ажихад гэмгүй. Хэрэв сэтгэлд тань хүрэхгүй бага зэрэг эвгүй санагдах л юм бол дахин нэг бодож үзээрэй. 

Нүдний тень

12 "Kylie" уруулын будаг

Худалдаанд гарсан даруйдаа охид бүсгүйчүүдийн анхаарлыг татаж, шууруулаад байгаа тус уруулын будгийг ихээр хуулбарлан үйлдвэрлэж байгаа юм. Харин үүнийг ялгаж таних аргууд гэж байх бөгөөд хамгийн энгийн нь хайрцаг, баглаа боодол нь аж. Тус уруулын будаг нь цулгай хар болон цагаан дусалтай хар гэх хоёр төрлийн хайрцагтай байдаг бөгөөд хуурамч нь илүү нарийн хайрцагтай. Үүнээс гадна оригинал "Kylie" уруулын будгийг дагалдуулж, талархалын бичиг ирдэг байна. Мэдээж тогтоц, өнгөний тухайд шал өөр байх бөгөөд оригинал будаг нь өнгөний гаралт, тогтоцны тухайд гайхалтай сайн байдаг аж. 

"Kylie" уруулын будаг

13 Таньж, мэдэх

Та "www.maccosmetics.com" руу орж, өөрийн авах гэж байгаа "Mac"-ын бүтээгдэхүүнээ шалгаж, жинхэнэ, хуурамч аль нь болохыг мэдэж аваарай. Мөн  "Mac"-ын бүтээгдэхүүн нь элдэв нэр гэж байдаггүй бөгөөд зөвхөн кодоор бараагаа ялгадаг байна. 

Таньж, мэдэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()