9
Дэлхийн I Дайны шалтгаан нь сэндвич үү?
Австри-Унгарын хунтайж Франц Фердинанд Сараево хотод жирэмсэн эхнэртэйгээ явж байсан бөгөөд замд нь Хорватын салан тусгаарлагчид гар бөмбөг шидсэн байна. Франц Фердинанд эхнэрийн хамт шарх аваагүй ч, эргэн тойрны хүмүүс бэртсэн байв. Харин гар бөмбөг шидсэн залуу өлссөний улмаас хот руу орж сэндвич идсэнээс болж дэлгүүрийн эзэнтэй буудалцжээ. Үүнээс болж 2 улсын хооронд маргаан гарч араас нь Герман, Орос, Англи, Франц зэрэг улсууд орсноор I дайн болсон байна. Холбогдох байгуулагууд энэ мэдээллийг худлаа хэмээн зарласан ч, хүмүүсийн дунд энэ яриа аль хэдийн тархжээ.
8
Америкчууд байгаагүй бол ялж чадахгүй
Америкчууд "бид байгаагүй бол та нар ялж чадахгүй байсан" гэж хэлэх дуртай. Гэхдээ тийм биш юм. Учир нь тэд дайнд нилээн хожуу орсон төдийгүй ихэнхи гарз хохирлыг Франц болон Зөвлөлт Холбоот Улс дааж байсанг хэлэх нь зүйтэй болов уу.
7
Америкийн Тусгаар Тогтнолын Дайн
Анх цэргүүд элсэн орохдоо хэн хэнээс илүү хүчтэй, урам зоригтой байсан ч дайн тулаанд орсны дараа сайн дурын цэргүүд багасч урам зоригоо маш хурдан алджээ. Засгийн газарт хүн хүч дутсан учраас мөнгөөр хүртэл элсүүлж байсан байна.
6
Ханнибалын Зааны арми
Бидний мэдэхээр "Ханнибалын арми" заан унаж Альпийн нурууг давсны дараа Ромын армид хэд хэдэн хүчтэй цохилт өгсөн гэдэг билээ. Харин түүхчид энэ яриаг худал гэж үздэг бөгөөд заанууд хэзээ ч Альпийн нурууг давж чадахгүй гэж үзсэн байна.
5
Версалын гэрээнээс болж II дайн үүссэн
Дэлхийн I Дайны дараа Гитлерийг Версалын гэрээнээс болж Дэлхийн II Дайн үүсгэсэн гэдэг хэдий ч, шалтгаан нь одоог хүртэл тодорхоогүй хэвээр л байна.
4
Тэтийн дайралт Америкчуудын ялагдлын шалтгаан
"Вьетнамийн дайн"-д Вьетнамчуудын хийсэн хамгийн хүчтэй цохилтыг Тэтийн дайралт гэдэг бөгөөд ихэнхи хүмүүс энийг Америкчуудын ялагдалын шалтгаан гэж үздэг байна. Гэхдээ түүхчид Америкчуудын ялагдалд олон зүйл нөлөөлсний нэг нь энэ байсан бөгөөд энэ үеэр Америкчууд өөр асуудлаас болж ялагдсан гэжээ.
3
Пёрл Харбор дахь АНУ-ийн флотийг бөмбөгдсөнөөр Америкчууд дайнд орсон
"1941 оны 12-р сарын 7-нд Пёрл Харбор дахь АНУ-ийн флотийг бөмбөгдсөнөөр Америкчууд дайнд орсон гэх нь худал бөгөөд тэд угаасаа л дайнд орох байсан ямар нэгэн шалтгаан хайж байсан гэж хэлэхэд болно. Өөрөөр хэлвэл Шүрэн Эргийг золиосонд гаргасан" хэмээн судлаачид үздэг ажээ.
2
Шотландчууд Англичуудтай байлдахдаа банзал өмсдөг байсан
Ихэнхи хүмүүс энийг кинон дээрээс л харсан. Харин түүхэнд Шотландчууд Англичуудтай байлдахдаа банзал өмсдөг байгаагүй гэнэ.
1
Хирошима болон Нагасакид хаясан атомын бөмбөгийн үр дүнг тооцоолоогүй
Ихэнхи хүмүүс ингэж ярьдаг ч бүх зүйлийг үр дагавартай нь тооцсон байсан бөгөөд тэд бүх гарз хохиролыг мэдэж байсан байна. Америкчууд атомын анхны бөмбөг гэж байсан хэдий ч, тэд өмнө нь Нью Мексикд хэд хэдэн бодит туршилтыг хийж байжээ.