15
Меган Фокс (Megan Fox) - 30, Брайан Остин Грийн (Brian Austin Green) - 43
Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Меган Фокс мэргэжилт нэгт жүжигчин Остин Грийнтэй 2010 онд гэр бүл болж байжээ.
14
Женнифер Лопез (Jennifer Lopez) - 47, Каспер Смарт (Casper Smart) - 30
Алдарт дуучин бүсгүй өөрийн тоглолтын ард бүжиглэдэг залуусаас эр нөхрөө сонгон авна гэж хэн санах билээ. Түүнийг Каспер Смарт гэдэг бөгөөд бүжигчний мэргэжил сонгосон залуусаас хамгийн царайлаг бүжигчдийн тоонд ордог байна.
13
Жэй Зи (Jay Z) - 47, Бейонси (Beyonce) - 35
Урлаг, соёлын салбараас төрсөн дэлхийн хамгийн сайхан хосуудын нэг болох Жэй Зи болон Бейонси нар нь 2001 онд гэр бүл болж, нэг тогооноос хоол идэх болсон бөгөөд тухайн үед дуучин бүсгүй дөнгөж насанд хүрч байжээ. Харин реппэр залуу 31 настай байсан байна. Тэд "Blue Ivy" гэх нэртэй хөөрхөн охинтой билээ.
12
Жэйсон Стэтхем (Jason Statham) - 49, Роузи Хантингтон (Rosie Huntington) - 29
Их Британи улсын загвар өмсөгч бүсгүй кино од жүжигчин залуутай 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл бусдад үлгэр дуурайлал үзүүлсэн сайхан хайр сэтгэлийн түүхийг хамтдаа бичсээр байгаа юм.
11
Алан Фергусон (Alan Ferguson) - 52, Соланжи Ноулэс (Solange Knowles) - 29
Хосууд анх 2008 оноос болзож эхэлсэн бөгөөд "Mahogany" кинонд тоглож байх үеэрээ танилцацгааж байжээ. Соланжигийн хувьд дуучин Бейонсегийн төрсөн дүү гэдгээр нь та бүхэн сайн мэдэж байгаа болов уу. Тэрээр 2014 онд АНУ-ын Нью Орлеанс хотод кино найруулагч Алан Фергусонтой нижгэр хуримыг хийж, дэр нэгтгэсэн.
10
Даг Хаткинсон (Doug Hutchinson) - 55, Кортни Стодден (Courtney Stodden) - 21
Одоогоос 5 жилийн өмнө жүжигчин Даг Хаткинсон 16 настай охиныг өөрийн эхнэрээ болгож, шуугиан тариад амжсан билээ. Түүний эхнэр Кортнигийн хувьд сүүлийн үед од болж байгаа нэгэн бөгөөд хамгийн сүүлд гэхэд л "Celebrity Big Brother" болон "Couples Therapy" зэрэг телевизийн реалити шоунуудад оролцсон байна.
9
Эдди Мөрфи (Eddy Murphy) - 54, Пэйж Батчер (Paige Butcher) - 36
Инээдмийн нэрт жүжигчин Эдди Мөрфи болон Австралийн хамгийн нэр хүндтэй загвар өмсөгч Пэйж Батчер хоёр 2012 оноос танилцаж, болзож эхлэсэн бөгөөд хуримаа хараахан хийгээгүй байгаа аж. Учир нь загвар өмсөгч бүсгүй жирэмсэн болсон бөгөөд энэ нь жүжигчин залууд тийм ч таатай санагдахгүй байгаа юм байна. Учир нь уг хүүхэд түүний 9 дэх хүүхэд нь ажээ. Мөрфи өмнө нь хэд хэдэн бүсгүйчүүдтэй гэр бүл болж байсан бөгөөд тэдгээрийн дотроос дуучин Марэйя Кэри (Mariah Carey)-тэй гэр бүл болж байснаар хүмүүс илүү сайн мэдэх болов уу.
8
Алек Бэлдвин (Alec Baldwin) - 57, Хилариа Бэлдвин (Hilaria Baldwin) - 32
Хосууд анх нэгэн ресторанд танилцсан бөгөөд тэдний танилцсан түүх бусад хүмүүсийнхтэй харьцуулахад романтик ажээ. Тэд нэлээн хэдэн ширээний зайтай өөд өөдөөсөө харан сууж байсан бөгөөд бие биедээ бараг л анхны харцаар дурласан байна. Йогийн багш бүсгүй анх түүнийг алдартай нэгэн гэдгийг мэдээгүй гэдэг. 2012 онд гэр бүл болсон тэдний хувьд удахгүй 3 дахь хүүхдээ өлгийдэн авах гэж байгаа юм байна.
7
Жефф Голдблам (Jeff Goldblum) - 63, Эмили Ливингстон (Emilie Livingston) - 33
Жефф Голдбламыг 2014 онд уран нугараач бүсгүйтэй гэр бүл болоход олон бүсгүйчүүдийн сэтгэл шархаллаа хэмээн цахим ертөнцөөр шуугьж байсан юм.
6
Стив Мартин (Steve Martin) - 70, Энн Стрингфилд (Anne Stringfield) - 43
Жүжигчин Стив Мартин 2007 онд "New Yorker"-ийн ажилтан Энн Стрингфилдтэй гэрлэсэн бөгөөд тэрээр саяхан болж өнгөрсөн 43 дахь удаагийн "American Film Institute Life Achievement Award"-ын нэрэмжит шагналыг хүртсэн билээ. Тус шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Тина Фэй (Tina Fey) түүнд хандан "Мартин залуу, гоолиг, ухаалаг гээд дурдаад байвал яг над шиг бүсгүйтэй гэрлэсэн байна" хэмээн тоглоом хийгээд амжсан байна.
5
Харрисон Форд (Harrison Ford) - 73, Калиста Флокхарт (Calista Flockhart) - 51
Дурлалт хосууд 2002 оноос эхлэн болзох болжээ. Харин 2010 онд "Алтан бөмбөрцөг" кино наадмын шагналт жүжигчид албан ёсоор гэр бүл болсон бөгөөд жүжигчин бүсгүй саяхны нэгэн ярилцлагынхаа үеэр "Би түүнийг надаас 22 насаар ах гэдгийг бүр мартчихжээ. Бидний нэгнээ гэсэн сэтгэл юу юунаас илүү чухал" хэмээн хэлээд амжсан юм.
4
Патрик Стюарт (Patrick Stewart) - 75, Санни Озелл (Sunny Ozell) - 37
Хосууд анх Нью-Йорк хотын нэгэн зоогийн газар танилцаж байсан бөгөөд өдрийн цайгаа уухаар Патрик Стюартын зочилсон зоогийн газар түүний ирээдүйн эхнэр болох бүсгүй зөөгч хийгээд байж байна гэж хэн санах билээ. Патрик түүнийг хармагцаа шууд л сэтгэл алдарсан бөгөөд бүсгүй түүний бүтээсэн дүрүүдийг үзэх дуртай нэгэж байжээ. Патрик бүсгүйг харах гэж байнга уг зоогийн газраар үйлчлүүлэх болсон бөгөөд түүнтэй бага багаар танилцаж, удалгүй утасны дугаараа өгчээ. Жүжигчин залуугийн хувьд амьдралдаа анх удаа эмэгтэй хүнийг өөрийн болгох алхам хийсэн нь ийнхүү амжилттай болсон байна. Хосууд 2013 онд гэр бүл болсон бөгөөд Санни Озеллын хувьд АНУ-ын авъяаслаг уран бүтээлчдийн нэг билээ.
3
Вүүди Аллен (Woody Allen) - 80, Сун И Превин (Soon-Yi Previn) - 45
Ахмад жүжигчин Аллен 1997 онд Ази бүсгүйтэй гэр бүл болж байжээ. Хамгийн сонирхолтой нь түүний сүйт бүсгүй нь өмнөх эхнэр болох Майа Фэрроу (Mia Farrow)-ийн өргөж авч байсан охин нь ажээ. Түүнийг охин шиг ээ хүүхэдтэй гэр бүл боллоо хэмээн тухайн үедээ шуугиж байсан нь саяхан мэт боловч, хосууд хамтдаа амьдраад багагүй хугацааг ардаа үджээ.
2
Хью Хефнер (Hugh Hefner) - 89, Кристал Харрис (Crystal Harris) - 29
"Playboy"-ийг үндэслэгч, дэлхийн томоохон баячуудын нэг Хью Хефнер нь моделиудтай дотно харилцаатай байж, цөөнгүй модель бүсгүйчүүдтэй гэр бүл болж байсан нэгэн бөгөөд 2012 онд Кристал Харристай дэр нэгтгэсэн юм. Хосуудын насны зөрүү бүхэл бүтэн 60 насаар яригдах ба хүмүүс тэднийг удахгүй сална хэмээн ярьж байсан ч, өнөөдрийг хүртэл эхнэр нөхөр хэвээр байсаар байгаа аж.
1
Дик Ван Дайк (Dick Van Dyke) - 90, Арлен Силвер (Arlene Silver) - 44
Нэрт кино жүжигчин Дик Ван Дайк нь 2006 онд "SAG Awards"-ийн оройн зоог барих цэнгүүн дээр "Make Up Artist" Арлен Силвертэй танилцаж байжээ. Ван Дайк хэлэхдээ "Тэр надад хоолыг минь хийж өгч, намайг халамжилдаг байсан" тиймээс түүнтэй гэрлэх нь зөв гэж бодсон хэмээн хэлжээ. Тэд 2012 онд дэр нэгтгэсэн аж. Тэдний насны зөрүү 46 хэдий ч, хосууд нас бол зүгээр тоо гэж үздэг байна.