Порно жүжигчний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Хамгийн анх 1969 онд найруулагч Энди Вархол (Andy Warhol) "Blue Movie" гэх нэртэй насанд хүрэгчдэд зориулсан эротик кино хийсэн нь "Порно" киноны үндсийг тавьсан ажээ. Өнөөдөр дэлхий даяар нэг өдөрт гэхэд л олон мянган порно кино шинээр интернетэд тавигдаж, олон сая хүн түүнийг үзэж байгаа нь нууц биш. Тэгвэл порно жүжигчдийн хувийн амьдрал хэрхэн өрнөж, ажил, амьдралаа чухам яаж зохицуулдаг юм бол? Хамтдаа тэдний нэг өдрийн амьдралтай танилцацгаая.

Порно жүжигчний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

1

Тэднийг Тео болон Ина гэдэг бөгөөд Грекийн Ниа Смирни (Nea Smyrni)-д орших Теогийн нагацийн орон сууцанд амьдардаг аж. Тэд гэр бүлээ батлуулан хамтдаа амьдраад 10 гаруй жил болж байгаа хосууд юм. Анх Инаг 18 настай байхад шөнийн цэнгээний газар танилцаж байсан бөгөөд Тео бензин түгээгүүрийн газар ажилладаг байсан бол Ина шөнийн цэнгээний газар зөөгч хийдэг байжээ.

2

Хосууд бүх зүйлийг хамтдаа хийх ёстой гэж тэд үздэг бөгөөд фитнессээр хичээлэх, загасчлах, шөнийн цэнгээний газар орох, далайн эргээр цуг зугаалах гэх мэтчилэн бүх л зүйлийг үргэлж хамтдаа хийхийг эрмэлздэг гэнэ. Тэдний нэг өдрийн амьдрал Ина өглөө 9 цагт босч, дэлгүүр явж, хоол хүнсний материалаа цуглуулан, өглөөний цай бэлдэхээс эхэлдэг байна. Хөнгөн зууш, кофетой уусны дараа хамтдаа фитнесс рүү явж хичээллэдэг бөгөөд орой нь шөнийн цэнгээний газар руу явж, үзэгчдийн өмнө цуг тайчих үзүүлбэр үзүүлдэг байна.

3

Ина хэлэхдээ "Тео бусад эрчүүдийн л адилаар амьдралаа авч явдаг. Харин би гэр орныхоо ажлаа хийдэг" гэсэн байна. Хосууд порно жүжигчдийн амьдралыг сонгохдоо хамтдаа хөл тавьсан бөгөөд тэд порно кинонд тоглохдоо хэзээ ч өөр жүжигчидтэй унтдаггүй бөгөөд ямар ч нөхцөлд хоорондоо унтдаг байна. Түүнээс энэ талаар асуухад "Бид эхэндээ бичлэг хийлгүүлсний дараа бусад хүмүүст ямар харагдах бол? Юу гэж хэлэх бол? гэж их санаа зовдог байсан. Хамгийн анх Тайланд болон Балид хэд хэдэн порно киноны зураг авалтанд оролцож байсан. Бид эхнэр нөхрүүд шүү дээ. Бусад хүмүүстэй унтаж хэвтэх нь утгагүй зүйл юм" хэмээн хэлсэн байна.

4

Мөн тэд "Энэ ажлын хамгийн хэцүү нь кино зураг авалтын багийнхны өмнө нүцгэлж, секс хийх нь хамгийн хэцүү санагддаг" болохыг хэлсэн юм. Түүгээр барахгүй бусад төрөл жанрийн кинонд тоглож байгаагаас өөрцгүйгээр нэг агшныг хэд хэдэн удаа авах тохиолдол байх бөгөөд найруулагчдаа загнуулах, дахин шинээр бичүүлэх гэх мэт маш хэцүү ажил болохыг онцлон хэлжээ.

5

Хосуудын очсон газруудаас тэдний сэтгэлд хүрсэн газар нь Тайланд бөгөөд уг газар хамтдаа тоглосон порно кино нь тэдний хувьд хамгийн сайн болсон нь гэж үздэг байна. Грекийн хамгийн алдартай дурлалт хосууд болох порно жүжигчид маань хувийн студи байгуулсан бөгөөд Грекийн порно урлагт шинэ цус, эрч хүчтэй залуус хэрэгтэй байгаа учраас энэ урлагт хөл тавих бодолтой байгаа залуусыг дэмжин ажиллах зорилгоор уг студийг байгуулсан юм байна.

6

Тэдний тайчих үзүүлбэрийг үзэхээр олон зуун хүн шөнийн цэнгээний газрыг зорьдог бөгөөд үзүүлбэр нь нийтдээ 15 минут гаруй хугацаатай үргэлжилдэг байна.

7

2016 онд болж өнгөрсөн "DDF Awards - 2016" буюу насанд хүрэгчдийн кино наадмаас грек хосууд хамтдаа "Чадварлаг жүжигчид" шагналыг хүртээд амжсан байна.

8

Хосууд гэрийн нөхцөлд секс хийж буй бичлэг хийлгүүлэхдээ илүү таатай байдаг бөгөөд сексийн бусад харгис, хэрцгий төрлүүдийг оролцуулсан кинонд тоглохыг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй аж. Учир нь тэдний хэлж байгаагаар "Секс бол гаж зүйл биш юм. Харин секс бол урлаг юм" гэж үздэгтэй холбоотой ажээ.

9

Инаг шөнийн цэнгээний газар хүрэлцэн ирсэн хүмүүс "Афиний хатан хаан" хэмээн нэрлэдэг бөгөөд тэрээр зөв галбиртай, сайхан биетэй байхын тулд фитнессээр шаргуу хичээллэдэг нэгэн аж.

10

Тео хэлэхдээ "Инаг харах бүрт дур булаам харагддаг. Түүнээс өөр эмэгтэйтэй би унтахыг хэзээ ч хүсэхгүй. Учир нь тэр миний хүсдэг бүх зүйлсийг надад өгдөг. Тэр миний хажууд байхад л би өөрийгөө эр хүн гэдгээ мэдэрдэг" гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()