Жингээ хасах залхуу аргууд

Эмэгтэй хүн бүрийн туйлын хүсэл бол мэдээж гоолиг сайхан бие галбиртай болох байдаг. Харин жингээ хадгалах болоод турах асуудал тухайн хүнээс чамгүй их хөдөлмөр, тэвчээрийг шаарддаг юм. Дасгал хийж хөлсөө урсгана, хоолоо сойж ходоодоо гомдооно. Гэхдээ заавал ингэж өөрийгөө зовоохгүйгээр турж болох энгийн хэрнээ сонирхолтой аргууд бас байна шүү. Ингээд та бүхэнд энгийн хэрнээ гайхалтай үр дүнтэй, жижигхэн, бүр бага зэрэг залхуу ч гэж хэлж болмоор аргуудыг танилцуулж байна.

Жингээ хасах залхуу аргууд

1 Ус уух

Та аль болох их ус уух хэрэгтэй. Өдөрт дор хаяж 2-4 литр ус уух ёстой юм шүү. Таргалалтын нэг шалтгаан нь бие организмын усны хомсдол байж ч болно. Хачирхалтай мэт боловч хүн бага ус уух тусам биед их ус хуримтлагддаг. Эсүүд усаар дүүрсэн байх тул бие хавагнаж, илүүдэл жинтэй мэт харагддаг аж. Харин та ус их ууж эхэлбэл бие организм усыг хуримтлуулах шаардлагагүй болж, жин ч буурдаг байна. Та өөрийгөө зовоож, биеэ барихгүй зүгээр л ус ууснаар турах боломжтой. 

Ус уух

2 Сайн амар

Хангалттай сайн унтаж амарсны эцэст таны хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн тань үр дүнгээ өгч, эрүүлээр тураах болно. Та дунджаар 8 цаг унтах ёстой бөгөөд ингэснээр таны биед зохих хэмжээний эрч хүч хуримтлагдаж, өглөөг гайхалтайгаар угтах юм. Мэдээж унтаж амрах дургүй хүн гэж үгүй тул энэ нь хамгийн амар тураах алхмуудын нэг болов уу?

Сайн амар

3 Өглөөний цайгаа уух

Та хичнээн яарч, амжихгүй байлаа ч гэсэн өглөөний цайг тогтмол ууж хэвших хэрэгтэй. Энэ нь таны жинг хасахгүй ч гэлээ, биеийг тань эрүүлжүүлж, элдэв ходоодны өвчлөлөөс сэргийлнэ. Үүнээс гадна өглөө сайн идэж авбал өдөр, орой идэх хоол тань багасч, таргалалтыг мартуулна. 

Өглөөний цайгаа уух

4 Өдөрт 30 минут алх

Алхах нь хүний бие махбодид ч тэр, сэтгэл санаанд ч тэр гайхалтай эерэг нөлөөг үзүүлдэг. Алхах явцад хүний бие тэр чигтээ хөдөлгөөнд орж, зүрхний үйл ажиллагаа, тархины цусан хангамж эрс сайжирч, энгийн үеэс хэд дахин илүү калори шатдаг байна. Иймд та өдөрт дор хаяж 30 минут гадуур алхаж, сайн сайхан энергийг биедээ шингээгээрэй. 

Өдөрт 30 минут алх

5 Хүссэн хэмжээгээр идэх

Лууван, алим, жүрж гэхчлэн хүнсний ногоо, жимсийг та хүссэн хэмжээгээр идэж болно. Эдгээр нь биеийг тань эрүүлжүүлж, ходоодыг тань эмчилж байдаг юм. Хэр их нь хамаагүй хамгийн гол нь юу идэж байгаа нь чухал юм шүү. 

Хүссэн хэмжээгээр идэх

6 Кофе ууж, чихэр идэж болно

Дэглэм барьж, турж байгаа хүмүүс ихэвчлэн амттан, чихэр болоод кофеноос татгалзаж, өөрийгөө зовоож байдаг. Харин эдгээрийг өглөө идэхэд ямар нэгэн сөрөг нөлөө байдаггүй болохыг та мэдэх үү? Мөн хар кофе нь калори ихээр шатааж, таныг турааж байдаг билээ. 

Кофе ууж, чихэр идэж болно

7 Өөрийгөө бүү хүчил

Би заавал энэ өмдийг өмсдөг болно хэмээн зорилго тавих нь зөв боловч өөрийгөө байнга хүчилж, сэтгэл санааны тогтворгүй байдалд аваачих нь харин ч таныг таргажуулж байдаг юм. Аль болох тайван, сэтгэл санаагаа өөдрөг байлгаснаар хурдацтай турж эхэлдэг байна. Таныг таргалуулж буй бас нэгэн шалтгаан бол "стресс" юм. 

Өөрийгөө бүү хүчил

8 Хөнгөн зууш идэх

Та өдөрт багахан хэмжээний хөнгөн зууш буюу шарсан төмс, чипс зэргийг идэж болно гээд боддоо. Гэхдээ хэмжээг нь тааруулахаа хэрхэвч мартаж болохгүй. Хорхойгоо дарж багахан идэх нь таныг таргалуулж зовоохгүй тул санаа зовох шаардлагагүй байна. Мөн багаханг идэж, цусан дахь сахарын хэмжээгээ тэнцвэржүүлснээр жин хасагдаж эхэлдэг аж. 

Хөнгөн зууш идэх

9 Коктейлээс татгалз

Коктейл нь зөөлөн сайхан амттай, уугаад байвал ороод л байдаг боловч бидний төсөөлж байгаагүй их хэмжээний калорийг өөртөө агуулж байдаг юм. Иймд аль болох үүнээс татгалзаж, уусан ч хэмжээг нь бодолцож бага зэргийг л амсаж байвал зохилтой. 

Коктейлээс татгалз

10 Бохь зажил

Хоол идсэний дараа бохь зажилж хоолоо шингээх нь тун ч зөв арга юм. Бохь зажлах үед цусны эргэлт сайжирч,  дааврын ялгаралт ихэсдэг аж. Хооллосны дараа уг дааврын ялгаралт их байх тусам цусанд өөх тос хуримтлагддаггүй гэнэ шүү. Иймд та хоол идсэний дараа 10 минут тасралтгүй бохь зажилж байгаарай. 

Бохь зажил

11 Согтууруулах ундаанаас татгалз

Согтууруулах ундааг эмийн журмаар хэрэглэхэд биед эерэг үр дүн үзүүлдэг боловч ихээр хэрэглэхэд хор болж хувирдаг билээ. Тиймээс та тунг нь тааруулж, болж өгвөл үүнээс зайлсхийж байгаарай. Жишээлбэл шар айраг гэхэд өөрөө илчлэг ихтэй бүтээгдэхүүн биш боловч үүнд агуулагддаг гол түүхий эд болох зөрөг цэцгийн ханд, спирт, нүүрсхүчлийн хий зэрэг нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг юм.

Согтууруулах ундаанаас татгалз

12 Зурагт үзэж байхдаа дасгал хий

Хүн зурагт үзэж байхдаа, дуртай цувралаа шимтэн үзэж суухдаа хамаг анхаарлаа алдаж орхидог. Харин та үүнийг нь ашиглан дасгал хийж болох юм. Анхаарал тань өөр газар байгаа тул хэр удаан дасгал хийж байгаа болоод ядарч байгаа эсэхээ ч үл анзаардаг аж. 

Зурагт үзэж байхдаа дасгал хий

13 Хоолоо удаан ид

Хоолоо удаан идэх тусам таны идэх хоолны хэмжээ багасч, турах замыг нээж өгдөг байна. Мөн хоолыг аль болох тайван, багаар идсэнээр ходоод хоолыг бүрэн боловсруулж өөх болгон биед наадаггүй эерэг талтай. Ийнхүү удаан идэх нь гэдэс аль хэдийн цадсан гэх мэдээлэл тархинд өгч, их идэхээс сэргийлдэг юм.

Хоолоо удаан ид

14 Нарны элчийг мэдэрч, тайван амьсгал

Дээр дурдсанчлан уур бухимдал, стресс нь таныг хамгийн ихээр таргалуулдаг зүйл. Иймд хамгийн гол нь та сэтгэл санаагаа тайван байлгаж, бүхнийг эерэг сайхан талаас нь харж байгаарай. Энэ нь таныг турахад томоохон тус хүргэх нь гарцаагүй.

Нарны элчийг мэдэрч, тайван амьсгал

15 Жижиг тавганаас ид

Та том тавгатай хоол идсэн ч, жижиг тавагтай хоол идсэн ч ямар ч ялгаагүй дуустал нь иддэг. Энэ нь бидний сэтгэхүйд суучихсан зуршил тул болиулна гэдэг төвөгтэй асуудал. Тиймээс зүгээр л жижиг тавгыг сонгон хооллож байвал зохилтой. Бага хоол идсэнээр ходоод сайн амарч, гэдэс дүүрэхгүй байх сайн талтай. Ингэснээр тухтай сайхан амарч, өглөөг эрч хүч дүүрэн угтдаг байна. 

Жижиг тавганаас ид

16 Шүдээ угаах

Хоол идсэний дараа бушуухан шиг шүдээ угаах хэрэгтэй. Ингэснээр таны хоол идэх дуршлыг бууруулж өгөх шидтэй юм. Гоолиг туранхай, сайхан биетэй охидын нууц ердөө энэ байдаг гэнэ шүү. 

Шүдээ угаах

17 7 минутын дасгал

Та өдөрт дуу сонсонгоо ердөө 7-10 минут өөртөө зарцуулан дасгал хийхэд хангалттай байдаг болохыг мэдэх үү? Заавал олон цагийг зарцуулж өөрийгөө зовоохоос илүүтэй үр дүнтэй дасгалыг зөв зүйтэй цөөхөн минут хийхэд л болоод явчихна. 

7 минутын дасгал

18 Өөрийгөө хянаж сур

Харсан бүхнээ идмээр санагдаж тэсгэл тэвчээр тань алдагдаад байна уу? Хэрэв тухайн хүн хэдхэн өдөр гүрийж чадвал тархинд нь тус мэдээлэл хадгалагдаж, биед сөрөг нөлөөтэй зүйлсийг идэх хүсэл улам бүр багассаар байдаг юм. Иймд та хэдхэн хоног өөрийгөө дайчлаад үзээрэй. Гэхдээ дайчилж байна гээд сэтгэлээр унаж, бухимдаад байж болохгүй бөгөөд заримдаа өөрийгөө шагнаж байхад гэмгүй. 

Өөрийгөө хянаж сур

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()