Хэмнэлт хийхийн тулд, таны хийхгүй байх 9 зүйлс

2015 онд илүү их мөнгө хэмнэх төлөвлөгөөнд тань цагаан сар багтаж байсан уу? Аливаа баяр наадмын дараа, ихэнх хүмүүсийн санхүүгийн чадвар буурдаг хэдий ч мөнгөндөө хяналт тавьж тэмдэглэх хэрэгтэй чухал баяр ёслол гэж бий.

Хэмнэлт хийхийн тулд, таны хийхгүй байх 9 зүйлс

Ингээд мөнгөө хэмнэхийн тулд, таны хамгийн түрүүнд хийхгүй байх хэрэгтэй 9 зүйлсийг танилцуулж байна.

 

1 Хадгалахгүйгээр үрэхээ зогсоо.

Хэрэв та таксинаас эхлээд кофе, гутал гэх мэтчилэн нэг зүйлд хэт их мөнгө зарцуулдаг бол, түүнийг үрж-хадгалдаг байдлаар хэрэглэхийг хичээгээрэй. Ямар ч үед та тодорхой хэмжээний хадгаламж хийх хэрэгтэй. Хамгийн зөв арга бол дутагдлаасаа ангижрах боловч хэцүү байсан ч, хадгаламж үүсгэх нь аажимдаа таатай санагдаж таны мөнгө үрэх муу зуршлаас салах бас нэгэн арга болно.

Хадгалахгүйгээр үрэхээ зогсоо.

2 Ажил дээрээ үдийн хоол худалдан авахаа зогсоо.

Ихэнх хүмүүс цаг хэмнэхийн тулд үдийн хоолоо худалдан авч хэрэглэдэг боловч ингэснээр та өөрийн санхүүдээ асуудал үүсгэж байдаг. Худалдан авч байгаа өдрийн хоолнууд мэдээж гэртээ хийснээс илүү үнэтэй тусах бөгөөд жилийн турш бага багаар үнэ нь өссөөр байдаг. Өдрийн хоолоо өөрийн гараар бэлтгэн мөнгөө хэмнэхийн хажуугаар эрүүл мэнддээ анхаараарай.

Ажил дээрээ үдийн хоол худалдан авахаа зогсоо.

3 Өдөр бүр кофе худалдаж авахаа зогсоо.

Маш олон хүмүүс кофейнгүйгээр ажлын өдрөө төсөөлөх ч үгүй биз ээ. Тийм ч учраас өдөр бүр кофе худалдан авч, мөнгөө үрдэг. Өдөрт нэг кофе авах нь тийм ч өндөр үнэтэй санагдахгүй боловч бүтэн жилээр нь тооцвол бас л бага мөнгө биш. Үүнийг багасгах нэг арга бол өглөө гэрээсээ гарахдаа өөрт шаардлагатай кофег бэлтгэж авч явах юм.

Өдөр бүр кофе худалдаж авахаа зогсоо.

4 Санамсар болгоомжгүйгээр цалингаа үрэх хэрэггүй.

Ихэнх хүмүүс нэг долоо хоногт 3 - 30 долларыг шаардлагагүй зүйлд үрдэг байна. Нэг жилээр тооцвол бага мөнгө биш нь ойлгомжтой. Гэрийнхээ хаа нэгтээ өөрт харагдах газарт шилэн сав юм уу дугтуйд мөнгө хадгал. Та түүнийг хараад 7 хоног бүр марталгүй нэмэхийг хүсэх болно.

Санамсар болгоомжгүйгээр цалингаа үрэх хэрэггүй.

5 Бэлэн мөнгөний карт хэрэглэхээ багасга.

Та 7 хоногийн турш бараг өдөр бүр ATM-ээс мөнгө авдаг бол, өөрийн бодит хэрэглээнээсээ илүүг үрж байна гэсэн үг. 7 хоногийн эхэнд өөрт тань энэ долоо хоногт хэр их мөнгө шаардлагатайг тодорхой бодож гаргаад түүнээс хойш картаа ахиж ашиглах хэрэггүй. Энэ нь таныг такси, хөнгөн зууш гэх мэт шаардлагагүй зүйлд илүү зардал гаргахаас сэргийлэхэд тусална.

Бэлэн мөнгөний карт хэрэглэхээ багасга.

6 Гадуур гарч мөнгө үрэхээ зогсоо.

Гадуур гарах бол хүмүүстэй уулзаж халуун дотно яриа өрнүүлэх гайхалтай мөч. Гэвч – хоол, согтууруулах унда, такси – үнэн юу вэ гэвэл “гадуур гарна” гэдэг ашиггүй өртөг өндөр зүйл. Гадуур гарахаа багасгаж гэртээ цагийг өнгөрөөх бол мөнгөө хэмнэх бас нэгэн арга мөн. Кино, спортоор хичээллэх зэрэгт найзуудыгаа урь, хамаагүй бага мөнгөөр үр дүнтэй уулзалт зохион байгуулж болно шүү дээ.

Гадуур гарч мөнгө үрэхээ зогсоо.

7 Тэмдэглэл хөтлөлгүйгээр мөнгө зарцуулж болохгүй.

Өдөр бүр хэдий хэрийг, юунд зарцуулснаа бичиж, тэмдэглэ. Энэ бол та яг долоо хоногт хэдийг зарцуулдагаа, шаардлагагүй зүйлд үрсэн үү, үгүй юу гэдгээ мэдэх хамгийн зөв арга. Та тогтмол хийдэг зүйлсээ яаж илүү өртөг багатай шийдэж болохыг мэддэг байх хэрэгтэй. Би энэ долоо хоногт ямар нэг шаардлагагүй зүйл худалдан авч мөнгө үрсэн үү? гэдгийг өөрөөсөө асуу.

Тэмдэглэл хөтлөлгүйгээр мөнгө зарцуулж болохгүй.

8 Оройн хоолоо гэртээ ид.

Гэртээ идсэн хоол мэдээж хямдхан. Гэтэл ресторан сонгосноор танд сарын хоол хүнсний төсвөө 3 дахин ихэсгэх шаардлага гарна. Захиалж идэхээс зайлсхийж, долоо хоног бүр оройн хоолны төлөвлөгөө гаргаж, орц материал худалдан ав.

Оройн хоолоо гэртээ ид.

9 Таамаг тавихаа зогсоож, бодит тооцоо хийж эхэл

Хүмүүс ихэнхдээ юунд зориулж гэдгээ мэдэхгүй зүгээр л мөнгөө хэмнэж, хадгалахыг хичээдэг. Та байр, машин авмаар эсвэл сургалтын төлбөрөө төлмөөр байна уу? Өөрийн тодорхой зорилгодоо анхаарч, яг юунд хүрмээр байгаагаа тодорхойл. Юунд зориулж хадгаламж нээж байгаагаа тодорхойлсон үедээ хэр ихийг, хэр удаан цуглуулах вэ гэдгээ тодорхой болгоорой. Амжилт хүсье!

Таамаг тавихаа зогсоож, бодит тооцоо хийж эхэл

Харин танд нэмж хэлэх санал байна уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()