Инээмсэглэл биднийг хэрхэн өөрчилдөг вэ?

Инээмсэглэнэ гэдэг бусдад халуун дулаан сэтгэгдэл төрүүлж, тухайн хүний өөрийг нь чимж байдаг гайхалтай зүйл билээ. Нүүрэндээ инээмсэглэл тодруулан явж буй хүнээс сайхан энерги, гэрэл гэгээ цацарч байдгаас гадна өөр олон ач холбогдолтой байдаг. Тэгвэл инээмсэглэл биднийг хэрхэн өөрчилж байдаг тухай сонирхолтой мэдээллийг сонирхоцгооё!. 

Инээмсэглэл биднийг хэрхэн өөрчилдөг вэ?

1 Эргэн тойронд байгаа хүмүүсийг аз жаргалтай болгох

"Framingham Heat Study"-ийн зүгээс хүнийг ямар нөхцөлд аз жаргалтай байдаг тухай бүтэн 20 жилийн турш судалгаа явуулахад хариуд нь хүн эргэн тойрондоо инээмсэглэл тодруулан, аз жаргалтай хүмүүс байгаа нөхцөлд бусад үетэй харьцуулахад илүү аз жаргалтай байдаг болохыг нотложээ. Тэгэхээр инээмсэглэл нь ганц таны бус, бусдын уйтгар гунигийг ч бас үлдэн хөөх ач тустай байдаг аж.

Эргэн тойронд байгаа хүмүүсийг аз жаргалтай болгох

2 Сайхан мэдрэмж төрүүлэх

Сэтгэл санаа тавгүй, бухимдаж явах үед нүүрэндээ инээмсэглэл тодруулан, аз жаргалтайгаар алхаж яваа хүмүүсийг хараад өөрийн эрхгүй сайхан мэдрэмж төрдөг шүү дээ. Таны инээмсэглэл магадгүй хэн нэгэнд урам зориг, итгэл найдвар төрүүлэх ч юм билүү? 

Сайхан мэдрэмж төрүүлэх

3 Авъяас чадвараа хөгжүүлэх

Хүн ихэвчлэн стресстсэн эсвэл сэтгэл түгшсэн үедээ өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх гэсэн бодлоосоо ухарч, няцахад хүрдэг байна. Харин энэ бүгдээс ангижрах ганц арга зам бол нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг ардаа үлдээж, нүүрэндээ инээмсэглэл тодруулан урагшлах явдал болохыг судлаачид хэлж байна.

Авъяас чадвараа хөгжүүлэх

4 Ямар ч үед өөдрөг үзэлтэй байх

Ямар нэгэн зүйл танд таалагдахгүй ч юм уу, аль эсвэл дургүйг чинь хүргэж байгаа үед зүгээр л инээмсэглээд өнгөрөөх хэрэгтэй бөгөөд энэ нь таныг амьдралд тохиолдох хэр баргийн асуудлуудад амархан шантралгүй, давж гарах үндэс болж өгдөг аж. 

Ямар ч үед өөдрөг үзэлтэй байх

5 Амжилттай байх

Амжилтын оргилд гарч, бусдаас хэдэн алхмын урд яваа хүмүүсийн энэ өндөрлөгт хүрсэн хамгийн том шалтгаануудын нэг бол үргэлж инээмсэглэх болохыг судлаачид мөн олж тогтоосон байна. Тэд үргэлж бусдын сэтгэлийг инээмсэглэл тодруулан эелдэг, боловсон харьцах зан чанараараа өөртөө татдаг бөгөөд тэдний зорьсон зорилго төдий чинээ ногоон гэрлээр бүтэх магадлал хамаагүй өндөр байдаг ажээ.

Амжилттай байх

6 Амьдралыг бэлэг хэмээн хүлээн авах

Байнга инээмсэглэж явдаг хүмүүс нь хамгийн өөдрөг үзэлтэнгүүд байдаг аж. Тэд амьдралд тохиолдох элдэв саад бэрхшээлүүдэд амархан өвдөг сөхөрдөггүй бөгөөд эдгээр зүйлсийг байх л асуудал хэмээн үздэг аж. Энэ нь ч амар юм. Учир нь хэрэгтэй, хэрэггүй зүйлд гутарч, сэтгэл санаагаар унаж, амьдралынхаа үнэт цагаасаа хумслах хэрэггүй шүү дээ.

Амьдралыг бэлэг хэмээн хүлээн авах

7 Өөрт байгаа зүйлээрээ бусдад туслах

Бурхан хүнд олон сайхан зан чанарыг өгсөн бөгөөд тэдгээрээс бусдад туслах нь буян хураах сайн үйлд тооцогддог билээ. Хэн нэгэнд ямар нэгэн зүйл дээр тусламж хэрэг болж байдаг билээ. Бусдад тусалсны хариуд ирэх талархал танд өөрийн эрхгүй сайхан мэдрэмжийг төрүүлж, өөрийн эрхгүй нэг л мэдэхэд нүүрэнд тань инээмсэглэл тодруулах нь гарцаагүй юм. 

Өөрт байгаа зүйлээрээ бусдад туслах

8 Бусдыг сэтгэл санаагаар дэмжих

Инээмсэглэж явдаг хүмүүс нь ихэвчлэн сайхан сэтгэлтэй хүмүүс байх бөгөөд үргэлж бусдад туслахыг хичээнгүйлэн эрмэлзэж байдаг ажээ. Амьдралд сэтгэл санаагаар унаж, гуниж гутрах үе бишгүй дээ л олон тохиолддог шүү дээ. Тэр бүрт дорхноо юу ч болоогүй юм шиг хандах хүмүүс цөөн байдаг учраас хэн нэгэнд таны тусламж дэмжлэг хэрэг болох нь дамжиггүй юм.

Бусдыг сэтгэл санаагаар дэмжих

9 Амьд харилцааг эрхэмлэх

Сайхан инээмсэглэлийг нүүрэндээ тодруулдаг болсноор илүү амьд харилцааг эрхэмлэх бөгөөд энэ нь бусадтай харилцах харилцааг тань илүү эелдэг, боловсон болгох ач тустай байдаг аж. Сүүлийн үед интернетээс үүдэж хүмүүс ихэвчлэн зайнаас хоорондоо харилцаж байгаа нь амьд харилцааг үгүй хийж буй гол шалтгаан болоод байгаа юм. Таныг сайхан инээмсэглэл тодруулан хэн нэгэнтэй харилцахад дургүйцэх хүн бараг л байгүй болов уу.

Амьд харилцааг эрхэмлэх

10 Сэтгэл зүрхээрээ мэдрэх

Чин сэтгэлээсээ инээмсэглэх нь танд эргүүлээд аливаа зүйлийг сэтгэл зүрхнээсээ мэдэрдэг, ойлгодог болоход тусалдаг аж. Өмнө нь аливаа зүйлд өнгөцхөн хандаж, чухал зүйлсийг мэдэлгүй, үл ойшоодог байсан бол инээмсэглэж хэвшсэнээр аливаад чин сэтгэлээсээ ханддаг болох нь ээ.

Сэтгэл зүрхээрээ мэдрэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()