1
"Indiana Jones - Kingdom of the Crystal Skull"
Тус киноны оргил хэсэг болсон цөмийн зэвсгийн дэлбэрэлтийн үеэр Индиана Жонес хөргөгчинд орж, амь аврагддаг. Маш хүчтэй дэлбэрэлтийн үеэр хот тэр чигээрээ сүйрэх боловч хөргөгчинд орж амжсан Инди ганцаараа амьд үлддэг юм. Энэ мэтийн дэлбэрэлтээс хөргөгч нь хүнийг хамгаалж, аварч чаддаг нь үнэн боловч Индигийн ямар ч бэртэлгүй гарч чадсан нь учир дутагдалтай юм. Ядаж л тэр хүзүүгээ хугалж, бэртэх ёстой боловч зүв зүгээр босоод явчих нь үнэнийг гуйвуулсан хэрэг болсон аж. Мэдээж кино тул бага зэргийн дэгсдүүлэх явдал байж болох ч, энэ мэтийн зүйлсийг анзаарч байвал зохилтой.
2
"Jaws" - Аварга загас
Тус уран бүтээлд аварга загасны үнэн төрх, зан чанарыг гуйвуулж, үзэгч олонд буруу ойлголт өгсөн юм. Учир нь кинонд аварга загасыг маш аймшигтай улангассан махчин мэтээр дүрсэлж, олон хүний алтан аминд хүрч, айдсыг төрүүлэм амьтан болгож хувиргасан байдаг. Гэвч үнэн хэрэгтээ аварга загас нь барагтай л бол хүн рүү халддаггүй бөгөөд 2 жилд гэхэд нэг, хоёр хүний аминд хүрсэн гэх тоо баримт бадйаг аж.
3
"Star wars" - Сансрын чимээ
Бид бүгдийн сайн танил, үзэх дуртай кино болох "Star Wars" буюу "Оддын дайн" нь сансар ертөнц дэхь дайн тулааныг гайхалтай, өвөрмөцөөр дүрсэлж өгдөг. Тэнд болох аймшигт дэлбэрэлт, тулаан нь чих дөжрөм чимээ гаргаж, хэнгэрэг хагалах дөхдөг юм. Гэвч энэ нь мөн л бодит байдлаас тэс өөр ажээ. Сансарт ямар ч чимээ байдаггүй бөгөөд элдэв зүйлс дэлбэрсэн ч огт дуу чимээ гардаггүй байна. Дэлхий дээр л тархаж буй дууны долгион нь агаарт даралтын хэлбэлзлийг бий болгосноор энэ нь чихэнд очиж сонсогддог байна. Харин сансарт ямар ч агаар байхгүй тул бидний чихэнд юу ч сонсогдохгүй гэсэн үг.
4
"Goldfinger" - Будагнаас болж амьсгал нь боогдож үхэх
Жэймс Бонд цуврал киноны бас нэгэн сонирхолтой анги болох "Goldfinger" дээр Бондын найз бүсгүй биеэ алтан өнгөөр будуулж, үүнийхээ улмаас амьсгал нь боогдож үхдэг билээ. Гэвч түүний үхэл хий хоосон, хийсвэр зүйл юм. Учир нь хүн бүхэн хамар, амаар амьсгалдаг болохоос арьсаар биш тул түүний үхэл ямар ч шалтгаангүй худал хуурмаг болж хувирсан байна.
5
"The Day After Tomorrow" - Дэлхий тэр чигээрээ хөлдөх
Тус кино нь шинжлэх ухааны үндэслэл дээр суурилсан гэх боловч бодит үнэнг дэгсдүүлж, олон хүний тархийг угаасан билээ. Дэлхийн сүйрлийг зөгнөсөн энэхүү уран бүтээл нь үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн хэдий ч амьдралаас хэт хальж одсон юм. Хичнээн дэлхийн тогтвортой байдал алдагдаж, хөлдөх болсон ч кинонд дүрсэлсэнтэй адил маш хурдацтай хөлдөж, сүйрнэ гэж хэзээ ч үгүй. Энэ нь амьдралд тохиосон хэдий ч он цагийн урсгалаар алгуурхан хүйтэрч эхлэх юм.
6
"Star wars" - Солирын чулуу
"Оддын дайн" кинонд сансар огторгуйд хөвөх асар том хэмжээтэй солирын чулуунууд саад тотгор учруулж, сансрын хөлгүүдийг гэмтээж, эвдэлж байдаг юм. Харин бодит байдал дээр солирын чулуу нь ердөө л теннисийн бөмбөг шиг хэмжээтэй байдаг төдийгүй сансрын хөлөгт ямар ч аюул учруулдаггүй аж.
7
"Back to the Future" - "The DeLorean"
Хэдий байж боломжгүй ч ирээдүй рүү аялаж болно гэж төсөөлье. Тус кинонд зохион бүтээгчид "The DeLorean" машиныг сонгож, ирээдүй рүү аялдаг билээ. Хэрэв та ирээдүй рүү аялахаар бол тус машиныг сонгохгүй байвал зохилтой. Учир нь энэхүү төмөр хүлэг нь хүч чадал багатайн дээр цагт хурдлах дээд хурд нь 120 км цаг аж. Энэхүү машинаар ирээдүй рүү хурдална гэдэг тун ч бэрх болов уу?
8
"White Wilderness" - Леминг
1958 онд бүтээгдсэн Дисней кино компанийн "White Wilderness" баримтат кинонд Леминг гэх мэрэгч амьтныг үй олноор амиа хорлодог хэмээн дүрсэлдэг. Гэвч энэ нь ташаа ойлголт бөгөөд хожим нь үүнийг эвлүүлэг болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Кино компанийнхан эрт үеэс яригдаж ирсэн Лемингүүдийн тоо толгой өсдөггүй талаарх домгоос сэдэвлэн, тэднийг толгойлогчоо даган, үй олноороо хадан цохион дээрээс үсэрч амиа хорлодог хэмээн худал цуурхалыг хүмүүсийн тархинд суулгаж өгсөн билээ. Харин үнэн хэрэгтээ тус амьтад нь овог болж амьдардаг бөгөөд тоо толгой нь өсч, бусдынхаа овог руу халдахад шууд л устгадаг тул өсч, буурсаар өдөр хоногийг өнгөрүүлж явдаг аж.
9
"Amadeus" - Сальери алуурчин байсан
"Amadeus" гэх кино нь 1984 онд бүтээгдсэн бөгөөд тус кинонд нэрт хөгжмийн зохиолч Антонио Сальери (Antonio Salieri)-г Моцартын зохиосон хөгжмийг устгаж, хулгайлдаг байсан хэмээдэг билээ. Цаашлаад Сальери, Моцартыг хөнөөж, аймшигт хэрэг үйлдсэн гэдэг боловч энэ бүгд худал юм. Үнэн хэрэгтээ ийм зүйл огт болж байгаагүй бөгөөд тус киног Оросын нэрт зохиолч Александр Пушкин (Alexander Pushkin)-ын зохиолоос сэдэвлэсэн байдаг.
10
"Braveheart" - Шотланд үндэстний хувцас
Олон хүний сэтгэлд хоногшсон гайхалтай уран бүтээлийг үзэж байгаагүй хүн гэж ховор. Харин тус кино нь 13-р зууны үеийг дүрслэн үзүүлдэг боловч, Шотланд эрс үндэсний хувцсыг өмсөж харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ тус өвөрмөц хувцсыг 17-р зуунаас Шотландчууд өмсөж, эдэлж эхэлсэн хэмээн үздэг юм.
11
"Armageddon" - Солирын гамшиг
"Armageddon" кинонд маш том буюу Техас мужын хэмжээтэй солирын чулуу дэлхийг чиглэн ирж, дэлбэрдэг. Үүний үндсэн дээр аюулт гамшиг нүүрлэж, 10,000 гаруй цөмийн бөмбөгний хүчээр дэлбэрэлт үүсч буйгаар дүрсэлдэг билээ. Харин бодит байдал дээр Техас муж шиг том хэмжээтэй солир гэж байхгүй бөгөөд байсан тохиолдолд 800,000 гаруй цөмийн бөмбөгний хүчээр дэлхийг үнсэн товрого болгох байжээ.
12
"The Dark Knight" - "Утсаар яримаар байна"
Ганц "Харанхуйн хүлэг баатар" кинон дээр ч бус маш олон кинон дээр цагдаа нар гэмт хэрэгтэнг утсаар яриулахыг шаардахад зөвшөөрч орхидог. Мэдээж тэд нэгэнт л гэмт хэрэгтэн тул буруу зүйл хийх нь тодорхой байхад үүнийг ойлгодоггүй. Энэ мэтчилэн давтагдсан үйл явдал кино бүрт л гардаг юм. Арай өөр шинэ зүйл сэдсэн нь дээр болов уу?
13
"Transformers" - Нуран унах
Олон уран бүтээл дээр гол дүрийн залуус өндөр барилга, хадан дээрээс нуран унах атлаа зүв зүгээр босоод гүйдэг. Хэрэв тэд төмөр биетэй биш л бол гэмтэж, цаашлаад үхэх нь гарцаагүй. Тус явдал "Transformers" кинон дээр ч мөн гардаг бөгөөд маш өндөр барилга дээрээс унах хэдий ч сандал дээрээс л ойчсон мэт босоод явчихдаг. Харин амьдрал дээр хэзээ ч ийм зүйл гэж үгүй. Кино амьдралаас үүдэлтэй боловч хэт хол төөрсөн уран бүтээл нь бусдын тархийг угааж, бодит байдлаас холдуулж орхидог билээ.
14
"The Never Ending Story" - Үхлийн аюултай сордог элс
Тус кинонд морь нь сордог элсэнд шигдэж, үхдэг юм. Мэдээж сордог элс аюултай боловч та тайван байх аваас амархан мултарч болдог билээ. Харин тухайн хүн биеэ чангалж, айдаст нөмрөгдөн, хөдлөх тусам улам гүн шигдэж үхдэг. Тиймээс таны үхэх үү? Сэхэх үү? гэдэг зөвхөн өөрөөс тань хамаарах аж.
15
"Finding Nemo" - Ганц бие аав
"Немогийн эрэлд" гэх хүүхэлдэйн киног үзэж байгаагүй хүн гэж ховор. Энэхүү уран бүтээл нь хүүгээ гэх аавын сэтгэлийг маш гоёмсгоор гаргаж өгдөг. Тус кинонд гарах загасыг "Clownfish" гэдэг бөгөөд тэд бүгд эхээс төрөхдөө эр хүйстэй байдаг аж. Цаг хугацаа өнгөрч тэд өсч томрохын хэрээр хоёр хүйсд хуваагдаж, эр эм болдог байна. Харин хоёр загас гэр бүл болж, эм загас нь үхэх аваас эр загас нь эм болж хувирдаг аж. Иймд Немогийн аав үнэн хэрэгтээ эм хүйстэй байх ёстой билээ.