1
Оёдлыг харах
Жинхэнэ брэндийн цүнх нь төгс гэмээр оёдолтой байдаг. Тэд жаахан оёдол зөрөх төдийд л худалдаанаас гаргадаг аж. Тиймээс хэр нямбай, жигд оёсон эсэхийг нь хараарай.
2
Төмөр тоноглолууд, цахилгааныг шалгах
Оригинал цүнх мөн бол тоноглол нь хүнд, цул, хөндий биш, мөн дээр нь брэндийн логог бичсэн байдаг. Энэ нь мэдээж хусах, зүлгэхэд арилах ёсгүй. Тиймээс тэдгээр тоноглолын өнгө, хийцийг сайтар ажиглах хэрэгтэй.
3
Материалыг шалгах
Оригинал цүнхийг жинхэнэ арьс, брезентон материалаар хийдэг. Эмжээр хүрээг нь ч гэсэн жинхэнэ арьсаар бүрдэг юм. Тиймээс та өөрийн сонирхож буй цүнхээ оригинал эсэхийг нь мэдэхийн тулд арьсан эмжээрийг шалгаж болно.
4
Брэндийн нэр
Цүнхний дотор талд үйлдвэрлэсэн улсыг бичсэн арьсан шошго байдаг. Хэрвээ ийм зүйл байхгүй бол хуурамч гэдэг нь тодорхой юм шүү. Мөн үйлдвэрлэсэн улсыг нягтлах хэрэгтэй юм.
5
Сериал тоо
Бүтээгдэхүүний дотор талын код нь савлагаатай таарч байх, эсвэл түүнийг үг үсгийн алдаа, элдэв "но-той" зүйл байгаа эсэхийг шалгаарай. Иймэрхүү бичигтэй л бол жинхэнэ гэсэн үг биш. Тиймээс сайтар шалгах нь зүйтэй.
6
Савлагаа
Мэдээж цүнх авахдаа таны анхаарах ёстой зүйлүүдийн нэг бол гаднах савлагаа, баглаа боодол юм. Оригинал цүнхэнд хайрцаг, доторх даавуун уут зэргийг дагалдуулдаг бөгөөд тухайн барааны гэрчилгээг ч мөн хийсэн байдаг.
7
Дотор бүрээсний өнгө
Бүрээсний өнгө жигд, оёдол цэвэр, маш сайн чанарын бат бөх материалтай бол та түүнийг эргэлзэлгүй аваарай. Харин маш болхи оёж, дотор материалын өнгө зөрөх зэрэг асуудлуудтай байгаа бол дуураймал гэсэн үг юм.