“HAPPINESS CENTER” байршлаа өөрчилж, хүүхэд залуустаа улам бүр ойртлоо

2016-09-07, 09:48
3,015

М-Си-Эс Кока-Кола компанийн “Happiness Center” байршлаа өөрчилж, МУБИС-ын ойролцоох байранд нүүж орсон бөгөөд уржигдар буюу 9-р сарын 5-ны өдөр шинэ байрныхаа нээлтийг хийлээ. Тус компани хүүхэд залууст зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлэх зорилготой уг төвийг өнгөрсөн 2012 оноос эхлэн ажилуулж байгаа юм. Харин энэ удаа байршлаа өөрчилж, оюутан залуустаа илүү ойртох зорилгоор, МУБИС-ийн зүүн урд талд шинэ байртай болжээ.

“HAPPINESS CENTER” байршлаа өөрчилж, хүүхэд залуустаа улам бүр ойртлоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Happiness Center”-т  тэмдэглэлт баяр, ёслол, сонирхолтой лекц, уулзалт, танин мэдэхүйн болон хөгжөөнт тоглоомын уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулагддаг ажээ. М-Си-Эс Кока-Кола компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уг төвийг үнэ төлбөргүй ажиллуулдаг бөгөөд тэнд залуус ном уншиж, найз нөхдөөрөө чөлөөт цагаа өнгөрүүлэх бүрэн боломжтой зэрэг маш олон давуу талтай юм байна. Тухайлбал, уг төвд СУИС-ын оюутнууд хүрэлцэн ирж, дуу, жүжгийн хичээлээ давтаж зарим оюутан бие биедээ өөрсдийн дэглэсэн бүжгээ зааж өгч байв. Мөн номын сан ч байна билээ. Тэнд бүжиг давтаж байсан бүжигчин охидын нэг болох Г.Дэлгэрмаагийн сэтгэгдлийг сонсоход “М-Си-Эс Кока-Кола компанийн “Happiness Center” төвд тогтмол ирдэг. Энд бид найз нөхдөөрөө цуглан, хичээлээ давтаж заримдаа бүжгийн бэлтгэлээ хийдэг юм. Мөн найзуудаараа ирж ярилцаж суухад тохьтой байдаг. Дулаахан, цэвэр цэмцгэр орчинтойгоос гадна тоглолт хийх тайз, хөгжим, тоног төхөөрөмж хүртэл иж бүрнээр нь суурилуулж өгсөн. Манай ангийнхан энд ирж чөлөөт цагаа өнгөрүүлж байхаар ярьцгааж байгаа.

Оюутан бидэнд үнэ төлбөргүй үйлчилдэг, чөлөөт цагаа найзуудтайгаа өнгөрүүлэх боломжтой ийм газар тэр бүр байдаггүй шүү дээ” гэлээ. Мөн нээлтэд хүрэлцэн ирсэн МУБИС-ын оюутан О.Бадрах “Happiness Center” манай сургуультай ойрхон нээгдэж байгаад баяртай байна. Ангиараа энд ирээд хичээлээ давтсан ч болохоор санагдлаа. Залуус бидэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар олддоггүй, ядаж л зааланд тоглох гэхээр үнэ төлбөртэй, заримдаа мөнгө нь байсан ч заал олдохгүй тохиолдол бий. Харин номын санд суухад хоорондоо хичээлээ ярилцаж болдоггүй, чимээ шуугиан гаргахгүй байх ёстой гэсэн дүрэмтэй байдаг болохоор бас ярилцах боломжгүй байдаг. Энд найзуудаараа ирээд ярилцаж сууж болох юм байна. Гоё тохь тухтай, таатай орчинтой. Хүүхэд залуусын чөлөөт цагт зориулж ийм гоё төв нээж өгсөн М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Бид та бүхний энэхүү сэтгэлийг хүндэлж, өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийж, ирж ном уншиж байна гэж хэлье” гэсэн юм.

Аз жаргалыг түгээх “Happiness Center” нь М-Си-Эс Кока-Кола компанийн шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдах, хэрэглэгчдийн ая тухтай байдлыг ханган залуус өөрсдийн оролцсон хөтөлбөрийнхөө шагналыг авахад ойр, дөт болгох, Кока-Кола Компани болон түүний брэндийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хамгийн түргэн хугацаанд хүргэх зорилготой.

Тийм ч учраас энэ төвд үнэ төлбөргүй “Wi-Fi” орчин, “Х-ВОХ” тоглоом, лекц семинар зохион байгуулах танхим, найз нөхөдтэйгээ ярилцаж суух тухтай орчин, хичээлээ давтаж, ном унших боломжтой номын булан, өөрийн авьяас чадвараа хөгжүүлж бэлтгэл сургуулилт хийх болон тоглолт ч хийж болох тайз, иж бүрэн тоног төхөөрөмж хүртэл бэлтгэсэн байна. Тодруулбал нэг удаа 80 хүн хүлээж авах хүчин чадалтай юм байна.

М-Си-Эс Кока-Кола компани нийгмийн харицлагынхаа хүрээнд хүүхэд залууст зориулсан ийм таатай орчин бүрдүүлж байгаа бөгөөд бусад бизнесийн байгууллагад үлгэр жишээ болохуйц энэхүү төслийн нээлтийн үеэр оюутан залуус, сурагчид болон оюутны байгууллагынхан хүрэлцэн ирсэн байлаа. Тэд бусдадаа ая дуугаа өргөж, өөрсдийн дэглэсэн бүжгээрээ мэндчилгээ дэвшүүлж, баярласан сэтгэлээ илэрхийлж байв.

Энэ үеэр М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав ярихдаа “Манайх 2012 оноос эхлэн “Happiness Center” төвөө ажиллуулж байгаа. Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, хүүхдүүд болон залуус руу чиглэсэн нэлээд ажлууд хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Happiness Center” маань байгаа юм. Хамгийн гол нь оюутан залуус энд ямар ч үнэ төлбөргүйгээр үйлчлүүлэх боломжтой гэдгээрээ онцлогтой” гэж ярилаа.

Угаас манай залуус чөлөөт цагаа хаана хэрхэн өнгөрүүлэх вэ хэмээн гайхацгаадаг. Тиймээс архи согтууруулах ундаагаар үйлчилдэг шөнийн цэнгээний газар олширсон. Ингээд залуус элбэг олддогоор нь шөнийн цэнгээний газрыг зорьдог. Гэтэл “Happiness Center” шиг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар манайд бараг байхгүй. Нийгэмд сайн сайхныг түгээн дэлгэрүүлэх, залуусыг зөв зүйлд уриалан дуудах зорилгоор хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төв ажиллуулж байгаа нь нийгмийг зөв зүйлд уриалан дуудсан үр дүнтэй ажил болжээ.

Манай орны хүн амын 70 гаруй хувийг 18-35 насны залуус эзэлдэг. Гэвч залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудын ихэнх нь зугаа цэнгэл, ууж, идэх, эрүүл мэндээ хохироох тал руугаа л яваад байгаа харагддаг. Уг нь залуучуудын  чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нь мэдлэг мэдээлэл олгосон, эрүүл ахуйн шаардлага хангасан, стрессээ тайлж, элдэв сөрөг зүйл байхгүй тав тухтай орчинг бүрдүүлсэн газар байх ёстой.  Тэнд нь  залуучууд өөрийгөө аль аль талаар нь хөгжүүлдэг, залуус хоорондоо мэдлэг мэдээлэл, санаа бодлоо солилцдог, алжаалаа тайлдаг, ер нь залуусын хүссэн бүгд л байвал зүгээр гэдгийг хэн хүнгүй мэддэг ч хийж хэрэгжүүлж байгаа нь тун цөөхөн.

Харин М-Си-Эс Кока-Кола компани манай нийгэмд тулгамдаад буй залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх асуудлыг соргогоор олж харж, тэдэнд зориулсан төв нээж байгаа нь ихэд зөв ажил. Эх орны ирээдүй болсон хүүхэд залуусынхаа чөлөөт цаг, найз нөхдийн хүрээллээ хэрхэн сонгож цагийг хаана өнгөрүүлж байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй байдаг. Залуучууд энэ эх орныг авч явах ирээдүйн хүмүүс гэдэг утгаараа тэд, олуулааа хамтдаа ярилцаж, зөвлөлдөж хэн нэг нь өөрийн мэддэг чаддаг зүйлээ бусдадаа хэлж өгч байх нь нийгэм цаашлаад манай хөгжих, залуусын боловсрол дээшлэх том алхам болдог. Энэ утгаараа нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа М-Си-Эс Кока-Кола компанийнханд баярлах нь зүйтэй.

Н.Ганчимэг

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.