1
Арьсаа нар, салхинаас хамгаалах
Зөвхөн нар гэлтгүй хүйтэн сэвшээ салхи ч таны арьсыг маш ихээр хуурайшуулан, өнгө зүс алдуулдгийг анхаарах нь зүйтэй. Тиймээс ч хүмүүс намар, хаврын улиралд арьсаа түлхүү арчилдаг. Өвөл, зун гэлтгүй нарны тосыг тогтмол түрхэж хэвших нь таны арьсны элдэв асуудал, хөгшрөлтөөс сэргийлэх болно. Нарны хэт ягаан туяа нь арьсыг хөгшрүүлэх процессийг түргэсгэж, цаашлаад арьсны хавдраар өвчлүүлэх магадлал өндөртэй юм.
2
Нүүрээ өдөрт нэг удаа угаа
Хачирхалтай сонсогдож байж магадгүй ч, нүүрийг өдөрт олон удаа угаах нь арьсыг хуурайшуулан, хөгшрүүлэх процесийг түргэсгэж өгдөг. Тиймээс шөнө унтахаасаа өмнө нүүрээ сайтар цэвэрлээд амрах ёстой аж. Харин өглөө сэрээд нүүрний тослогийг хөвөнгөөр цэвэрлэсний дараа нүүр будалтыг хийж өгөөрэй.
3
Усанд орсны дараа арьсаа чийгшүүлэх
Таны залуу сайхан зүс царайгаа хадгалах чухал зүйлийн нэг бол арьсны чийгшил юм. Бидний арьс яг л цэцэг ургамалтай ижил, ус чийгээр тэжээгдэн байдаг билээ. Иймд дотроосоо шингэн зүйлийг сайтар ууж, гаднаасаа арьсыг сайтар чийгшүүлэх тосыг жигд нимгэн түрхэж өгөөрэй. Арьсаа чийгшүүлж байна гээд тосоо арьсандаа зузаан шавах нь харин ч сөрөг үр дагавартай юм.
4
Өдөрт 5 удаа хоолло
Эрүүл зөв хооллох дэглэм нь бидний залуу сайхан зүс царайгаа хадгалахад чухал нөлөөтэй. Тиймээс та өдөрт аль болох олон удаа, бага багаар хооллох хэрэгтэй. Таны хоолны орцонд жимс, самар, тэжээллэг ногоонууд зонхилох хэрэгтэйг санаарай. Мэдээж махыг ч мөн мартаж болохгүй. Учир нь мах нь уургаар баялаг учир, арьс, булчингийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
5
Тамхи бүү тат
Магадгүй та маш олон зөвлөгөө, мэдээлийн сайтуудаас тамхины хор уршгийн талаар сонсож байсан биз ээ. Тамхи нь бидний арьсанд байдаг шаардлагатай шим тэжээлийг сорон авч, арьсыг хэд дахин хөгшрүүлдэг. Зөвхөн арьсанд ч бус шүдийг шарлуулж, биеийг бохирдуулснаар та наснаасаа эрт хөгшин харагдах болно.
6
Дээшээ харж унтах
Хэрвээ та доошоо харж унтдаг бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь доошоо харж унтах нь хөгшрөлтийг түргэсгэж, дотоод эртний үйл ажиллагаанд ачаалал учруулснаар бие өвдөх, арьсыг үрчлээтүүлэх сөрөг талуудтай. Таны дарж унтдаг хэсгүүд болох нүүр, хүзүү, чих хэсгийн арьс гүн үрчлээс үүсдэг юм. Тиймээс аль болох дээшээ харж унтахыг хичээгээрэй.
7
Кокосны найрлага бүхий тосыг түрхэх
Кокосны тос нь байгалийн антиоксидантийг ихээр агуулдаг тул арьсны хөгшрөлтөөс таныг хамгаалдаг. Мөн арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгснөөр арьсны өнгийг засахаас гадна, таныг мөнхийн залуу харагдуулах шидтэй. Тиймээс та гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгохдоо кокосны найрлагатайг сонгож байх нь зүйтэй.
8
Сахлаа авч, арьсаа арчлах
Эрчүүдийн хувьд ч гэсэн наснаасаа залуу, жавхаалаг харагдахад арьс арчилгаа хамгаас чухал. Нэн ялангуяа сахлыг авсны дараах арчилгаа нь таны насыг тодорхойлдог байна. Сахлыг авахдаа зориулалтын хөөсийг ашиглаж, татуургаар авсны дараа арьсны онцлогоос хамааран сахлын ус, лосьоныг түрхэж өгөх хэрэгтэй юм.
9
Иогийн дасгал хийх
Иогийн дасгал хийснээр таны бие организм бүрэн амарч, алжаал ядаргааг тань тайлахаас гадна арьсыг тань эрүүл, залуу харагдуулах ач холбогдолтой байдаг ажээ. Мөн арьсны уяан хатан чанарыг нэмэгдүүлснээр хөгшрөлтийг удаашруулж, илүүдэл жин үүсэхээс сэргийлж, овор багатай залуу сайхан харагдуулдаг.
10
Үргэлж гуужуулагч хэрэглэхээс зайлсхий
Нүүрээ цэвэрлэх нь таны арьсыг амрааж өгөхөөс гадна батга гарахаас урьдчилан сэргийлж өгдөг байна. Үүний тулд байгалийн оливийн тос ашиглан нүүрээ цэвэрлэх хэрэгтэй бөгөөд үүний дараа нүүрээ хуурай болтол нь зөөлөн арчих хэрэгтэй байдаг аж.
- Нүүрний тань арьс амархан хуурайших
- Батга гарсан үед
- Арьс тань хүрэхэд халуун дүүгэх
- Байнга загатнах
- Ямар ч бүтээгдэхүүн авч хэрэглээд үр дүнгээ өгөхгүй байх