Бодит амьдралаас сэдэвлэсэн хамгийн шилдэг 15 кино

Урлаг урлагийн дотроос хүнд ухаарал, сургамж хайрлаж, сэтгэл зүрхнийх нь нарийн хөг утсыг хөндөж чаддаг нь кино урлаг юм. Уран зөгнөлт, түүхэн, дайн тулаантай, зөгнөлт, хайр дурлалын гээд олон төрөл жанрын кинонууд  нь жилээс жилд чанаржин, хүмүүсийн хүртээл болсоор байгаа билээ. Энэ дундаас бидэнд ухаарал хайрлах, хайрын тухай кинонууд хүнийг хамгийн ихээр догдлуулж, баяр гунигийг хослуулсан мэдрэмжийг төрүүлдэг. Тэгвэл хамтдаа бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн шилдэг кинонуудтай танилцацгаая.

Бодит амьдралаас сэдэвлэсэн хамгийн шилдэг 15 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "The Vow"

Ким (Kim) болон Крикитт Карпентер (Krickitt Carpenter) нарын хайр дурлалын түүхээс сэдэвлэн бүтээсэн "The Vow" буюу "Амлалт" киноны гол дүрүүдэд жүжигчин Чаннинг Татум (Channing Tatum) болон Рэйчел МакАдамс (Rachel McAdams) нар тогложээ.  Киноны үйл явдал нь залуу хосууд осолд орсноос болж, эмэгтэй нь амьдралынхаа сүүлийн 18 сарын хугацаан дахь ой санамжаа алддаг бөгөөд энэ хугацаанд тэрээр дурлалт залуутайгаа учирч байсан ажээ. Эмэгтэйн ой санамж дахин сэргээгүй ч гэлээ, залуу түүнийг өөрт нь дахин хайртай болох хүртэл бууж өгөлгүй, тэмцэж байгаа тухай гардаг байна.

"The Vow"

2 "Queen of the Desert"

Энэхүү киног Их Британийн зохиолч, аялагч Гертруд Белл (Gertrude Bell)-ийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Гол үйл явдал нь язгууртан айлын охин болох Гертруд баян тансаг амьдралаас залхаж, зүүн зүгийг зорих бөгөөд замдаа Хенри Гадоган (Henry Gadogan)-тай учирч, хайр сэтгэлийн холбоотой болж байгаа тухай гардаг аж. Киноны гол дүрүүдэд жүжигчин Николь Кидман (Nicole KIdman), Жэймс Франко (James Franco) нар тогложээ.

"Queen of the Desert"

3 "Anna and the King"

Уг кино нь багш, аялагч Ана Леоновенс (Ana Leonowens)-ын дурсамжаас сэдэвлэн бүтээсэн кино юм. 1860 онд Монгкут (Mongkut) хааны 39 эхнэр, 82 хүүхдэд англи хэлний хичээл 5 жилийн хугацаанд заахаар очсон ухаалаг, алсын хараатай эмэгтэй болох Ана багшийн амьдралыг харуулсан кино бөгөөд гол дүрд жүжигчин Жоди Фостер (Jodie Foster) тоглосон байна.

"Anna and the King"

4 "Out of Africa"

Данийн зохиолч Кэрен Бликсен (Karen Blixen)-ний тухай өгүүлсэн намтар номноос сэдэвлэн бүтээсэн уг киноны гол дүрийг жүжигчин Мерил Стрийп (Meryl Streep) бүтээжээ. Тэрээр энэхүү дүрээрээ "Academy Awards"-аас нийт 7 шагналыг хүртэж байсан юм. Үйл явдлын хувьд Африкт бизнесээ эхлүүлэхээр явсан Кэрен анчин, аялагч Денис Финч (Denys Finch) хэмээх эртэй учирч, хайр дурлалын романс үүсгэж буй тухай гардаг аж.

"Out of Africa"

5 "Dangerous Beauty"

Жүжигчин Кэтринь МакКормаз (Cathrine McCormack)-ийн гол дүрд нь тоглосон энэхүү киног XVI зууны Веницийн үзэсгэлэнт ахайтан нарын нэг болох Вероника Франко (Vеronica Franco)-ийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Кинонд бүсгүй дурлалт залуутайгаа гэр бүл болж чадахгүй болдог бөгөөд ээжийнхээ үгээр олон залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн ахайтан болж буй тухай гардаг байна.

"Dangerous Beauty"

6 "The Theory of Everything"

Шинжлэх ухаанч Стифен Хоукинг (Stephen Hawking) болон философийн ангийн оюутан Жэйн Вайлд (Jane Wild) нарын хайр сэтгэлийн тухай өгүүлэх уг кинонд булчин сулрах өвчин туссан шинжлэх ухаанч залуугийн хайр сэтгэлийн тухай гардаг аж. Гол дүрийг бүтээсэн жүжигчин Эдди Редмэйн (Addy Redmayne) энэхүү дүрээрээ "Academy Awards"-д нэр дэвшиж, Оскарын наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг авсан юм.

"The Theory of Everything"

7 "The Invisible Woman"

Чарльз Дикенс (Charles Dickens) болон Эллен Тернар (Ellen Ternar) нарын хайр дурлалыг өгүүлэх уг киноны гол дүрд жүжигчин Ралф Фиеннс (Ralph Fiennes) болон Фелисити Жонес (Felicity Jones) нар тогложээ. 1857 онд учирсан тэдний учрал 13 жил үргэлжлэх бөгөөд зохиолч Чарльз өвчний улмаас нас барснаар тэдний хайр сэтгэл төгсгөл болж буй тухай гардаг аж.

"The Invisible Woman"

8 "A Beatiful Mind"

Энэхүү кинонд "Шизофениа" өвчнөөр өвчилсөн "Нобель"-ийн шагналт, агуу математикч Жон Нэш (John Nash)-ийн өөрийн эхнэр Элишиа Ларде (Alicia Larde)-тай хамтдаа аюулт өвчний эсрэг нүүр тулан тэмцэж тухай буй гардаг ажээ. Киноны гол дүрүүдэд жүжигчин Расселл Кроув (Russell Crowe), Женнифер Коннелли (Jennifer Connelly) нар тоглосон байна.

"A Beatiful Mind"

9 "Walk the Line"

"Country" чиглэлээр уран бүтээл туурвидаг байсан гайхалтай авъяаслаг дуучин болох Жонни Кэш (Johhny Cash)-ийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн кинонд 10 жилийн турш хүсч, мөрөөдөж явсан бүсгүйтэйгээ учирсан ч, дуучин залуу хар тамхинд донтож, хосууд хоорондоо үл ойлголцож буй тухай гардаг байна. Дуучин залуугийн дүрийг жүжигчин Хоакуйн Финикс (Joaquin Phoenix) бүтээсэн бөгөөд түүний дурлалт бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин Жюнь Картер (June Carter)-ийн хувьд "Academy Awards"-аас шагнал хүртэж байжээ.

"Walk the Line"

10 "The Edge of Love"

Алдартай яруу найрагч Дайлан Томас (Dylan Thomas)-ийн бодит амьдралаас сэдэвлэсэн уг кинонд гэрлэсэн залууд дурласан яруу найрагч бүсгүйн хайр дурлалынхаа төлөө бууж өгөхгүй тэмцэж байгаа тухай гардаг аж. Амьдрал дээр байдаг "Дурлалын гурвалжин"-г уг киноноос жинхэнэ утгаар нь үзэж болох нь ээ. 

"The Edge of Love"

11 "Becoming Jane"

Английн зохиолч Жэйн Остен (Jane Austen) болон Ирландын хуульч Томас Лефрой (Thomas Lefroy) нарын хайр дурлалын тухай гарах уг киноны гол дүрүүдэд жүжигчин Энни Хаттэвэй (Anne Hathaway) болон Жэймс МакКой (James McCoy) нар тоглосон байна.

"Becoming Jane"

12 "The New World"

Их Британий ахмад Жош Смит (Josh Smith)-ийн намтраас сэдэвлэн бүтээсэн энэхүү кинонд Жош, Индиан омгийн гүнжтэй хайр сэтгэлийн холбоотой болж, хайр сэтгэлийнхээ төлөө хамтдаа тэмцэж буй тухай гардаг байна. Жошийн дүрд жүжигчин Коллин Фаррелл (Collin Farrell) тогложээ. 

"The New World"

13 "Colonia"

Уг кинонд Чили дэх армийн баазад танилцсан залуухан Германи хосын хайр дурлалын тухай гарах бөгөөд дурлалт залуу нь Дигнидад (Dignidad)-ийн колони руу баривчлагдан явдаг аж. Гол дүрүүдийг жүжигчин Эмма Уатсон (Emma Watson) болон Даниел Бругль (Daniel Bruhl) нар бүтээжээ.

"Colonia"

14 "Eat, Pray, Love"

Хайр дурлал гэдэг хүний амьдралын хамгийн чухал үнэт зүйл болох тухай өгүүлсэн уг киноны гол дүрүүдийг жүжигчин Жулиа Робертс (Julia Roberts) болон Хавьер Бардем (Javier Bardem) нар бүтээжээ. Уг киног зохиолч Элизабет Гилберт (Elizabeth Gilbert)-ийн бичсэн зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна.

"Eat, Pray, Love"

15 "Pursuit of Happyness"

Алдарт жүжигчин Will Smith-н тоглосон бүх цаг үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм кино. Ганц бие аав хүүгийнхээ төлөө шударгаар ажиллаж, түүндээ хамаг л анхаарал халамжаа зориулан, өвдөг сөхрөхийг мэдэхгүй амьдрана. Сэтгэлээр унасан үедээ энэхүү киног үзэн урам аваарай.

"Pursuit of Happyness"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()