Эерэг энерги хэрхэн хуримтлуулах вэ?

Та бүхэндээ Эмэгтэй хүн хэрхэн хаанаас өөртөө сайхан энерги цуглуулах талаар сонирхолтой нэгэн нийтлэлийг хүргэж байна. Магадгүй та өөрийн дуртай зүйлс, гэр бүлээсээ эерэг энергийг мэдэрдэг бол, өөр бас олон зүйлсээс энерги, эрч хүч авч болохыг мэддэг боллоо. Таны хичээл зүтгэлд амжилт хүсье.

Эерэг энерги хэрхэн хуримтлуулах вэ?

1 Даашинз банзал өмсч байх.

Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг.

Даашинз банзал өмсч байх.

2 Гар, хумсаа тогтмол арчилж, цэвэр байлгах.

Үзэсгэлэнтэй гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайхан энерги төвлөрүүлнэ.

Гар, хумсаа тогтмол арчилж, цэвэр байлгах.

3 Сайн зохиол унших.

Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдэж болно.

Сайн зохиол унших.

4 Бүжиглэ.

Тэр тусмаа араб юм уу, латин америк бүжиг хамгийн тохиромжтой нь. Эмэгтэй хүний энерги, тачаангүй байдлыг улам цогцлоодог.

Бүжиглэ.

5 Дуу аялж заримдаа чанга дуулж бай.

Дуу аялж заримдаа чанга дуулж бай.

6 Тогоочийн курст явах.

Эмэгтэй хүний энергийг тодорхой түвшинд дээшлүүлдэг. Хэрвээ та гал тогооныхоо ажилд муу бол курст явж суралцсан нь дээр. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр.

Тогоочийн курст явах.

7 Гол нуур, далайн эргээр зугаалах.

Ус эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог.

Гол нуур, далайн эргээр зугаалах.

8 Цэцгийн баглаа худалдаж авах.

Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг.

Цэцгийн баглаа худалдаж авах.

9 Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах.

Хэрэггүй, хуучин хувцас, хэрэглэл эмэгтэй хүний энергийг султгадаг.

Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах.

10 Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах.

Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрвээ та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын хэдэн хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид сар, жилээр нь гаргадаг болж болно.

Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах.

11 Эрүүл зөв хооллолтын курст явж болно.

Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалз.

Эрүүл зөв хооллолтын курст явж болно.

12

Сайн, сайхан аж төрж буй хүмүүсийн талаар болон танин мэдэхүй, оюуныг цэнэглэж чадах мэдээлэл бүхий ном сэтгүүл унших. Элдэв хов жив, хар мэдээлэлтэй сэтгүүлээс хол байсан нь дээр.

13 Номын дэлгүүрүүдээр тогтмол зочилж бай.

Орох болгондоо ном худалдан авах албагүй ч шинэ гарсан ном, зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодогийг мэргэжилтнүүд тогтоосон.

Номын дэлгүүрүүдээр тогтмол зочилж бай.

14 Явган зугаалгад цаг гаргаж бай.

Ганцаараа юм уу, найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалан алх. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй.

Явган зугаалгад цаг гаргаж бай.

15 Шувуу юм уу амьтан тэжээх. Мөн цэцэг тарьж ургуулах.

Ялангуяа урт ургамал юм уу хоолсог ургамал илүү ээлтэй.

Шувуу юм уу амьтан тэжээх. Мөн цэцэг тарьж ургуулах.

16 Дэлгүүр хэсэх.

Заавал худалдан авалт хийх шаардлагагүй. Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж, өмсч үзээд, таалагдсан нэг зүйлээ удахгүй авна хэмээн төсөөлж болно. Үнэхээр л сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий.

Дэлгүүр хэсэх.

17 Найз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий.

Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн энергиэ солилцоно гэсэн үг.

Найз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий.

18 Йогоор хичээллэх.

Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч, энергиэ хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайхан бүхнээ бусдад түгээх чадвартай. Йогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, эрч хүчийг бий болгодог.

Йогоор хичээллэх.

19 Буян үйлдэж бай.

Их, бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юмуу өлссөн хүмүүсийг хооллож байх. Хэрэгтэй үед цагийг нь олж гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж бай.

Буян үйлдэж бай.

20

Тансаг үнэртэй тос уусгасан юм уу сарнайн дэлбээ, тайвшруулах давстай ваннанд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга юм.

21

Ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов энхрийлэн халамжил. Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн энергиэр цэнэглэж байна гэсэн үг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()