Сүсэг бишрэлээсээ болж аймшигтай гэмт хэрэг үйлдсэн хүмүүс

Сүсэг бишрэл гээч нь дэлхийн хаана ч оршин байсаар ирсэн билээ. Гэвч үүнээс улбаалан ухаан санаагаа алдаж, гэмт хэрэг үйлдсэн, хүний аминд хүрсэн тохиолдлууд ч байх юм. Ингээд тэд чухам юунаас болж, гэмт хэрэг үйлдэв, үүний үр дүнд юу болсон талаарх мэдээллийг танд дуулгая. Хүн ухаанаа алдаж, бусдын үгийг шүтэж амьдарваас бусдад хохирол учруулахаас гадна өөрийн ирээдүйгээ баллаж болохыг доорх мэдээллээс ойлгож болно.  

Сүсэг бишрэлээсээ болж аймшигтай гэмт хэрэг үйлдсэн хүмүүс

1 Салемийн шулмын ангуучлал

1692-1693 оны хооронд Америкийн Салем хотод шулам, шидтэнгүүд ихээр оршин суудаг хэмээн үздэг байв. Тэднийг шидтэн гэхээс илүүтэй шулам хэмээн үзэж, ард иргэд, оршин суугчдад төвөг удаж, хорлож магад хэмээн шулмуудыг барих их ажилд мордсон байдаг. Харин тэд гэм зэмгүй 20 гаруй хүнийг ямар ч шалтгаангүйгээр баривчилж, хөнөөсөн төдийгүй тэдний 14 нь эмэгтэйчүүд байв. Тус аймшигт явдал ийн өндөрлөсөн бөгөөд сүүлд буруу шийдвэр гаргасан болохыг тогтоосон байдаг юм. 

Салемийн шулмын ангуучлал

2 "Jonestown"

"Jonestown" гэх шашны бүлэглэлийг анх Жим Жонес (Jim Jones) гэх эрхэм 1950 онд байгуулж байжээ. Үүнд нь итгэгч нар хамрагдаж, Жим Жонесийн хэлсэн үг бүрийг дагаж, бурхныг шүтэж байв. Харин түүний бүлэглэлийг олон хүмүүс хууль бус гэж үзэж байсан бөгөөд үүнийг нь эсэргүүцсэн төлөөлөгч, сэтгүүлч нарыг ихэд жигших болсон тэрээр амийг нь бүрэлгэсэн  байна. Үүнээсээ ихэд эмээсэн Жим Жонес дагалдагч нартаа хор уулгаж, өөрийгөө буудан хөнөөсөн аж. Түүний шийдвэрийн уршгаар 800 гаруй хүн хордож үхсэн билээ.

"Jonestown"

3 Флоридагийн вампириуд

1998 онд Род Феррелл (Rod Ferrell) гэх залуу өөрийгөө 500 жилийн настай цус сорогч хэмээн тодотгож, Флорида мужид оршин суух олон залуусыг багтаа нэгтгэн, цус сорогч болгох их үйлсийг эхлүүлжээ. Тэд хамтдаа амьтдын цус ууж, хазах дадлага хийж, энэ бүхнийг Род Феррел толгойлж байв. Харин Талархлын баярын өдөр тэд Ноами (Naomi) гэх бүсгүйн гэрт очиж, түүнрүү дайрч, хөнөөжээ. Тус явдал 3 хоногийн дараа ил болж, цагдаа нар Род Фереллийг баривчилж, бүх насаар нь хорих ял оноосон аж. 

Флоридагийн вампириуд

4 Элизабет Батори (Elizabeth Báthory)

Гүнгийн авхай Элизабет Батори (1560 - 1614) бол түүхэн дэх хамгийн хэрцгий алуурчдын нэг бөгөөд “The Blood Countess” хэмээх нэрээр алдаршчээ. Тэрээр онгон охидын цусаар ундаалахын зэрэгцээ цусаар дүүргэсэн ваннанд орох дуртай байсан гэдэг. Ингэхийн тулд 600 гаруй охидыг хөнөөж, цусыг нь юүлж авсан аж. Залуу охидын цусанд шумбах нь хөгшрөлтийг удаашруулж мөнхийн залуу байлгадаг гэж үздэгтэй нь холбоотой бөгөөд тэрээр өөрийн гоо сайхан байдлаа хадгалхын тулд харгис авирлаж, цуврал аллагуудыг үйлдэж байв. Харин энэ бүхнийг илрүүлж, эцэст нь түүнийг хананы завсар хавчуулж тамлаж хөнөөсөн гэдэг.

Элизабет Батори (Elizabeth Báthory)

5 Чикагогийн аймшиг

Чикога хотын алан хядах бүлэглэл нь 4 гишүүнээс бүрддэг байв. Тэд нийтдээ 18 эмэгтэй хөнөөж, маш олон эмэгтэйг сүрдүүлж, алахыг оролдож байсан аж. Эдгээр гэмт хэргүүд нь 1981-1982 оны хооронд болж өнгөрсөн бөгөөд тэднийг шулмын хүч удирдаж, бузар хүүхнүүдийг хороохыг тушаадаг байсан аж. Угтаа бол тэд ердөө л өөрсдийн мухар сүсэг, бишрэлээс болж гэм зэмгүй олон бүсгүйн аминд хүрсэн юм. 

Чикагогийн аймшиг

6 Элиз Палер (Elyse Pahler)-ийн аллага

Калифорни мужын ойролцоо 15 настай Элиз Палео охиныг 3 залуу хүчирхийлж, хөнөөсөн байв. Тэд тус хэргээс үүдэн 26 жилийн хорих ял авсан билээ. Харин залуус Сатаны шашныг баримталдаг бөгөөд өргөл барьц өгөхийн тулд тус хэргийг үйлдэж, охиныг хөнөөн, амьдралаа балласан байна. Тэд онгон охин хөнөөж, үүнийгээ эзэндээ барьснаар үүрдийн аз жаргал, хөрөнгө мөнгийг хүртэнэ хэмээн итгэж тус хэргийг үйлдсэн гэдэг. Харин сүүлд тус хэргээс сэдэвлэн "Jennifer's body" гэх киног бүтээсэн аж. 

Элиз Палер (Elyse Pahler)-ийн аллага

7 Албино хүмүүсийн эрлэг

Албино хүмүүсийг Африк, Танзаны улсуудад далдын шидтэй, аюултай хэмээн үздэг байжээ. Нэг ёсондоо тэднийг хүн гэж үзэлгүй, муу ёрын бэлэг тэмдэг хэмээн хүлээн авдаг байв. Тиймдээ ч 2009 онд тус төрлийн хүмүүсийг хөнөөх явдал ихсэж замбараагаа алдаж байсан аж. Иймд цагдаа нар мөрдлөгө явуулж, буруутныг баривчлаж, ахин ийм хэрэг гарахгүй байх тал дээр оршин суугчдад сануулга өгсөн юм.

Албино хүмүүсийн эрлэг

8 Туранхай эр

"Slender man" буюу туранхай эрийг домогт өндөр, урт гартай, хар хувцас өмсөж, нүүрээ цагаан даавуугаар боодог хэмээдэг аж. Харин тус туранхай эр нь 2009 онд бодит амьдралд гарч ирсэн юм. Энд тэндгүй "Slender man"-тэй адил хувцасласан хүмүүс явж байсан бөгөөд 2014 онд үүнээс болж нэгэн аймшигтай хэрэг гарсан байна. 2 охин туранхай эрийн тэнэг ярианд гүн автаж, найзыгаа хөнөөхийг оролдсон аж. Туранхай хүн тэдэнд найзыгаа хөнөөхийг тушаасан бөгөөд хэрэв хөнөөхгүй бол тэдний гэр бүлийнхнийг ална хэмээсэн аж. Иймд тэд найзыгаа хутгалсан төдийгүй азаар охин амьд гарч чадсан юм. Охидыг сүрдүүлсэн этгээдүүдийг баривчилж, шоронд хорьсон аж. 

Туранхай эр

9 Доктор Наренда Дабхолкар ( Dr. Narendra Dabholkar)

12 жилийн турш эмчээр ажилласан Наренда нь Энэтхэг гаралтай, чадварлаг нэгэн аж. Харин тэрээр мухар сүсэгт итгэгчдийг сэнхрүүлэх, мухар сүсгээр дамжуулж, хүмүүст буруу зүйл сургамжлахыг зогсоох гэж олон сар, жилийг зарцуулж, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Гэвч түүний энэхүү байдлыг үл таашаасан мухар сүсэгтнүүд түүний аминд хүрч, хөнөөсөн байна. Түүнийг 2 эр буудан хөнөөгөөд зугтсан гэх боловч харамсалтай нь цагдаа нар тэднийг барьж чадаагүй юм. Ямартай ч тэрээр түүхийн хуудаснаа мухар сүсэгтэй цуцашгүй тэмцсэн гэдгээрээ тодоос тод бичигдэн үлдсэн билээ. 

Доктор Наренда Дабхолкар ( Dr. Narendra Dabholkar)

10 Мэнсоны гэр бүл

1960-1970 аад оны үеэр Америк залуучдын дунд "хиппи” хэмээх хэв маяг хүчээ авч, гэмт хэрэг хар тамхи, архидалт, арьсны үзлээс шалтгаалсан гадууурхал, зөрчил хяналтаас гарч байх үед дэлхий дахинаа Чарльз Мэнсоны "Гэр бүл” хэмээх бүлэглэлийн үйлдсэн цуврал аллага, сэтгэл сэрдхийлгэм хэргээрээ шуугиан тарьж, олны дургүйцлийг дээд цэгт нь хүргэж, түгшээж  байв. Тус бүлэглэлийг Чарльз Мэнсон (Charles Manson) анх байгуулж, өсвөр насны залуус хүүхдүүдийг элсүүлж байжээ.  Тухайн үед Битлз хамтлаг ид эрчээ аваад байсан бөгөөд тэдний арсьны үзлийн эсрэг урьдчилан сэргийлэх хэв маягтай дууг гуйвуулан ойлгож Мэнсоны гэр бүлийнхэн гэмт хэрэг үйлдэх сэдлээ болгож байжээ. Сүүлд мөрдөн байцаалтын шатанд тэд мэдүүлэхдээ Битлз хамтлагийн "Цагаан” гэдэг цомгийн дуунууд нь тэднийг мансуурахад нь их дөхөм өгсөн гэж ярьсан удаатай. Тэд ихэвчлэн охид бүсгүйчүүд, нэр алдартай оддыг хөнөөдөг байсан төдийгүй Холливуудын нэрт найруулагч Роман Полански (Roman Polanski)-гийн 8 сартай жирэмсэн эхнэрийг хэрцгийгээр хөнөөж байсан гэдэг. Алуурчид ямар ч шалтгаангүй зүгээр л бурхны өгсөн захиасын дагуу бусдыг хөнөөдөг байсан аж. Чарльз Мэнсон болон түүний хамсаатнуудыг бүх насаар нь шоронд хорих ял өгсөн байдаг билээ. 

Мэнсоны гэр бүл

11 Диваажингийн хаалга

Диваажингийн хаалга гэх нэрийдлийн дор маш олон хүмүүс амиа хорлосон байдаг. 1970 онд Маршал Эйплэвайт (Marshall Applewhite), Бони Нейтлэз (Bonnie Nettles) нар хамтарч тус бүлэглэлийг байгуулж, олон хүний ухаан санааг төөрөгдүүлдэг байжээ. Тэд хүмүүст дэлхий удахгүй сүйрнэ, тиймээс бид хор ууж амиа егүүтгэн, диваажинд хүрэх хэрэгтэй хэмээн ойлгуулахаас гадна харь гарагийнханы тухай элдэв зүйлс ярьдаг байсан юм. Иймд 1997 оны 3-р сарын 26-нд 39 хүн зэрэг амиа хорлосон аж.

Диваажингийн хаалга

12 "Cropsey"

Яг л "Skinny man"-тэй адил "Cropsey" нь домог төдий зүйл байсан ч 2009 онд амьдрал дээр биелэж эхэлсэн юм. Хүүхдүүд алга болж, яг адил таних тэмдэг үлдсэн байх нь үүнийг нэг хүн үйлдсэн гэдгийг нотолж байв. Цагдаа нар эрчимтэй хайсны эцэст 2 хүүхдийн цогцсыг олсон бөгөөд хэргийн буруутан болох Андре Рэнд (Andre Rand)-ийг баривчилж, 50 жил хорих ял өгсөн байна. Түүний энэхүү хэргээс сэдэвлэн баримтат киног бүтээсэн байдаг. Харин түүнийг шашны үзэл суртал, баримтлалаас үүдэж, ийн хэрэг хийсэн болохыг сүүлд нотолсон билээ. 

"Cropsey"

13 Питер Штумп (Peter Stumpp)

Рейн мөрний дагуух Бедбург хотын фермер Питер Штумпыг хүний мах идсэн, цуврал аллага үйлдсэн гэж буруутган шүүжээ. Хатуу эрүү шүүлтийн дараа Штумп өөрийгөө 12 наснаасаа эхлэн хар шид хэрэглэж байгаа, чөтгөрөөс чоно болгон хувиргадаг бүс авсан, 25 жилийн турш хүмүүсийг ангуучлан алж байсан гэж мэдүүлсэн байдаг. Тэрээр хөл хүнд хоёр эмэгтэй, 14 хүүхэд, түүний дотор охинтойгоо цус ойртосноос төрсөн хүүгээ идсэн хэрэгт буруутгагдсан юм. Шүүхээс Питер Штумп, түүний охин, холын хамаатан нууц амрагийг нь дугуйнд хүлэн дөрвөн мөчийг нь таслах, арьсыг нь амьдаар нь хуулах, дараа нь толгойг нь тасдах, биеийг нь шатаах гэсэн хамгийн аймшигтай хатуу ялаар цээрлүүлсэн байдаг. 

Питер Штумп (Peter Stumpp)

14 Ахмад Сураджи (Ahmad Suradji)

Тэрээр 42 охины амийг бүрэлгэж, дэлхий дахиныг айдаст автуулж байсан цуврал алуурчин юм. Тус эр нь Индонез гаралтай бөгөөд хар шидэнд итгэгч нэгэн байжээ. Энэхүү алуурчин нь хий үгс сонсож, үүндээ автан хүний амь бүрэлгэдэг байсан бөгөөд сүүлд энэ нь илэрч цаазаар авахуулсан аж. Түүний хамгийн их харамссан зүйл нь дээд тэнгэрийн захиснаар 70 бүсгүйг хөнөөх байсан ч зорилго, хэлсэн үгэндээ хүрч чадаагүйд оршиж байсан гэнэ. Дэндүү харгис, хэрцгий түүнийг хөнөөсөнд олон хүн баяртай байж, сэтгэл нь амарсан юм. 

Ахмад Сураджи (Ahmad Suradji)

15 Адольфо де Иисус Констанзо (Adolfo de Jesus Constanzo)

Тэрээр 1962 онд Флорида мужид мэндэлсэн байна. Бага байхаасаа л ээжийнхээ хамтаар энэ тэрүүгээр хэсүүчилж явдаг байсан бөгөөд аялаж явахдаа хар шидэнд итгэх болжээ. Энэ нь цааш даамжирсаар тэр хар тамхи наймаалж, хүний аминд хүрэх болсон байна. Цагдаа нар түүний хийсэн хэргүүдийг ил болгоход залуу 14 хүнийг алчихсан байсан юм. Түүнийг цагдаа нар баривчлахад тэрээр шоронд насаараа хоригдохыг хүсээгүй тул амиа хорлосон гэдэг. 

Адольфо де Иисус Констанзо (Adolfo de Jesus Constanzo)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()