Ээ дээ, энэ Япончууд уу?

Техник технологийн хурдацтай хөгжлөөр дэлхийд тэргүүлж буй хэдий ч, этгээд хачин үйлдлээрээ цахим ертөнцийг шуугиулж байдаг Япончуудын тухай сонирхолтой баримтууд ёроол нь үл харагдах далай мэт дуусашгүй арвин гэлтэй. Тэгвэл хамтдаа Япончуудын тухай ээлжит нэгэн сонирхолтой баримтуудыг нэгтгэсэн мэдээллийг та бүхэндээ хүргэе гэж бодлоо.

Ээ дээ, энэ Япончууд уу?

1 Автомат машин

Япон улс нь хамгийн олон автомат машинтайгаараа дэлхийд алдартай ажээ. Эдгээр автомат машинуудын ихэнх нь хоол, хүнсний бүтээгдэхүүн авахад зориулагдсан байдаг аж. Түүгээр барахгүй халуун хоолнууд, төрөл бүрийн амттан, чихэр, мөхөөлдөс болон тамхи, сонин, шүхэр, бэлгэвч авахад хүртэл зориулсан автомат машинууд байдаг байна. 2014 оны байдлаар гэхэд л Японд нийт 50.400.000 гаруй автомат машин байна гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн нэг жилд автомат машинаас олж буй ашиг нь 50 тэрбум доллар хүрдэг байна. 

Автомат машин

2 Ухаалга суултуур

Гадаадын улс орнуудаас Японд айлчлан ирж буй жуулчдын хамгийн ихээр сонирхдог зүйл бол ухаалаг суултуур юм. Энэхүү суултуур нь үйлчлүүлэгчийг хүндэрсний дараа автоматаар өөрөө бүх зүйлсийг цэвэрлэдэг бөгөөд танд 00-ын цаасны хэрэг огтхон ч гарахгүй гээд боддоо.

Ухаалга суултуур

3 Гэр зочид буудал

Японд ирж буй жуулчдын дунд алдартай бас нэгэн үйлчилгээ нь "Гэр, зочид буудал" юм. Анх 1970 онд японы зохион бүтээгч, дизайнер Кишо Курокава уг зочид буудлын загварыг зохион бүтээж байжээ. Тохилог тав тухтай байхаас гадна үнийн хувьд хямд байдаг учраас жуулчдын сонирхлыг ихээр татдаг байна. 

Гэр зочид буудал

4 Хосуудад зориулсан зочид буудал

"Хосуудад зориулсан зочид буудал" нь дан ганц Японд төдийгүй Азийн улс орнуудад нэлээдгүй алдартай газруудын нэг юм. Уг газар хосууд болзох боломжтой бөгөөд өрөөнүүд нь машин, сансрын хөлөг онгоц, галт тэрэг шиг хэлбэр, загвартай байдаг аж. Үнийн хувьд байршлаасаа хамаарч харилцан адилгүй байдаг аж. 

Хосуудад зориулсан зочид буудал

5 Нойтон салфетка үнэгүй тараадаг маркетинг

Хэрвээ та Япон улсад аялаж амрахаар очвол хотын гудамжинд үнэгүй салфетка тарааж буй хүмүүстэй тааралдах болно. Тэдгээр хүмүүс нь компанийнхаа үйл ажиллагааг сурталчилж буй ажилчид юм. Японд компаниуд үйл ажиллагаагаа хэрэглэгчдэд танилцуулахдаа шинэ маркетингийн санаа бодож олсон нь уг нойтон салфетка тараах байсан бөгөөд ариун цэврээ сахиж, өвчин зовлон тусахыг хэн ч хүсэхгүй бөгөөд улмаар нойтон салфеткыг авч, хэрэглэх үедээ гаднах цаасан дээр бичсэн тухайн компаний тухай зарыг олж уншихад гол учир нь байгаа юм

Нойтон салфетка үнэгүй тараадаг маркетинг

6 Цэвэрч хүмүүс

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай хүмүүсийг Япончууд гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Тэд ихэвчлэн өвлийн улирал маск зүүдэг бөгөөд энэ нь ханиад томуу тусахаас сэргийлэхээсээ илүүтэйгээр бусдад царайгаа ил харагдуулахыг хүсэхгүй байгаатай холбоотой ажээ. Энэ нь тэдний хувьд түгээмэл зүйл болсон бөгөөд залуучууд нь бүр загварлаг, дэгжин харагдуулах маскыг сонгон авч зүүдэг гэнэ шүү.

Цэвэрч хүмүүс

7 Машины автомат гараж

Автомашинаа гаражинд тавина гэдэг хүмүүсийн хувьд асуудал болдог зүйлсийн нэг байдаг билээ. Тэгвэл техник технологийн дэвшлийг харуулж байдаг Япончууд энэхүү асуудлыг шийджээ. Тэд автомат гаражыг зохион бүтээсэн байна. 

8 "Randoseru" цүнх

Японы дунд сургуулийн сурагчид нь ихэвчлэн уг цүнхийг үүрдэг бөгөөд хэрвээ та "Аниме" хүүхэлдэйн кино үздэг бол сайн таньж байгаа байх гэж бодож байна. Нэг авсан байхад хамгийн багадаа нийт 6 жил барихаар чанартай хийдэг ажээ. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд хар, эмэгтэй хүүхдүүдийн хувьд улаан өнгийг сонгодог байна. 

"Randoseru" цүнх

9 "Otooshi" хоол

"Otooshi" нь жижиг загасны амтласан мах бөгөөд "Izakaya" рестораны салбаруудаар үйлчлүүлэгчдийн захиалга бэлэн болох хүртэл уг зоогийг үнэгүй өгдөг аж. Япон улс нь маргахын аргагүй загасан бүтээгдэхүүнээр дэлхийд хамгийн алдартай нь билээ.

"Otooshi" хоол

10 Халаасны халаагуур

"Kairo" буюу халаасны халаагуур нь хаана ч авч явахад авсаархан бөгөөд амархан даарч, бээрдэг хүмүүст маш хэрэгтэй бүтээгдэхүүн юм. Япончууд энэхүү бүтээгдэхүүний дараагийн загварыг хийхээр аль хэдийн ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд өмнөхөөсөө илүү том загвартайгаар хийж байгаа аж. 

Халаасны халаагуур

11 Будаагаар хийсэн урлаг

Бидний өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэдэг будаа гэхээр хамгийн түрүүнд Япон улс санаанд орж ирдэг нь нууц биш юм. Дэлхийн олон улс орон японоос будааны хэрэгцээгээ импортлон авдаг нь ч үүнтэй холбоотой биз ээ. Тэгвэл япончууд тарьж буй будаагаараа урлагийн бүтээл хийх болсоор багагүй хугацаа өнгөрчээ. 

Будаагаар хийсэн урлаг

12 "Dekotora"

Энэхүү нүсэр том машин нь олон өнгөөр будсан, төрөл бүрийн гэрлээр чимэглэсэн ачааны автомашин юм. Анх энэхүү ачааны автомашиныг 1970-аад оны үед гарч байсан "Truck Yarou" хэмээх кинон дээр ашиглаж байжээ. Уг машины эзэд нь өөрсдийнхөө дотоод ертөнцийн илэрхйилэл болгож уг машиныг ийн гоёж, чимэглэсэн байдаг аж. 

"Dekotora"

13 Хурдны галт тэрэгний цэвэрлэгээ

Японд хурдны галт тэрэг нь хамгийн их дээ 10 минут саатдаг бөгөөд энэ хооронд үйлчилгээний ажилчид хурдны галт тэрэг дотор орж, хэдхэн хормын дотор цоо шинэ мэт болтол нь цэвэрлэдэг байна. Япончуудын энэхүү хурдтай бөгөөд үр дүнтэй үйлчилгээг дэлхий нийтээрээ шагшин гайхацгааж байгаа аж.

14 Хамран доторх үс авагч

Дэлхий нийтэд жил бүр цоо шинэ техник технологийг япончууд танилцуулдаг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэдний танилцуулж буй технологиуд нь эхэндээ оврын хувьд том хэмжээтэй байдаг байсан бол сүүлийн жилүүд дэх танилцуулсан бүтээлүүд нь ихэвчлэн жижиг хэлбэртэй болсон байна. Үүний нэг жишээ нь хамран дахь үс авагч, жижиг машин юм. Сүүлийн үед эрчүүд маш ихээр уг бүтээгдэхүүнийг авч, хэрэглэж байгаа ажээ. 

Хамран доторх үс авагч

15 Нүдний дусаагуур

Таны гэр бүлийнхэн болон ойр дотны найз нөхөд тань Япон явсан бол ирэхдээ танд бэлгэнд нүдний тусаагуур өгч байсан л биздээ ? Аялал жуулчлал өндөр хөгжсөн Японд жуулчдын нутаг буцахдаа хамгийн ихээр худалдан авдаг зүйл бол нүдний тусаагуур байдаг аж. Энэ нь дотроо нүдний ядаргааг тайлах, цагааруулах, нулимс байнга гарахыг зогсоох гэсэн хэд хэдэн төрлүүдтэй байдаг байна. 

Нүдний дусаагуур

16 00-ын углааш

Япончуудын гэрийн нөхцөлд өмсдөг углааш нь ихэвчлэн "Toilet" буюу нойлын өрөө гэсэн бичигтэй углааш байдаг ажээ. Энэ нь угаалгын өрөөний шаланд хальтарч унахаас сэргийлсэн байдгаас гадна, өнгө үзэмж сайтай дээр нь эзнийхээ хөлд эвтэйхэн гэнэ.

00-ын углааш

17 Дөрвөлжин тарвас

Уг дөрвөлжин хэлбэртэй тарвас нь Кагавад ургадаг бөгөөд 100 жилийн өмнөөс эхлэн тариалах болжээ. Гэвч Япончууд нь тарвасыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэггүй бөгөөд голдуу баяр ёслолын үеэр л худалдан авч, баярын ширээгээ чимдэг байна. 

Дөрвөлжин тарвас

18 Автоматаар онгойдог таксины хаалга

Такси барих гээд гараа өргөхөд тань машин өмнө чинь ирээд, хаалга нь автоматаар онгойвол танд ямар санагдах вэ? Мэдээж өвөрмөц мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй юм. Тэгвэл Япончууд аль хэдийн зах зээлд хаалга нь автоматаар онгойдог автомашин нийлүүлээд эхлэсэн бөгөөд хамгийн анх 1964 оны Токиогийн Олимпийн наадмаас өмнө анхных  загварыг танилцуулж байжээ.

Автоматаар онгойдог таксины хаалга

19 Хүүхдүүд сургууль даа ганцаараа ирж, гэрлүүгээ ганцаараа явдаг

Ихэнх улс орнуудад хүүхдүүдээ сургуульд нь эцэг эх нь хүргэж өгдөг билээ. Харин Японд тийм зүйл байдаггүй бөгөөд хүүхдүүд сургууль руугаа ганцаараа явж, гэртээ ч гэсэн ганцаараа явж ирдэг аж. Япончууд хүүхдийг 6 нас хүрсэн л бол багаас нь бие дааж сургадаг байна. 

Хүүхдүүд сургууль даа ганцаараа ирж, гэрлүүгээ ганцаараа явдаг

20 Хурдны галт тэргэн дотор хөлөө угааж болох нь ээ

Фүкүшима (Fukushima)-гаас Шинжо (Shinjo) ордог Ямагата (Yamagata) хурдны галт тэрэг нь дотроо хөлөө угаах тусгай өрөөтэй байдаг аж. Тийм болоод ч тэр үү, уг галт тэргээр гадны жуулчид ихээр үйлчлүүлэх дуртай байдаг ажээ. 

Хурдны галт тэргэн дотор хөлөө угааж болох нь ээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()