16
Булшны чулуу
Танай хашаанаас цогцос нь байхгүй булшны чулуу олдвол та яах вэ? Мэдээж сайхан сэтгэгдэл төрөхгүй нь лавтай. Түүгээр барахгүй "Энд хэн нэгнийг оршуулж байсан бол цогцос нь хаана байгаан бол? Хэн нэгэн цогцсыг нь нааш цааш нь хөдөлгөсөн юм болов уу?" гэх зэрэг олон асуултууд толгойнд чинь эргэлдэх нь гарцаагүй юм. Тэгвэл энэхүү хачирхалтай хэрэг АНУ-ын Калифорнигийн нэгэн гэр бүлд тохиолдсон байна. Тэд хашаанаасаа цогцосгүй нийт 15 булшны чулууг олжээ. Холбогдох газар нь санал гомдлоо хэлэхэд өмнө нь амьдарч байсан айлын гэрийн эзэн булшны чулуун дээр нас барагсдын нэрийг сийлдэг ажил хийдэг нэгэн байсан байжээ.
15
Дэлхийн II дайны үед хэрэглэж байсан цөмийн бөмбөг
Айлуудын хашаанаас итгэмээргүй зүйлс олдог хүмүүс нь ихэвчлэн барилга байгууламж болон цэцэрлэгжүүлэлтийн компанийн ажилчид байдаг аж. Үүний нэг жишээ нь Торонто хотод болсон бөгөөд газар ухаж байсан ажилтан, захиалгын ажлаа хийж байх үеэрээ итгэмээргүй зүйл олсон нь цөмийн бөмбөг байв. Тэр даруйд нь цагдаагийн газар аваачиж өгөхөөр яаралтай явсан бөгөөд "Миний машины ард цөмийн бөмбөг байгаа" гэж хэлэхэд цагдаагийн ажилчид шоконд орох дөхжээ. Учир нь мэдэхгүйгээсээ болж, уг цөмийн бөмбөгийг идэвхжүүлэхэд хүрэхэд асар их гарз хохирол авчрах аюултай байдаг байна. Хожим энэ талаар нухацтай судлаж үзэхэд Дэлхийн II дайны үеэр хэрэглэж байсан цөмийн бөмбөг мөн болох нь тогтоогдсон бөгөөд олдсон газраас нь холгүйхэн газар цэргийн бааз байдаг байсан нь тогтоогдсон байна.
14
Эмэгтэй жүжигчин
Олны танил эрхмүүдийг амьдаар нь харчих юмсан гэсэн бодол дотроо битүүхэн тээж явдаггүй хүн гэж бараг үгүй биз ээ. Тэгвэл тэдний нэгтэй та хашаан дотроо тааралдана гэж төсөөлөх ч үгүй байгаа нь мэдээж. Тэгвэл нэгэн азтай залуу кино жүжигчин Маргот Киддер (Margot Kidder)-ийг хашаанд нь байхыг олж байжээ. Тухайн үед жүжигчин Маргот Киддер нь бүхэл бүтэн 4 өдрийн турш ор сураггүй алга болоод байсан юм. Түүнд чухам юу тохиолдсон болоод танихгүй айлын хашаан дотор байсны учрыг тайлалгүй өнгөрсөн бөгөөд жүжигчин бүсгүй өөрөө тэр талаар юу ч санадаггүй байна.
13
Араг яс
Булшны чулуу олох тийм сайхан мэдрэмж төрүүлэхгүй байхад үхсэн хүний араг яс олох тэрнээс дор байх нь ойлгомжтой юм. Канадад амьдардаг нэгэн хосын газар ухаж байх үед газраас яс цухуйжээ. Эхлээд хосууд амьтны яс байх гэж бодож байтал хүний араг яс болох нь тодорхой болсон байна. Араг ясыг холбогдох газарт нь өгч шинжлүүлэхэд 24 настай охиных болох нь тогтоогдсон байна.
12
Халимны чулуужсан үлдэгдэл
Гэри Жонсон (Gary Johnson) хэмээх эрхэм хар багаасаа л судалгааны ажилд дуртай нэгэн байсан бөгөөд энд тэндээс олсон сонин содон зүйлсээ музейд өгч, хөөрхөн хэдэн төгрөг олдог нэгэн аж. Гэтэл түүний нэг удаагийн олдвороор 16 сая жилийн настай халимны чулуужсан үлдэгдэл олдоно гэж хэн санах билээ.
11
Өлсгөлөн матар
Хүн бүр л хүүхэд байхдаа матар, махчин загас гээд далай тэнгист амьдардаг амьтдаас айдаг байсан нь нууц биш юм. Харахад айдас төрүүлэм эдгээр амьтдыг далай, тэнгисээсээ холдон явж, айлын усан сан дотор байж байна гэж хэн ч төсөөлөхгүй нь лавтай. Тэгвэл нэгэн далайтай ойр орших эрхмийн гэрт өдрийн хоолоо хайж, матар орж ирсэн бөгөөд нохой, муураар нь хооллосныхоо дараачаар усан сан дотор нь байсан аж. Уг үйл явдал Флорида (Florida) мужид болсон бөгөөд гэрийн эзэн тэр даруйд нь цагдаа руу залгаж, дуудлага өгсөн байна.
10
Эртний олдвор
Мичиган (Michigan)-д амьдардаг хоёр хүү хашаанаасаа нэгэн сонин хэлбэртэй, эртний гэмээр зүйл олсон нь 13000 жилийн настай яс байжээ. Тэд эхэндээ нохойны баас байна гэж бодож байсан ч, энэ нь олон мянган жилийн өмнө амьдарч байсан амьтны яс болох нь тогтоогдож, байгалийн түүхэн ховор олворуудыг хадгалдаг музей рүү шилжсэн байна.
9
Хулгайч
Танд өмнө нь хоосон байшин дотор ганцаараа биш өөр хэн нэгэн бас байгаа юм шиг санагдаж байсан л биздээ? Гэхдээ буг чөтгөр эсвэл сүнсний талаар биш хүний талаар ярьж байгаа гэдгийг анхаараарай. Самуэл Уиллиамс (Samuel Williams)-ийн хувьд жирийн л нэгэн өдөр болж байлаа. Гэртээ хийх юмгүй, зурагт үзээд сууж байх үед нь түүнд хүн цонхных нь гаднаас хараад байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрсөн байна. Энэ мэдрэмж нь нэг хэсэгтэй арилахгүй байсан бөгөөд гадаа юу байгаа эсэхийг харахаар гэрээсээ гарчээ. Тэгтэл хашаан доторх хуучин байшингаас нь чимээ гарах нь тэр. Очоод хартал танихгүй этгээд хашааг нь даваад цаашаа гүйж байв. Тэрээр цагдаа дуудсан бөгөөд "Манайхыг яг ухах гэж байсан байх. Тэр хулгайч байсан байх" хэмээн хэлжээ.
8
Цөмийн бөмбөгнөөс хорогдох байр
Жон Симс (John Sims) байшингаа худалдаж авсны дараачаар хөршүүдээсээ байшингийнх нь хаа нэгтэй цөмийн бөмбөгнөөс хорогдох байр байгаа эсэх талаар хачирхалтай зүйл сонссон ч, эхэндээ төдийлэн итгээгүй аж. Гэвч мэргэжлийн хүмүүс авчран хайлгахад тэдний байшингийн доод хонгилоос үргэлжилсэн хэлбэртэй хорогдох байр байсан байна. Тэрээр энэхүү хорогдох байрыг ашиглан өөр зүйл хийхээр төлөвлөж байгаа аж.
7
Цэнэглэгдсэн буу
Буу олно гэдэг бол мэдээж сайн хэрэг биш билээ. Нэг талаасаа "Хэний буу юм бол? Яах гэж энд байгаа юм бол?" гэх мэт асуултуудад булагдахад хүргэхээс гадна нөгөө талаасаа өөрийгөө хэрэгт хийх ч эрсдэлтэй юм. Тэгвэл 2014 онд Калгарид амьдардаг нэгэн залуу хашаанаасаа дүүрэн сумтай, гохийг нь дарахад л буудахад бэлэн буу олжээ. Цагдаа нар хүний амь насыг эрсдэлд оруулах зүйл хийхээр хэн нэгэн төлөвлөж байсан болохыг тогтоосон байна. Зорилгоо биелүүлж чадаагүй нэгэн буугаа тэр чигт нь айлын хашаа руу шидээд зугтаасан байж магадгүй юм.
6
Хүүхэд
Элисиа (Elysia) гэх нэртэй 9 настай охин хашаандаа тоглож байхдаа гэнэт нялх хүүхэд уйлах чимээг сонссон байна. Чимээ гарч байгаа газар руу холоос очоод хартал нялх хүүхэд үнэхээр уйлж байсан бөгөөд охин ээжийгээ дуудан харуулжээ. Удалгүй цагдаа нар ирж асуудлыг шийдвэрлэх гэсэн ч, хэний хүүхэд болохыг нь тогтоож чадаагүй байна. АНУ-ын Индианад нэгэн сонирхолтой хууль байдаг нь хэрвээ хэн нэгэн нялх хүүхэд олж, тухайн хүүхдийнх нь эцэг эх нь олдохгүй бол өөр дээрээ авч асран хамгаалах ёстой гэсэн хууль байдаг аж. Энэхүү хуулийн дагуу Элисиа дүүтэй болсон байна.
5
Цогцос
АНУ-ын Флорида болон Индиана мужууд нь хачин сонин, этгээд зүйлс болдгоороо алдартай газрууд гэж хэлэхэд төдийлэн бруудахгүй болов уу. Бүтэн сайны өглөө нэгэн эмэгтэй хашаан дотор нь үхсэн танихгүй эр хэвтэж байхыг олж харсан байна. Цагдаа нарт дуудлага өгсний дагуу тэд ч ирж, ажлаа хийж эхлэсэн бөгөөд уг цогцсыг 22 настай залуугийн цогцос болохыг тогтоосон байна. Цагдаа нар уг залууг амиа хорлосон байж болзошгүй хэмээн үзжээ.
4
Хараалтай мөнгө
Хашаан дотроосоо шатаасан мөнгө олох нь тийм ч сайхан зүйл биш ажээ. МакХенри Каунти (McHenry County)-д амьдардаг Уэйн Сабаж (Wayne Sabaj) гэх залуу хашаанаасаа ойролцоогоор 150000 америк доллар олсон байна. Харин түүний мөнгө олсон тухай мэдээг хөрш айлынх нь бүсгүй сонсмогцоо түүн дээр очин, мөнгө хараалтай болохыг хэлсэн байна. Учир нь Уэйнийг нүүж ирэхээс өмнө амьдарч байсан хосууд хоёул чихрийн шижин өвчнөөр өвчлөж, улмаар нас барсан бөгөөд цуглуулж байсан мөнгөө зарцуулж чадалгүй нүд анихад хүрсэн ажээ. АНУ-д мөнгийг шатааж, эсвэл тэр чигээр нь булсан бол хараалтай гэж үздэг байна.
3
Харийн гэж хэлж болох хачирхалтай биет
Доорх зурган дээрх этгээд хачин зүйлийг Калифорнид амьдардаг нэгэн бүсгүй хашаан дотроосоо олж байжээ. Тэрээр энэ талаараа Фэйсбүүкт постлосон бөгөөд "Өглөө дуугардаг сэрүүлэг маань шөнийн 11:30 болж байхад гэнэт дуугарсан. Гайхаад сэрээд унтраах үедээ цонхоор гэрэл тусч байхыг харсан. Гэрээсээ гараад хартал энэ хачин зүйл байж байсан" хэмээн бичсэн байна. Судлаачдын үзэж буйгаар энэ нь гөрөөсний дутуу төрсөн зулзага ч байж болох юм гэжээ. Харин хүмүүсийн хувьд харь гаригийнхан гэж үнэхээр байдаг гэдэгт өмнөхөөсөө илүү итгэхэд хүрээд байгаа юм.
2
Оршуулгын газар
АНУ-ын Нью Орлеан (New Orleans)-д амьдардаг нэгэн байшингаа оршуулгын газар дээр баригдсан болохыг олж мэджээ. Винсент Марчелло (Vincent Marcello) байшингаа улам өргөтгөж, усан сан байгуулахаар газар ухаж эхлэсэн бөгөөд нэлээн гүн рүү нь ухаж эхэлмэгц, олон тооны араг яснууд олдож эхлэсэн байна. 1980 онд энэхүү үйл явдал болсон бөгөөд тэрээр бүх араг яс болон булшнуудыг зайлуулж, тухайн газрыг шатаасан байна.
1
Архангайгаас олдсон занданшуулсан шарил
Архангай аймгийн Цахир сумаас олдсон хоёр зуугаад жилийн настай занданшуулсан шарил хулгайлан зарах гэж байсан үйлдлийг цагдаагийн албан хаагчид шуурхай илрүүлсэн байдаг. Цахир сумаас олдсон занданшуулсан шарил нь 200 орчим жилийн өмнө амьдарч байсан “Өвгөн Гэсэр ламтан” хэмээх Цэвээнраашийн Чүлтэмсүрэнгийнх байсан бөгөөд аграмба Равсалын Санжайжавын занданшуулсан шарилтай хамт буцаан нутаг оронд нь залахаар болсон юм. Эдгээр лам нар нь эрдэм ухаан увдисаараа түмэн олныг бишрүүлж, нутаг орноо гадны элдэв халдлагаас хамгаалж, өвчин зовлонгоос түмэн олноо аварч байсан бодит жишээ олон байдаг юм байна.