1
Гадил жимсийг шинэ байлгах
Гадил жимсийг хүнсний уутанд хийж тависнаар удаан хугацаанд шинээр нь байлгах боломжтой байдаг байна. Ингэсэн нөхцөлд худалдаж авсан гадил жимс тань харлаж, муудна гэж санаа зовох хэрэггүй болох нь ээ.
2
Сонгино хөргөгчинд хадгалах
Хэрвээ та илүү үлдсэн сонгиноо хөргөгчиндөө хадгалахыг хүсч байвал гадуур нь цөцгийн тосоор тослон, шилэн саванд хийж тавиарай. Ингэснээр муудахаас сэргийлэх аж.
3
Миксер ашиглахдаа цаас тавих
Ямар нэгэн зүйл саван дотор нь миксердэх хэрэг зөндөө л гардаг шүү дээ. Гэтэл тэр болгонд эргэн тойрон дахь эд зүйлсийг бохирдуулаад байна уу? Тэгвэл үүнээс сэргийлж, миксердэхдээ цаас ашиглаж хэвшээрэй.
4
Хоолны давс ихдэх үед
Хэрвээ таны хоолны давс ихэдсэн гэж үзвэл тэр даруйд нь хоолондоо өндөгний шар болон улаан лооль хийгээд, 10 минут буцалгаарай.
5
Бууцайг шинэ хэвээр нь хадгалах
Үүний тулд шилэн саван дотор бууцайгаа хэрэглээгүй салфеткаар жийрэглэн тавихад л хангалттай юм.
6
Шоколад үйрүүлэх
Шоколад үйрүүлэн амттай жигнэмэг хийхийг хүсч л байгаа биздээ? Ингэхийн тулд танд заавал ямар нэгэн төхөөрөмж огтхон ч хэрэггүй бөгөөд төмс хальслагч байхад л болох ажээ.
7
Тахианы цээж махыг бэлтгэх
Миксерээ бага дээр нь тохируулан тахианы цээж махыг жижиг болгон татахдаа ашиглааарай.
8
Шинэ өндгийг таних
Өндөгийг шинэ эсэхийг шалгах нь хялбар бөгөөд стакантай усанд өндгөө хийх үед тань таны хийсэн өндөг ёроолд нь байвал шинэ өндөг байна гэж ойлгож болох нь ээ. Харин усны дээр хөвсөн байдалтай байвал хугацаа нь нэлээн дууссан өндөг байдаг аж.
9
Мөөг хальслах
Хэрвээ та гоожиж буй усанд мөөгнүүдээ угаавал мөөгөнд агуулагдах хүний биед хэрэгтэй зүйлсийг алга болгодог бөгөөд үүний оронд цэвэрхэн салфеткаар арчих хэрэгтэй ажээ.
10
Нүүр хорсохыг болиулах
Сонгино хальслахад нүднээс нь нулимс гардаггүй хүн гэж бараг үгүй биз ээ. Тэгвэл үүнийг шийдвэрлэх нэгэн хялбар арга байдаг нь та сонгиноо хөшиглөхөөсөө өмнө хутаг руугаа лимоны шүүс цацаарай. Лимоны шүүс нь сонгины хурц үнэрийг дардаг гэнэ.