Бидэнд илүү бүтээлч, үр дүнтэй ажиллахад сэтгэлийн тэнхээ, илүү их хүч хэрэгтэй боловч цаг алдахгүй байх бас чухал. Доорх 10 зөвөлгөө танд илүү хурдан илүү ухаалаг ажиллахад тусална.
1
Зохион байгуулалт
Төлөвлөлт, бүтээмжийн хэрэгсэл ашиглалт болон календарчилсан хуваарилалт танд тусалж чадна. Зохион байгуулалттай байх нь ялалтын үндэс, тиймээс юуг эхлээд хийх нь хамгийн чухал вэ гэдгийг мэдэж, мөн сайн идэж, дасгал хийж, амрах гэх мэт өөртөө анхаарал тавих цаг гаргах хэрэгтэй. Өөрийгөө халамжлахгүйгээр, хэт их ажиллавал та бүх бүтээмжээ алдана.
2
Олон үүрэг хүлээхгүй байх
Олон зүйлийг нэг дор хийж байгаа нь бүтээлч байдал гэсэн төөрөгдөл байдаг. Харин ч та бүх зүйлд бүрэн анхаарч чадахгүй, анхааруулах шар гэрэл үргэлж асаалттай байна гэсэн үг. Та магадгүй энэ аргаар юуг ч бүрэн хийгээгүй байх. Цагаа 90 минут дээр тохируул. Нэг ажилд 90 минут эсвэл бүрэн дуустал нь анхаарлаа хандуулаад, дараа нь завсарлага авч дараагийн ажилд орох хэрэгтэй.
3
Яаралтай гэдэг нь чухал шаардлагатай гэсэн үг биш
Ямар ч хүн яаралтай гэдэг үгийг сандралд автсан тун чухал зүйл хэмээн ойлгодог. Хэрэв та түүнийг тийм ч чухал зүйл биш гэдгийг мэдвэл, түүний оронд хамгийн чухал зүйлийг нь хийх хэрэгтэй. Та өөрийн зорилго чиглэлээ маш сайн мэдэж байгаа, тиймээс өөрийгөө сонс.
4
Унтраа
Утаснуудаа унтраах эсвэл дууг нь хаа. Шаардлагатай бол автомат хариулагч дээр нь тохируул. Ажлаа хийхэд саад болохгүйн тулд салгаж байх хэрэгтэй. Та зөвхөн хүлээж авсан үүрэг хариуцлагадаа л анхаарал хандуулж, бүрэн хийснийхээ дараа мессэж болон дуудлагуудад эргэн хариу өгч сурвал, илүү ихийг бүтээж чадна.
5
Завсарлага ав
Босоод юу ч бодолгүй эргэн тойрон алх. Хэт удаан компьтерийн дэлгэц харж суух нь толгойны өвчин мэдрэлийн ядаргаа тусах шалтгаан болно. Гарч бяцхан зугаалга хийгээд эрч хүч, шинэлэг байдлаа эргэн аваад ажилдаа ороорой.
6
Хаалттай хаалганы зарчим
Ажлын өрөөний чинь хаалгаар нааш цааш холхин элдвийн хов жив, сонин хачин ярьдаг хүмүүс таны бүтээлч байдлыг бүрэн нураадаг бөгөөд дахин дахин эхлүүлэх шаардлага гарах нь бий. Та жинхэнэ бүтээлч цагаараа тэднийг хүлээж авахгүй байх хэрэгтэй.
7
“Би завгүй” гэж хэлэхгүй байх
Энэ бол гомдол бөгөөд эргэн тойрныхоо хүмүүст гомдоллох нь таныг тааруухан хүн болгоно. Таныг хүчгүй болгодог “Би завгүй” гэж хэлэхийн оронд, “Би зорилгодоо улам илүү ойртсоор байна” гэж ойлго. Энэ нь таныг шантрахгүй ажлаа үргэлжлүүлэхэд зоригжуулах болно.
8
Олзыг хар
Том зүйлийг оюун ухаандаа хадгал. Зорилгоо биелүүлэх нь танд хэр агуу зүйл авчрах вэ гэдэгт анхаарлаа хандуул. Эцсийн үр дүнд анхаарлаа хандуулах нь таны хүссэн том дүр зургийг үргэлж сануулах болно. Тиймээс чухал биш зүйлс таныг зорилгодоо хүрэхийг зогсоож чадахгүй.
9
Жижиг ялалтуудыг тэмдэглэ
Та төлөвлөгөөгөө дуусгах хүртэл маш олон алхамуудыг хийх болно. Тэдгээр алхам бүрийг давсныхаа дараа бяцхан завсарлага авч өөрийгөө урамшуулах ямар нэг зүйл хийж өөртөө талархах хэрэгтэй. Та яг тэр үед юуг хийгээгүй байгаагаа биш юуг амжилттай хийчихсэн байгаагаа эргэн харж өөртөө итгэх итгэлийг илүү ихээр олж аваарай.
10
“Үгүй” гэж хэл
Хэрээс хэтэрсэн үүрэг амлалт бүү ав: Таны товлосон хугацаа аль хэдийн дөхөөд ирсэн байхад өөр юуг ч анхаарах хэрэггүй. “Тэгье” гэж хэлэхээ хойш тавьж, өмнөх төлөвлөгөө дуустал юуг ч шинээр хийх хэрэггүй. Хүмүүсийн урмыг хугалалгүйгээр одоо хийж байгаа зүйлээ хийж дуусаад эргээд холбогдоно гэж хэл. Зорьсон үүрэг хариуцлагаасаа өөр зүйлд анхаарал хандуулснаар та сандруу, ажилд дарагдсан байдлыг л мэдрэхээс хэтрэхгүй.