1
Спортоор хичээлэхгvй бол булчин єєх болж дуусдаг
Булчин єєх хоёр эсийн хоёр єєр тєрєл бєгєєд єєр єєр vvрэгтэй байдаг. Хvн спортоор хичээллээд байвал булчин томордог. Єєрєєр хэлбэл хvн булчингийн эсийн тоог олон болгоогvй байсан ч булчингийн эсvvд томордог. Харин спортоор хичээлэхээ больмогц булчингийн эсvvд алга болдоггvй, зvгээр л агшдаг. Хvн биеийн хvчний дасгал их хийх тусам илчлэг ихтэй хоол шаарддаж илvv их иддэг. Спортын дасгалыг огцом зогсооход идээд хараахан зарцуулаагvй байгаа хоол хvнс харин єєх болдог. Энд булчин єєх болж байгаа биш гэдгийг анхаарах нь чухал...
2
Тvvхий махны улаан шvvс бол цус
Vнэндээ энэ бол тийм биш. Махыг эвдэж хуваахад бараг бvх цус гадагшилдаг тул маханд цусыг бид хэзээ ч олж харахгvй. Зєвхєн дэлгvvрт мах худалдаж авахад л махны зарим эд ширхэгт vлдсэн жаахан цусыг бид олж харна. Тэгвэл vхрийн махан дотор байгаа улаан шингэн юу вэ? Энэ нь мах ус их агуулдаг учраас ус махны протеинтэй нэгдэхээрээ миоглобин гэдэг нэртэй зvйл болдог. Ингэж мах бидэнд улаан шингэнээр арвин мэт харагддаг.
3
Тэмээн хяруул толгойгоо элсэнд нуудаг
Тэмээн хяруул аюул ойртохыг мэдэрмэгц толгойгоо элсэнд шургуулдаг мэтээр бид ойлгодог. Тэмээн хяруул хамгийн хурдан шувуу. Олон амьтдыг хєєж гvйцэх чадвартайн дээр маш сайн хараа сонсголтой. Иймээс тэрээр махчин амьтныг холоос харж мэдэрдэг. Аюул ойртмогц газарт хэвтэж хvлээдэг. Vvнээс л болж тэмээн хяруулыг холоос харахад толгойгоо элсэнд шургуулдаг гэсэн яриа гарсан байх.
4
Vсийг хусах нь vсний бvтэц єсєлтєнд нєлєєлдєг
Vнэндээ энэ тийм биш. 1920 онд явуулсан олон судалгаагаар vс хусахад vсний єсєлтєнд нєлєєлдєг гэдэг нь нотлогдоогvй. Vсний єсєлтийг арьсан дор байдаг vсний фолликулууд хянаж байдаг. Эдгээр фолликулууд мєн л vсний зузаан, єнгє, єсєлтийн худыг давхар хянадаг. Vсний фолликулд vс хусахад нєлєєлєх биш, vс хусахад vсний зєвхєн дээд хэсэг л тайрагддаг.
5
Суши бол тvvхий загас
Энэ бол тийм биш. Сашими гэдэг хоол тvvхий загасны хэсэг хэрчим, соус хоёрыг агуулдаг бол суши тийм биш. Суши бол єєр хоол. Энэ хоолны гол хэсэг нь будаа. Энэхvv будаанд далайн хvнс янз бvрийн хувилбараар орсон байдаг. Европт бол сушиг японд байдаг шиг биш, харин ямар нэг байдлаар боловсруулсан загасаар бэлддэг.
6
Нар шар єнгєтэй
Нар шар биш, харин ч цагаан єнгєтэй. Манай дэлхийн атмосфер нарны туяаг хувиргаж шар єнгєтэй юм шиг болгодог. Ийм учраас тэнгэр шєнє хар, єдєр болохоор цэнхэр, заримдаа бvр шар улаан єнгєтэй ч болдог.
7
Хvмvvс тархиныхаа дєнгєж 10%-хан хувийг ашигладаг.
Энэ домог гэмээр яриа удаан тархсан. Олон судалгаагаар тархины картографийг (хэсгvvдийн ямар vvрэгтэйг) тогтоосон. Тархины янз бvрийн хэсгvvд судлагдсан. Эдгээрийн vр дvнд тархины бvх хэсгvvд функцийнхээ хувьд бvрэн судлагдаагvй нь илэрхий болсон. Тархийг скандахад (гэрлээр нэвт зургийг нь авахад) хvн унтаж байхад ч тархины тодорхой хэсэг ажиллаж л байдаг аж.
Тархийг 90% бид ашиглаагvй vед ч, эсхvл энэ 90%-ийг аваар ослын vед гэмтээсэн ч хvнд нєлєєлдєггvй. Энэ vнэндээ тийм биш. Тархийг жаахан гэмтээсэн ч тархинд бvхэлд нь нєлєєлдєг (энд бас 10%-ч хамаатай). Эндээс vзэхэд хvн тархиныхаа дєнгєж 10%-хан хувийг ашиглаж байгаа юм биш. Заримдаа амьдрал дээр хvн тархиныхаа нилээд хэсгийг гэмтээгээд «хэвийн ухаантай» болсон гэдэг. Гэхдээ ийм тохиодол мянгад нэг л тохиолддог.
8
Усыг юvлэхэд усны чиглэл бидний амьдарч буй бємбєрцєг хэлбэртэй дэлхийгээс их хамаардаг.
Vнэхээр идеал (онолын vvднээс) нєхцєлд гар нvvрний угаалтуур ч юм уу, ус дамжуулах хоолойнд ч юм уу чиглэл нь усны эрчлэх Кориолисын хvчнээс хамаардаг. Гэхдээ ийм идеал нєхцлийг бодит байдалд бий болгох хэцvv. Учир нь энэ vзэгдлийн Кориолисын хvчнээс хамаарах цар хvрээ их бага. Энэ бол усан хуй салхи биш. Гар угаалтуурт эргэлдэх усны чиглэл угаалтуурын хэлбэр, ус дамжуулах хоолойны хэмжээ дамжаанаас хамаарна. Кориолисын хvчнээс биш шvv.