Биеийн хэлбэртээ тохируулан хэрхэн зөв хооллох вэ?

Бид ихэвчлэн биеийнхээ хэлбэрт анхаарал тавихаас илүүтэйгээр хэрхэн таарч, тохирсон хувцас худалдан авах вэ гэдэгт илүү ач холбогдлыг өгдөг. Биеийн хэлбэр нь таныг ямархуу төрлийн хүн бэ гэдгийг бус, харин ямар хоол унд идэж, уух ёстой болохыг илэрхийлдэг аж. Тийм ч үүднээс бид та бүхэндээ хэрхэн биеийнхээ галбирт тохируулан зөв хооллох тухай сонирхолтой мэдээг хүргэж байна. 

Биеийн хэлбэртээ тохируулан хэрхэн зөв хооллох вэ?

1 Алим шиг хэлбэртэй бие

Энэхүү биеийн хэлбэрийг өөрөөр "Эндоморф" гэж нэрлэх нь ч бий. Ийм хэлбэртэй биетэй хүмүүс ихэвчлэн бүсэлхий хавиараа тарган байдаг бөгөөд энэ нь инсулины хэмжээ ихэссэнтэй холбоотой байдаг аж. Түүнээс гадна бие дэх өөх тосны хэмжээ ихэссэн байдаг ба цээжнээс бэлхүүс хүртэлх хэсэгт хуралддаг байна. Ингэснээр таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулахад хүргэхээс гадна зүрхний хэм алдалт, ходоодны хорт хавдар тусах үндэс болж өгдөг ажээ. Энэ төрлийн биеийн галбиртай хүмүүс нь намхан байдаг байна.

Алим шиг хэлбэртэй бие

Шим тэжээлээ юунаас авах вэ?

Хэрвээ та алим шиг хэлбэртэй биетэй бол нэг өдөрт хэрэглэж буй хоол хүнснээсээ хэр хэмжээтэй калори авч буйгаа мэдэж байх шаардлагатай юм. Өдөрт  идэж буй хоолноосоо 30% нүүрс ус, 35% уураг авч байх ёстой байдаг ажээ. Үүний тулд өдөр тутмын амьдралдаа хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж занших хэрэгтэй. 

Шим тэжээлээ юунаас авах вэ?

Овъёос

Овъёос хэрэглэх нь таны цусан дахь сахар болон илүүдэл инсулины хэмжээг зохицуулж, хэмжээнд нь барих ач тустай ажээ. 

Овъёос

Оливын тос

Оливын тос хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээг бууруулахаас гадна "Кортисол" буюу стрессээс үүдэлтэй ялгарах гормоний хэмжээг барих ач тустай. 

Оливын тос

Цагаан буурцаг

Цагаан буурцаг нь өөртөө фосфорыг ихээр агуулж байдаг нь тархинаас ялгарах гормонийг багасгах ач тустай юм. Түүнчлэн шөрмөс татахаас сэргийлэхэд тус болдог үр дүнтэй аж.

Цагаан буурцаг

Нэрс

Нэрсэнд хүний бие организмыг дэмжих найрлага агуулагдаж байдаг бөгөөд чихрийн шижин тусахаас сэргийлдэг байна. 

Нэрс

Хар шоколад болон кокоа нунтаг

Кокоагийн нунтагтай хар шоколад идэх нь бие дэх цусны төлжилтийг сайжруулдаг аж. Түүгээр барахгүй өөртөө "серотонин" болон химийн хэд хэдэн чухал найрлага агуулж байдаг нь гормоний ялгарлыг багасгаж, стресстүүлэхгүй байх ач тустай юм байна. 

Хар шоколад болон кокоа нунтаг

Тахианы цээж мах

Тахианы цээж мах нь ямар ч өөх тосны төрлийн найрлага өөртөө агуулаагүй байдаг бөгөөд жингээ хасахад тань туслах хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүн юм. 

Тахианы цээж мах

Хүнсний ногооны навч

Байцаа болон бууцайны навчийг хоолондоо хэрэглэснээр таныг турахад туслах бөгөөд таргалж буй явцыг зогсоодог байна. 

Хүнсний ногооны навч

Хориглох зүйлс

Төрөл бүрийн амттан, чихэр, кофе, будаа, гоймон, цагаан талх, бялуу, жигнэмэг, хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнүүд, гаазтай ундаа зэргийг хэрэглэж болохгүй бөгөөд эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь таны бие дэх инсулины хэмжээг ихэсгэхээс гадна таргалахад хүргэдэг байна. 

Хориглох зүйлс

2 Лийр шиг хэлбэртэй бие

Өөрөөр "Эктоморф" гэж нэрлэдэг бөгөөд ийм биеийн хэлбэртэй хүмүүс гуя болон ташаагаараа тарган байхаас гадна гар болон цээжээрээ махлагдуу хүмүүс байдаг байна. Бие дэх эстриолын хэмжээ ихэссэнээр шингэний дутагдалд орох, гуя, ташаагаар хавагнах болон бусад төрлийн өвчнүүдийг үүсэх голомт болдог ажээ. Гэвч энэ төрлийн биеийн хэлбэртэй хүмүүс нь жингээ барьж, турахдаа тэгтлээ их цаг зарцуулдаггүй байна. 

Лийр шиг хэлбэртэй бие

Шим тэжээлээ юунаас авах вэ?

"Diet" буюу зөөв хооллох нь энэ төрлийн биеийн хэлбэртэй хүмүүст ашиг тустай ажээ. Ямартай ч та нэг өдөрт хэрэглэж буй хоолноосоо 50% нүүрс ус, 25% уураг авах хэрэгтэй юм байна. Түүнчлэн дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж занших хэрэгтэй аж.

Шим тэжээлээ юунаас авах вэ?

Броккли

Броккли нь эстриолын хэмжээг бууруулахаас гадна хорт хавдар тусахаас сэргийлдэг. 

Броккли

Өөхгүй хар мах

Өөхгүй дан хар мах нь өөртөө амин хүчил болон "треонин" агуулдаг бөгөөд эстриолын хэмжээг зохих түвшинд нь бариж байдаг ач тустай юм байна. 

Өөхгүй хар мах

Үр

Үр нь фитоэстрогены найрлагатай учраас эстриолын хэмжээг буруулдаг.

Үр

Хориглох зүйлс

Кофейн агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь эстриолын хэмжээг ихэсгээд зогсохгүй чихрийн шижин өвчнөөр өвчлөхөд хүргэдэг аж. Түүнчлэн архи, дарсны төрлийн бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй юм.

Хориглох зүйлс

3 Элсэн цаг шиг хэлбэртэй бие

Ийм хэлбэртэй биетэй хүмүүс нь турах тал дээр асуудалгүй бөгөөд угийн галбиртай биетэй хүмүүс байдаг байна. Түүнчлэн юу идэж байгаагаасаа шалтгаалан таргалах болон турахдаа амархан байдаг ажээ. Дараах бүтээгдэхүүнийг хэрэглэвэл таны биед ач тустай ажээ.

Элсэн цаг шиг хэлбэртэй бие

Бразил самар

Бразил самар нь бамбай булчирхайд сайн нөлөөтэй ажээ. 

Бразил самар

Наргил модны тос

Энэхүү бүтээгдэхүүнээр хоол хийж хэвшвэл таныг бэлхүүсээрээ таргалахаас сэргийлэх юм.

Наргил модны тос

Жимс

Алим, тоор, гүзээлзгэнэ зэрэг нь зөв хооллоход тань хамгийн их ач тустай бүтээгдэхүүн юм.

Жимс

Далайн замаг

Далайн замаг нь иодын найрлагатай учраас таныг бамбай булчирхайн өвчнөөр өвчлөхөөс сэргийлэх аж. 

Далайн замаг

Грек тараг

Энэхүү тараг нь таны бие дэх нүүрс усны хэмжээг тогтвортой байлгахаас гадна гайхалтай эрч хүчийг мэдрүүлдэг гэнэ. 

Грек тараг

Үхрийн мах

Үхрийн мах нь иод болон төмөрийн найрлагатай байдаг бөгөөд лионилийн хүчлийн тэнцвэрт байдлыг хангадаг аж. 

Үхрийн мах

Идэж болохгүй зүйлс

Загасны мах тэр тусмаа илд загас болон туна загасны мах идэхгүй байх нь чухал юм. Түүнчлэн газрын самарны тосоор хийсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хүнснээсээ бүрмөсөн авч хаях хэрэгтэй ажээ. 

Идэж болохгүй зүйлс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()