1
Шинэ түүхий лууван илүү сайн
Бид шинэ, түүхий лууванг шим тэжээл сайтай хэмээн боддог. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт байжээ. Лууванг чанаж, болгосноор илүү амин дэмтэй болдог байна.
2
Суши таргалуулахгүй
Бид будаа, сушиг таргалуулахгүй хэмээн андуурдаг. Гэвч энэ нь хачиртай талх, бургерээс илүүтэй таргалуулдаг аж.
3
Жимсний шүүс биед тустай
Жимсний шүүс, дэлгүүрт зарагддаг жүүс нь "Коко кола" ундаанаас илүү их сахарыг агуулж байдаг байна. Иймд та байгалийн жимсийг шахаж хэрэглэх, чанах нь зүйтэй юм.
4
Зөгийн бал эрүүл мэндэд тустай
Зөгийн баланд агуулагдах сахарын хэмжээ нь элсэн чихрээс илүү гэнэ. Тиймээс түүнийг бага хэмжээгээр хэрэглэх нь биед тустай ажээ.
5
Хатаасан жимс илүү сайн
Үнэндээ хатаасан жимсний ердөө 20 хувьд нь л витамин байдаг. Харин шинэхэн жимсэнд, 100 хувь витамин агуулагддаг аж. Гэхдээ элдэв химийн бордоогүй, цэвэр жимсийг сонгон хэрэглэх нь зүйтэй билээ.
6
Эрдэнэшиш биед маш муу
Бидний идэх дуртай эрдэнэшишийг биед муу хэмээдэг. Гэвч энэ нь харин ч эсрэгээрээ биед тустай байдаг ажээ. Энгийн жимсэнд агуулагдах шаардлагатай шим бодисоос, хоёр дахин илүүг өөртөө агуулдаг аж.
7
Дэглэм барьж байгаа хүмүүст бяслаг муу
Дэглэм барьж, турахаар шийдсэн хүмүүс бяслагийг муу гэдэг. Бяслаг нь харин ч биед тустай бөгөөд кальцигаар баялаг юм.
8
Согтууруулах ундаа биед муу
Архи согтууруулах ундаа нь биед тийм ч тустай биш. Гэвч зарим үед цэвэр улаан дарс,байгальд эсгэж, дарсан сархадыг бага хэмжээгээр эмчилгээнд ашигладаг ажээ.
9
Ургамлын гаралтай тос биед сайн
Кокос, олив, наранцэцэг зэрэг ургамлын гаралтай тосыг үргэлж хэрэглэх нь биед тийм ч тустай биш байна. Тиймээс хааяа ч болох малын гаралтай өөх, тос хэрэглэж байх хэрэгтэй юм.
10
Тослоггүй сүү илүү сайн
Тослоггүй сүүнд Витамин Д байдаггүй байна. Тиймээс өдөр тутамдаа ердийн тослог сайтай сүүгээ хэрэглэж байх хэрэгтэй ажээ.