Үс унах түгээмэл шалтгаанууд

Үс сайхан бол зүс сайхан гэгчээр намирсан, эрүүл гэзэгтэй хүн бүхэн хамгаас үзэсгэлэнтэй харагддаг. Гэвч буруу арчилгаа, стресс ядаргаа, өвчин зэргээс болж үс унах бөгөөд өдөр бүр таны толгойноос унах үс улам бүр нэмэгдээд, туг тугаар унаад байгаа бол үсэндээ анхаарал тавих цаг нэгэнт ирсний дохио юм. Гэхдээ та эхлээд үс тань юунаас болж унасныг тодорхойлох хэрэгтэй. Ингээд та бүхэндээ үс яагаад унадаг болох үүнээс хэрхэн эмчлэх талаар мэдээлэл хүргэе. 

Үс унах түгээмэл шалтгаанууд

1 Стресс, ядаргаа

Байнгын бухимдал стресс нь үс унах хамгийн том шалтгаан болж өгдөг юм. Стресс нь хүний биед бухимдал, уур хилэнг үүсгэснээр элэгний үйл ажиллагаа доголдон, халуун ихсэн хуримтлагдаж үс доройтон хуурайшиж унахад хүргэдэг. Иймд та аль болох тайван байж, сэтгэл санаагаа тогтуун байлгах аваас үс уналт багасч, хэвийн байдалдаа шилждэг байна. Аливаа зүйлсийг эерэг талаас харж, өөрийгөө элдэв эрсдлээс сэргийлж байхыг танд зөвлөе.

Стресс, ядаргаа

2 Жирэмсэн

Жирэмсний үед эмэгтэй хүний биед эстроген даавар ихэсч үсний ургалтын мөчлөгийг саатуулдаг учраас үс бараг ургадаггүй. Харин төрсний дараа дааврын ялгарал хэвийн байдалдаа шилждэг тул энэ үед ургалт нь хойшлогдсон байсан үс шууд уналтын мөчлөгт шилжин унадаг бөгөөд төрсний дараа 5-6 сарын дараа хэвийн байдалд шилждэг байна. Мөн төрсний дараах гам сувилгааг сайн бариагүйн улмаас физиологийн чанартай үс ургалтаас стрессийн чанартай үс уналт үүсдэг аж. Зулбах болон үр хөндүүлсний дараа ч бас ийм үзэгдэл явагддаг юм.  

Жирэмсэн

3 Цус багадалт

Хэрэв таны цус багадаж эхэлсэн бол толгой өвдөж, сул дорой болохоос гадна үс ихээр унадаг юм. Та яаралтай арга хэмжээ авахгүй бол цаашлаад үс тань улам ихээр унаж, халзралт явагдаж ч мэднэ. Иймд та эмчид хандан, үнэхээр цус тань багадсан бол төмөр ихээр агуулсан хүнс хэрэглэж, эрүүл мэнд гоо сайхандаа анхаараарай. Мөн эмчийн зөвлөсөн эм бэлдмэл тогтмол хэрэглэх төдийд л бие тань сэргэж, дахин төрсөн мэт болохоос гадна үс тань хэвийн байдалд шилжин, намирсан, эрүүл болох юм.

Цус багадалт

4 "Ringworm" өвчлөл

Энэ өвчин бактериас үүсдэг бөгөөд ихэвчлэн үс ихээр унагаж, шингэрүүлдэг аж. Үүнд, хуйх загтнаж, халцарсан хэсэг нь улайх шинж тэмдэг илрэх бөгөөд хуйх нь загасны хайрсны хэлбэртэй болж өөрчлөгддөг байна. Хэрэв танд өвчний шинж тэмдэг илэрсэн л бол яаралтай эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой бөгөөд тус өвчин халдварладаг тул эргэн тойрон, гэр бүлийн хүмүүсээ ч мөн үзлэгт хамруулаарай. 

"Ringworm" өвчлөл

5 Чанга боох

Үсээ дээр чанга боох нь царай төрхийг цэгцтэй сайхан харагдуулах хэдий ч үс унах бас нэгэн шалтгаан болж өгдөг юм. Үс нь амьд тул түүнийг ч бас хайрлаж, аль болох зөв, зөөлөн харьцах хэрэгтэй. Хэрэв та үсээ хэт чанга боож, нойтон байхад нь самнах зэргээр хахир хатуу хандвал үс гэмтэж, унахаас гадна өнгө зүс нь ч алдагддаг байна. Иймд болж өгвөл үсээ сул боож, хааяа ч болов үсээ задгайлж, хуйхаа амрааж хэвшвэл зохилтой. 

Чанга боох

6 Уураг дутагдах

Уураг бол бидний үсний фолликул зэрэг эд эсэнд орлуулашгүй чухал зүйл юм. Хүчтэй, бат бөх фолликул нь үсийг унахаас сэргийлж, шинэлэг сэргэг байдлыг бэлэглэдэг. Иймд үс тань унаж байгаа шалтгааны нэг нь уураг дутагдсантай холбоотой байж мэднэ. Хэрэв тийм бол уураг ихээр агуулсан хоол хүнс хэрэглэж, өөрийгөө эмчлээрэй.

Уураг дутагдах

7 Бамбай булчирхай

Бамбай булчирхайн үйл ажиллагаа буурсан эсвэл хэт ихэссэн үед хангалттай даавар ялгаруулж чадаагүйн улмаас үс унаж болно. Харин та эмчид хандан, өөрийн өвчнөөс ангижрах аваас үс уналт эдгэрч хэвийн байдалд шилжих аж. Хамгийн гол нь үүнд зөвхөн эмч тусалж чадна гэдгийг ойлгоорой. Та хичнээн үсны тос, маск хэрэглэсэн ч нэмэр болохгүй юм.

Бамбай булчирхай

8 Үсээ гэмтээх

Өдөр тутамдаа байнга үсний индүү, сэнс зэргийг хэрэглэснээс болж аажмаар үс ихээр унаж, хугарч байдаг билээ. Ингэснээр үс хуурайшиж, хэт их гэмтэж аргагүйн эрхэнд асар ихээр унана. Харин үүнийг эмчлэхийн тулд сайн чанарын үсний тос, маск шаардлагатайгаас гадна өдөр тутмын арчилгаа хэрэг болох нь байна шүү. 

Үсээ гэмтээх

9 Турах

Сүүлийн үед эмэгтэйчүүд биеийнхээ хэлбэр галбир, гоо сайханд ихээр анхаарч жингээ хасахын тулд богино хугацааны хоол хорих аргаар их хэмжээний жинг хасдаг болсон. Харин үүний улмаас үс ихээр унадаг байна. Хэмжээнээс хэтрүүлэн хоол ундаа хорих нь биеийн тэнцвэр алдагдаж, тэжээл дутагдан хуйх болон үсэнд тэжээл  хүрч чадахгүй дутагдснаар хуйх хуурайших, хагтах, үсний уг үндэс сулран унадаг байна.

Турах

10 Үс будах

Үсээ будаж, сор тавиулах гэхчлэн хүчтэй химийн бодисоор хордуулах нь үсэнд маш ихээр сөрөг нөлөө үзүүлж байдаг юм. Энэ нь үсийг гарын аясаар унаж байхуйц хэврэг болгодог төдийгүй маш их гэмтлийг дагуулдаг. Иймд та аль болох үсээ бага будаж, уураг тэжээл сайтар өгч байх хэрэгтэй. Ингэснээр үсний уналт аажмаар багасч, эрүүл байдал руу шилжин очдог байна.

Үс будах

11 Хуйх

Хуйх тань өвчилж, хагтаж эхэлснээр энэ нь даамжирч үс унах том шалтгаан болж өгдөг аж. Мөн үсэнд тэжээл дутагдаж, хуйх хуурайшсанаар ч үс унаж болно. Хамгийн гол нь та ямагт үс, хуйхандаа тэжээл өгч, эмчилж байх хэрэгтэй бөгөөд тохирох шампунь, ангижруулагчийг зөв хэрэглэснээр асуудлаас бүрэн ангижрах боломжтой юм. 

Хуйх

12 Цэвэршилт

Умай, өндгөвч үтрээ бол эмэгтэй хүний биеийн үндэс бөгөөд бөөртэй нягт холбоотой эрхтэн билээ. Байгалийн мод хөгшрөхөөр үндэс нь мууддагтай адил эмэгтэй хүн ч бас хөгшрөхөд умай өндгөвчний үйл ажиллагаа аяндаа буурч доройтдог. Бөөр болон умай өнгөвчний үйл ажиллагаагаар биеийн ууршилт дээш хөөрөн зүрхний халууныг бууруулж байх үүрэгтэй боловч энэ үйл ажиллагаа муудвал ууршилтыг дээш явуулж чадахгүйд хүрдэг байна. Ингэснээр зүрхний халуун ихсэн цэвэршилтийн хямрал үүсдэг бөгөөд хуйхны чийг алдагдаж хуурайшснаар үс унадаг байна.

Цэвэршилт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()