Крис Браун шоронд орох уу?

2016-08-31, 15:30
19,515

Нэрт дуучин залуу ямагт шинийг эрэлхийлж, гайхалтай уран бүтээл туурвидаг хэдий ч хувийн амьдрал нь хар бараан зүйлс ихтэй. Тэрээр олон удаа хэрэгт холбогдож явсан бол өнгөрсөн шөнө мөн л хэрэг тарьж, 4 жил хоригдох ял сонсох магадлалтай болоод байгаа юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхьё. 

Крис Браун шоронд орох уу?

1

Өнгөрөгч 8-р сарын 30-ны өдөр шөнийн 3 цагт нэгэн бүсгүй цагдаа руу залгаж, түргэн ирэхийг хүссэн байна. Цагдаа нар хаягийг шалгаж үзэхэд тус дуудлага дуучин Крис Брауны гэрээс ирсэн гэдэг нь нотлогджээ.

2

Харин тус бүсгүй нь 2016 оны Калифорни мужын мисс Бэели Каррен (Baylee Curran) байсан бөгөөд тэрээр Крис Брауны гэрт гэрээ байгуулах, ажлын талаар ярилцахаар ирсэн байна.

3

Тэрээр Крис Брауны 4 сая долларын үнэ бүхий тансаг эдлэнд зочлон, элдэв зүйлсийг сонирхон харж байгаад очир эрдэнийн шигтгээтэй тансаг зүүлт харан, ангайж орхисон аж. Бүсгүй зүүлтний тансаг сайхан болохыг гайхаж, нүд унагахыг Крис Браун хараад бухимдаж эхэлжээ. Харин гэнэт л дуучин залуу буу гаргаж ирэн, бүсгүйн толгойд тулгаж "Чам шиг өлөгчин ингэж даврахгүй. Би ийм хөгийн бүсгүйчүүдтэй зөндөө л тааралдаж байсан. Гэхдээ ингэж даварна гэж байхгүй шүү" хэмээсэн тухай бүсгүй нэг бүрчлэн цагдаа нарт мэдэгдэл өгсөн юм.

4

Мөн тэрээр тус байшинд байсан хүмүүс хар тамхи хэрэглэж, согтууруулах ундаа зэрэг ихээр ууж танхайрч байсан тухай хэвлэлүүдэд мэдэгдэл хийсэн байна.

5

Цагдаа нар хэлсэн газарт очин, хаалгыг тогшиход хэн ч хаалга тайлаагүй бөгөөд дотогш нэвтрэн орох боломжгүй байсан тул Крис Брауныг дуудаж, гэрийг нь бүслэсэн аж.

6

Тэд орж болох нүх сүв, арга эрэлхийлж, бүтэн өдрийг барсан аж. Цагдаа нар бүтэн 11 цагийн турш гэрээс нь хэн нэгэн гарч ирэхийг хүлээж, чанга яригчаар шаардлага тавьж байсан юм.

7

Харин энэ хооронд Крис Браун бичлэг хийн өөрийн Инстаграм хуудаснаа байрлуулж, чухам юу болоод байгааг гайхсан талаараа дурджээ. Тэрээр "Би дөнгөж сая л сэрлээ. Харин гадаа маань баахан цагдаа нар ирчихсэн, гарч ирэхийг шаардаж байна. Би буруу зүйл хийсэн гэж бодохгүй байгаа тул эндээс гарахгүй" хэмээн тун ч бухимдсан байдалтай ярьсан аж.

8

Эхний бичлэг цахим сүлжээнд тавигдаад удаа ч үгүй байтал дахин нэг бичлэг орж ирэв. Энэ удаад Крис цагдаа нарыг доромжилж, хараал ерөөл хослуулан өөрийн бухимдлаа илэрхийлсэн байна. Тэр өөрийгөө ямар ч буруугүй болохыг дахин дахин дурджээ.

9

Цагдаа нараас ирэх дарамт шахалт үргэлжилсээр байсан тул дуучин залуу, хамт байсан найзуудын хамтаар гарч иржээ. Тухайн үед үдээш хойш 5 хэдийн болсон байсан бөгөөд цагдаа нар нийтдээ 11 цаг дуучны гэрийн гадна хүлээсэн юм.

10

Ямартай ч тэрээр гэрээс гарч ирсэн бөгөөд тус байшинд түүнээс гадна 6 хүн байсан аж. Дуудлага өгсөн мисс бүсгүйн тухайд ямар нэгэн бэртэл, хохиролгүй хэмээн тогтоогдсон ч Крис Брауныг хууль бусаар биедээ галт зэвсэг авч явсан, бусдыг сүрдүүлсэн, хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр баривчилсан аж.

11

Хэрэв та санаж байгаа бол 2009 онд тэрээр өөрийн найз бүсгүй болох дуучин Рианна (Rihanna)-д гар хүрч, 5 жилийн тэнсэнтэйгээр шоронд орох ялаас мултарсан билээ. Харин түүний тэнсэн өнгөрсөн жил дууссан боловч тэрээр тус хугацаанд хэд хэдэн удаа хууль зөрчин, шүтэн бишрэгчдээ гар хүрч, 3 сарын турш шоронд хоригдож байсан.

12

Харин энэ удаад дахин хууль зөрчсөн тул түүнд 4 жилийн хорих ял, 10 мянган долларын торгууль ноогдуулах аж. Мэдээж Крис шүүхээр заргалдах нь ойлгомжтой бөгөөд хэрэг гарсан өдөр тэрээр өөрийн өмгөөлөгчөө дуудаж, хамт цагдаагийн газар руу явсан байна. 

13

Дуучин залуутай бид бүгдийн сайн танил болох реппер Рей Жи (Ray J) ч мөн хамт байжээ. 

14

Түүнтэй цуг байсан залуус цагдаа нарт дургүйцлээ илэрхийлж, тийм хэрэг болоогүй хэмээн ихэд бухимдалтай байсан юм. Чухам юу болсонг шүүх үнэн зөвөөр нь тогтоож өгөх тул олон нийт чимээ анир багатай, хүлээж суугаа аж.

15

Ямартай ч дуучин залууг баривчлан авч явсан бөгөөд тэрээр одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. 

16

Харин хохирогч бүсгүй өөрийн Инстаграм хуудаснаа "Хэн нэгэн толгойд чинь буу тулгаж, заналхийлж байхад цагдаа дуудахаас өөр сонголт байна гэж үү?" хэмээн бичлэг хийн байршуулсан боловч хэдхэн минутын дараа устгасан байна. Түүний энэ үйлдэл нь маш олон хүнд сэжиг төрүүлж, чухам яагаад бичлэгээ устгах болов гэх асуултыг үлдээсэн билээ.

17

Тухайн үдэш Крис Браунтай хамт байсан реппер Рэй Жи өөрийн Инстаграм хуудаснаа мөн л бичлэг байршуулсан төдийгүй үүндээ "Крис Браун буруугүй. Миний уур маш их хүрч байна. Би тэнд байсан бүхнийг гэрчилнэ. Тийм зүйл болоогүй. Бид хууль бус зүйлсийн эсрэг дуу хоолойгоо өргөх хэрэгтэй. Үргэлж чамайг дэмжих болноо анд минь" хэмээсэн аж.

18

Крис Браун нь өдгөө 2 настай бяцхан охины аав бөгөөд түүндээ үлгэр дууриалал болохуйц сайн эцэг байхыг хичээдэг гэх боловч дахиад л алдчихлаа. Чухам хэзээ тэр ухаан сууж, эцэг хүн гэдгээ ухамсарлахыг хэн ч таашгүй. 

19

20

21

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()