1
Хөдөлгөөнийг мэдрэх
Гэдсээ гараараа зөөлөн илбэж, хүүхдийнхээ толгой, гар, хөлийн байрлалыг мэдрээрэй. Ингэснээр эх үрийн хооронд нандин холбоос үүсдэг байна. Мөн хүүхэдтэйгээ ярьж, харилцах хэрэгтэй.
2
Эрүүл жирэмслэлт
Таны хүүхдийн ирээдүйн амьдрал нь хэвлийдээ бойжих үеэс эхэлдэг. Эрүүл жирэмслэлт нь хүүхэд төрсний дараах элдэв эмгэг, асуудлаас чөлөөлж өгдөг байна. Иймд бие давхар байхдаа өөрийн эрүүл мэнд, элдэв муу зуршлаас холуур байвал зохино.
3
Хүүхдээ энхрийлэх
Бяцхан үрээ хэвлийд нь байхад ч энхрийлж, хайрлаж болдог. Хэвлийгээ зөөлөн илбэх төдийд л таны хайр, мэдрэмж бүхэн үрд тань хүрэх болно. Тиймээс хүүхдээ хэвлийдээ байхаас нь хайрлаж энхрийлж байгаарай.
4
Мэдээлэл цуглуул
Хүүхдийг хэвлийд нь байхаас харилцах эхлэх хэрэгтэй. Намуухан зөөлөн аяз сонсгож, үлгэр уншин, сайхан зүйлсийг бэлэгшээн ярих хэрэгтэй. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа бүхнийг сонсож, мэдэрч байдаг.
5
Эерэг хандлага
Жирэмсэн эх аль болох эерэг хандлагатай байж, сэтгэлээ цэгцлэх хэрэгтэй. Элдэв муу зүйлсийг бодолгүй, үргэлж эерэг гэрэл гэгээтэй бодлыг цогцлоогоорой.
6
Эцэгтэй нь харилцах
Жирэмсний сүүл саруудад та хүүхэдтэйгээ аль болох сайтар харилцаж, эцэгтэй нь холбоо тогтоолгоорой.
7
Судалгаа хийх
Жирэмсний үе бүрт, хүүхдийн биеийн хөгжил, тархи хөгжиж байдаг тул та тэр бүхнийг судалж, хүүхэдтэйгээ харилцаж байгаарай. Энэ нь таны хүүхэд ирээдүйд ухаантай нэгэн болж өсөхөд чухал ач холбогдолтой юм.