Энэ удаагийн наадмын хамгийн онцлох хүн яалтчгүй Попын хатан гэгддэг Беойнси (Beyonce) байсан юм. Тэрээр нийтдээ 11 номинацид нэр дэвшиж, 8-н шагналыг өөрийн болгож чаджээ. Гайхалтай дуучин бүсгүй тун ч сүрлэг болоод тансаг даашинзаар гоёсон төдийгүй түүний охин болох Блю АйВи Картер (Blue Ivy Carter) хүн бүхний анхаарлыг татаж байсан юм.
Реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian) нөхөр болох реппер Канье Вест (Kanye West)-ийн хамтаар хүрэлцэн ирсэн билээ. Ким үргэлж л халуухан төрхөөр үзэгч олондоо бэлэг барьдаг бөгөөд энэ удаа ч мөн тун ч гайхалтай бариу даашинзаар гоёсон байна.
Загвар өмсөгч, жүжигчин Амбер Рөүз (Amber Rose) хар өнгийн хослол өмссөн бөгөөд энэ нь түүнд хичнээн сайхан зохисон болохыг дурдах нь илүүц биз ээ.
Попын гүнж гэгддэг Бритни Спирс (Britney Spears) тансаг чамин, гайхалтай хар өнгийн даашинз өмссөн төдийгүй энэ нь түүнийг төгс төгөлдөр харагдуулж байсан билээ. Мөн тэрээр шагнал гардуулах ёслол дундуур өөрийн уран бүтээлээ үзэгч олондоо барьжээ.
Харин дуучин Тови Ло (Tovi Lo)-гийн тухайд сул задгай цагаан даашинзыг, пүүзтэй хослуулан өмссөн байна. Түүний өвөрмөц хувцаслалт олны нүдийг хужирлаж байсан аж.
Залуухан, халуухан дуучин бүсгүй Ариана Гранд (Ariana Grande) хар өнгийн хослолоор гоёсон төдийгүй урд үсээ тайрсан нь түүнд зохисон гэж жигтэйхэн.
Тус наадмын үеэр олон хачирхалтай хувцсаар гоёсон уран бүтээлчид байсны нэг нь жүжигчин Холланд Рөүдэн (Holland Roden) юм. Дан цагаан өнгөөр дагнасан нь сахиусан тэнгэрийг санагдуулна.
Загвар өмсөгч Тэйлор Хилл (Taylor Hill) тун ч өвөрмөц даашинзаар гоёсон бөгөөд хүмүүс "түүний даашинзны талыг нохой урчихжээ" хэмээн хошигнож байсан аж.
Бүжигчин Касси (Cassie) энэ удаагийн наадмын хамгийн муухай хувцасласан одоор шалгарсан байна. Түүний шар үс, нүцгэн биен дээр өмссөн хүрэм болоод алтан шаргал өнгийн өмд зэрэг нь хоорондоо ямар ч зохицолгүй харагдсан юм.
Харин дуучин Рита Ора (Rita Ora) хэт сүрдэм хувцаслаж, цугларсан олныг айлгахаа шахсан гэнэ шүү.
Телевизийн нэвтрүүлэгч Фара Абрахам (Farrah Abraham) Супер бүсгүйн дүрд хувирч, хүн бүрийн харцыг өөртөө тусгаж байв. Гэхдээ шагнал гардуулах ёслолд энэ хувцас үнэхээр тохирно гэж үү?
Цахим ертөнцийн од Байди Винкл (Baddie Winkle) өдгөө 88 настай боловч үргэлж өвөрмөц байдгаараа алдартай. Тэрээр энэ удаад ч хувцаслалтаараа бусдаас ялгарч, олныг гайхшруулж чадсан юм.
Залуухан дуучин Ник Жонес (Nick Jones) өндөр суудалтай хар өмд, цагаан майк өмсөн, гадуур нь хар эрээн хүрмээр гангарчээ. Харин түүний хувцаслалтыг шүүмжилж, оновчтой сонголт биш байлаа хэмээн үзэх хүмүүс олон байсан юм.
Харин реппер Ники Минаж (Nicki Minaj)-ийн тухайд тун ч гайхалтай даашинзаар гоёж, хүн бүхний харааг булааж байсан төдийгүй галзуу төрхөөс илүүтэй ихэмсэг байдал нь түүнд зохиж байв.
Нэрт загвар өмсөгч Хэйди Клум (Heidi Klum) үргэлж л төгс сайхан харагдсаар ирсэн. Энэ удаад ч тансаг даашинзаар гоёж, гоо сайхан төрхөө олноо хуваалцсан юм. Түүний энэ үдшийн гоёл бол ягаан өнгийн цэцгэн оруулгатай богино даашинз байв.
Жүжигчин Жэйдэн Смит (Jaden Smith) үргэлж өөрийн гэсэн стильтэй байсаар ирсэн. Тиймдээ ч өнгөрсөн үдэш өвөрмөц байдлаа алдаргүй амьтдын дүрс бүхий оруулгатай, хүрмээр гоёсон байна.
Хип хоп уран бүтээлч "Chance the Rapper" яг л Супер Мариогийн ахтай адил харагдаж байв. Түүнийг чухам яагаад ингэж хувцасласан болохыг хэн ч таашгүй.
Загвар өмсөгч Винни Харлөү (Winnie Harlow) сүрлэг сайхан даашинзаар гоёж, өөрийн биеийн онцлогоо ахин нэг гайхуулаад авсан байна.
Дуучин Алиша Кэйс (Alicia Keys)-ийн тухайд хар улаан өнгийн өвөрмөц даашинзаар гоёсон төдийгүй нүүрээ будалгүй ирж, шүтэн бишрэгчиддээ бэлэг барьсан аж.
Гайхалтай үзэсгэлэнт төрх, халуухан байдлаа өнөө хэр нь хадгалж яваа загвар өмсөгч Наоми Кэмпбелл (Naomi Campbell) наадамд хүрэлцэн ирсэн олон гайхалтай хадагтай нараас хамгаас сайхнаар гэрэлтэж байсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр зөөлөн ногоон өнгийн даашинзаар гоёж, тун ч үзэсгэлэнтэй харагдаж байсан юм.
5 үзэсгэлэнт бүсгүйгээр төлөөлүүлсэн "Fifth Harmony" хамтлагынхан бүгд хар өнгийн даашинзаар гоёсон байв. Өсч яваа алдартнууд улам бүр л халуухан болж байгааг нуух юун.
Саяхан "Рио 2016" олимпийн наадмаар усан сэлэлтийн төрлөөр 5 алтан медаль хүртэж хүн бүхний гайхшралыг төрүүлсэн нэрт тамирчин Майкл Фелпс (Michael Phelps) эхнэр Николь Жонсон (Nicole Johnson)-ы хамтаар тус наадамд зочлон ирсэн юм. Тэд хар өнгийн хувцсаар гоёж, тун ч эрхэмсэг харагдана.
Шагнал гардуулах ёслолын дундуур Ники Минаж болон Ариана Гранд нар ягаан өнгийн хувцсаар гоёж тайзыг эзэгнэжээ.
Попын гүнж ч мөн тайзнаа эргэн ирж, үзэгч олон фенүүддээ өөрийн уран бүтээлээ хүргэсэн аж.
Дуучин Рианна тайзнаа гарч, өөрийн авьяас чадвараа гайхуулж, "Майкл Жэйксоны нэрэмжит шагнал"-ыг хүртэх эрхтэй хүн гэдгээ батлан харуулжээ.
Ингээд тус наадамд ирсэн бусад хүндэт зочдыг доорх зурагнуудаас хүлээн авна уу...
Ингээд та бүхэндээ энэ удаагийн наадамд шагнал хүртсэн дуучид болон уран бүтээлийг танилцуулъя.
Шилдэг шинэ уран бүтээлч - "DNCE" хамтлаг
Шилдэг клип (эрэгтэй) - DJ Калвин Харрис (Calvin Harris) "This is What You Came For"
Шилдэг клип (эмэгтэй) - Бейонси (Beyonce) "Hold Up"
Шилдэг рок клип - "Twenty One Pilots" хамтлаг "Heathens"
Шилдэг хип хоп клип - реппер Дрейк (Drake) "Hotline Bling"
Шилдэг электрик клип - DJ Калвин Харрис "How Deep Is Your Love"
Шилдэг хамтран бүтээсэн клип - "Fifth Harmony" хамтлаг болон Тай Долла Саян (Ty Dolla Sign) "Work from Home"
Хамгийн их хүлээлт үүсгэсэн клип - Бейонси "Lemonade"
Шилдэг компьютер график ашигласан клип - "Cold Play" хамтлаг "Up&Up"
Зуны шилдэг клип - "Fifth Harmony" хамтлаг "All in My Head"
Майкл Жэйксоны нэрэмжит "Vanguard" шагнал - дуучин Рианна (Rihanna)
Шилдэг найруулгатай клип, Шилдэг бүжиглэлттэй клип, Шилдэг эвлүүлэгтэй клип, Шилдэг зураг авалттай клип, Шилдэг поп, Шилдгийн шилдэг клипээр Бейонси "Formation"